Жорж Бизе: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q56158 (translate me)
Мөр 7:
Францын энэ нэрт хөгжмийн зохиолчийн авьяас билэг бага балчирт нь тодорч 4 настайдаа нот мэддэг болоод 10 настайдаа [[Парис|Парисын]] хөгжмийн дээд сургуульд оржээ. 9 жил суралцахад хэн хүнд олддоггүй тусгай шагнал хүртэж, уул сургуулиа төгсжээ. Тэрээр сурч байхдаа дээд сургуулиас зарладаг [[төгөлдөр хуур]], [[орган]], олон хоолойн болон бусад туурвилын уралдааны тэргүүн шагналыг хэдэнтээ авч байв. Ингэж анхны зохиолоороо их найдвар төрүүлсэн Ж. Бизе төгөлдөр хуурчийн хувьд тэр цагтаа хосгүйд тооцогдож байв. Гэвч Ж. Бизегийн хүсэл сэтгэлийг эзэмдсэн ганцхан зүйл байсан нь [[хөгжмийн театр]] байлаа. Тэр "Би [[симфони|симфонийн]] хүн огт биш. Надад театр л хэрэгтэй" гэж хэлдэг байжээ. Тэгээд ч тэр чиглэлээрээ тууштай ажиллаж, ахархан хугацаанд 6 [[дуурь]], 3 [[хошин дуурь]] бичжээ. Ж. Бизегийн хөгжмийн зохиолоос хамгийн алдартай нь "[[Кармен (дуурь)|Кармен]]" дуурь, "[[Арль нутгийн бүсгүй]]" жүжгийн хөгжим юм. Харамсаж баршгүй нь Ж. Бизе хүн төрөлхтний хөгжмийн соёлд зүйрлэшгүй хандив оруулах уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед 37 нас ч хүрээгүй байхдаа таалал төгссөн юм.
 
Ж. Бизе тухайн үеийн дуурийн хэвшмэл загварыг эвдэж, үнэн амьдрал, бодит хүмүүсийг дүрсэлсэн реалист, ардчилсан дуурь бүтээхийг эрмэлзэж, түүнийгээ ч хэрэгжүүлсэн хүн юм. Тэр өмнөө тодорхой зорилго тавьж, чанд шаардлагатай шаргуу ажилладаг хөдөлмөрч хичээнгүй хүн байжээ. Зөвхөн “Кармен” дуурьдаа 120012 хуудас гайруулга дахин хийж байжээ. “Залуу нас” [[симфони|симфонио]] 17-хон хоногийн дотор бичсэн нь одоо ч дэлхийн шилдэг бүтээлийн нэгэнд тооцогдсоор байна.
 
{{DEFAULTSORT:Бизе, Жорж}}