"1909 он"-ны өөр хувилбарууд

* Хоёрдугаар сарын 26 – Дэлхийн хамгийн анхны өнгөт киног олон нийтэд танилцууллаа. Их Британийн нийслэл Лондон хотийн "Шилтгээн" кино театрт нийт 21 хэсэг бүхий богино хэмжээний киног өнгөтөөр олон нийтэд танилцуулсан юм.
* Хоёрдугаар сарын 26 – Австри-Унгарын эзэнт гүрэн болон Оттоманы эзэнт гүрэн хооронд Босни-Герцеговинаг Австри-Унгарын эзэнт гүрэнд 2.5 сая туркийн фунтээр зарахаар болжээ.
 
*
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 2 – АНУ-ын Конгресс олон улс оронтой дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргав. Түүний дотор Австри-Унгарын эзэнт гүрэн, Япон, Бразил, Турк улсад элчин сайдын яам байгуулахаар болжээ.
* Гуравдугаар сарын 4 – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Уиллиам Ховард Тафтын тангараг өргөх ёслол болжээ. Тэрээр АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч болсон юм. Түүний тангараг өргөх ёслолын үеэр цасаар шуурсан нь Эндрью Жексоноос хойшхи анхны тохиолдол болсон байна.
* Гуравдугаар сарын 9 – Францын парламент орлогийн албан татварын тухай хуулийн төслийг олонхийн саналаар баталжээ.
* Гуравдугаар сарын 10 – Оросын эзэнт гүрэн армийн дүрэмт хувцасыг хар ногоон, зүүн рүүгээ давж товчлогддог энгэр бүхий таван товчтой байхаар соёрхон баталжээ.
* Гуравдугаар сарын 11 – АНУ-ын Лос Анжелес хотын амбан захирагч Артур С.Харперийг Лос Анжелесийн конгресс огцруулах шийдвэр гаргажээ. Тэрээр эцсийн үг болгож "Би бодлогогүй, болчимгүй зангаасаа болж залруулж боломгүй алдаа гаргасан" гэж мэдэгдсэн байна.
* Гуравдугаар сарын 12 – Дани улс анх удаа орон нутгийн сонгуульд 25 нас хүрсэн эмэгтэй нэр дэвшиж болно гэж хуульчилжээ.
* Гуравдугаар сарын 15 – 1900-аад оны алдартай бизнесмен, худалдаачин Селфриж Лондон хотод анхны дэлгүүрээ нээв.
* Гуравдугаар сарын 16 – АНУ-ын шинээр сонгогдсон томилогдсон Ерөнхий прокурор Жорж Уикершам Мөрдөн шалгах товчоог байгуулах шийдвэр гаргажээ. Гэвч 1934 онд албан ёсоор байгуулагдаж "Холбооны мөрдөх товчоо" гэж нэршилийг нь сольсон байна.
* Гуравдугаар сарын 19 – Зохион бүтээгч Гленн Көртис, Аугустус Херинг нар нисэх онгоц үйлдвэрлэх анхны хувийн компани байгуулжээ. Тэд компаниа Херинг-Көртисийн компани гэж нэрлэсэн
байна.
* Гуравдугаар сарын 22 – Австри-Унгарын эзэнт гүрэн Серби улсыг эзлэн түрэмгийлэх зорилгоор их хэмжээний цэрэг оруулав. Энэ үйл явдлыг Оросын эзэнт гүрэн дайн өдөөсөн хэрэг хэмээн үзэж, 1787 оны Берлиний тунхагыг зөрчсөн гэж буруутгажээ. Хэд хоногийн дараа бүх Европ даяар Австри-Унгарын эзэнт гүрнийг буруутгасан билээ.
* Гуравдугаар сарын 25 – Оросын эзэнт гүрний хаан II Николай Сербийг эзлэн түрэмгийлсэн Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав. Үүнээс хойш таван жил үргэлжилсэн Балканы хямрал эхэлсэн юм.
* Гуравдугаар сарын 27 – Хятадын улстөрийн түүхэнд анх удаагаа нийтээр дагаж мөрдөх "Үндэсний хууль" батлагджээ.
* Гуравдугаар сарын 28 – Алдарт зохион бүтээгч Александер Грем Белл олон нийтэд телефон утас зохион бүтээснээ албан ёсоор зарлалаа. Тэрээр Канадад байрлах Доминион компаниас Америкийн Брентфорд
руу дуудлага хийж, цугларсан олонд сонсгожээ.
* Гуравдугаар сарын 31 – Францын зохион бүтээгч Шарль Пате кино мэдээ буюу дүрст мэдээг кино театрт гаргасан байна.
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 1 – Куба улсаас АНУ-ын цэргийн сүүлийн анги нэгтгэл гарав.
* Дөрөвдүгээр сарын 4 – АНУ-ын Нью-Йорк хот анх удаа автомашины хурдны хязгаарыг 19 км/ц болгон тогтоожээ. Тогтоол гарсан анхны өдөр 19 хүн баривчлагдсан байна.
* Дөрөвдүгээр сарын 8 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни Герцеговинаг эзлэн түрэмгийлсэн гэдгийг Их Британи болон Франц улс албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
* Дөрөвдүгээр сарын 10 – Хаант Орос улсын хаан II Николай Финландын тусгаар тогтнох хүслийг үндсэндээ хүлээн зөвшөөрч Төрийн Думаар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.
* Дөрөвдүгээр сарын 13 – Оттоманы эзэнт гүрний нэгэн сонины эрхлэгч Хассан Эффендиг буудан хороосны дараа олон мянган эсэргүүцэгчид Константинополь хотод жагсаал зохион байгуулав. Жагсагчид Ерөнхий сайд болон түүний кабинетийг огцрохыг шаардсан юм.
* Дөрөвдүгээр сарын 14 – Иран улсын газрын тосыг олборлох зорилготой Иран-Английн хамтарсан газрын тосны компани байгуулагдав. Хожим хойно тус компани Британийн газрын тосны компани буюу British Petroleum болгон нэрээ өөрчилсөн юм.
* Дөрөвдүгээр сарын 16 – Одоогийн Танзани орчмоос Германы Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн олон арван үлэг гүрвэлийн араг ясыг илрүүлжээ. Мезозойн эрин буюу 200-аад сая жилийн тэртээх Брахиозавр гэх үлэг гүрвэлийн 220 тонн араг яс олдсон байна.
* Дөрөвдүгээр сарын 17 – Шотландын хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын тэмцээний шувтаргын тоглолтод учраа таарсан Селтик болон Рэйнжерс багийн тоглолт 1:1-ээр тэнцсэн ч шүүгч нэмэлт цаг сунгасангүй. Ундууцсан хөгжөөн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, үймээн дэгдээжээ. Гласгоу хотын цагдаагийн газар 200 хүнээр хүч нэмэгдүүлэн ажилласан ч 100 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нөхцөл байдлын дараа Шотландын хөлбөмбөгийн холбоо хоёр багийн алинд нь ч цом олгохгүй байх шийдвэр гаргажээ.
* Дөрөвдүгээр сарын 18 – Ромын пап X Пиус ламтан Францын домогт Жанна Д'Аркыг нас барснаас хойш 475 жилийн дараа "гэгээнтэн" цол хайрлах шийдвэр гаргажээ. Шийдвэр гарснаас хойш тав хоногийн дараа болсон ёслолд 30 мянган сүсэгтэн оролцсон гэх баримт бий.
* Дөрөвдүгээр сарын 19 – Америкийн бейсболын мэргэжлийн лигийн ээлжит тойрогт учраа таарсан Вашингтон Сенаторс, Бостон Ред Сокс багийн тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт, дэд ерөнхийлөгчийн хамтаар үзэж сонирхов. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд бейсболын тоглолт үзсэн анхны ерөнхийлөгч болсон юм.
* Дөрөвдүгээр сарын 22 – АНУ-ын Үндэстний цөөнхийн асуудал хариуцсан хороо Уугуул америкчуудын хэлийг Англи хэлтэй жишиж харьцуулсан толь бичгийг гаргажээ. Уг толь бичгийг Сайрус Байингтон гардан хариуцсан байна.
* Дөрөвдүгээр сарын 24 – Хятадын үндэсний номын сан байгуулагдав. 24 сая сан хөмрөгтэй тус номын сан дэлхийн тав дахь том номын сан билээ.
* Дөрөвдүгээр сарын 26 – Хосолмол засаглалтай Авсри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Александер Векерле үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Балканы хямралаас шалтгаалан тус улс албан ёсны ерөнхий сайдгүй 1910 оны төгсгөлтэй золгосон юм.
* Дөрөвдүгээр сарын 27 – Оттоманы парламент Султан II Абдул Хамидийг хаан ширээнээс нь буулгаж, дараагийн султанаар V Мехмедийг өргөмжлөв. Шинэ хаан өөрийн ах Абдул Хамидийг гэрийн хорионд оруулж, хорих шийдвэр гаргажээ.
* Дөрөвдүгээр сарын 28 – Оттоманы эзэнт гүрний экс султан Абдул Хамидийг Салоника хотод байрлах Бейлербейри ордонд гэрийн хорионд оруулахаар болжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ энэ ордонд хоригдсон юм.
* Дөрөвдүгээр сарын 29 – Хаант Оросын генерал Шарский Персийн Табриз хотыг хүчээр эзлэв. Персийн Шахын эсрэг болон босогчдын эсрэг хүчтэй тулалдсанаас хойш 10 сарын дараа Персээс Хаант Оросын цэрэг гарсан билээ.
* Дөрөвдүгээр сарын 30 – Их Британи дээгүүр нисэх онгоцоор ниссэн анхны хүнээр Жон Моор-Брабазон тодров.
** Дөрөвдүгээр сарын 30 – ДеУилбиссийн компани өөрсдийн зохион бүтээсэн технологи дээрээ үндэслэн будаг шүршэгч зохион бүтээж, албан ёсоор патентжуулжээ. Тухайн үедээ энэ бүтээл маш хурдан хэрэглээнд нэвтэрсэн билээ.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,278

edits