1909 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==
=== Нэгдүгээр сар ===
* Нэгдүгээр сарын 1 – 1908 оны ахмад настны тэтгэврийн хууль: Их Британийн парламент шаардлага хангасан 70-аас дээш настай иргэдэд долоо хоногийн 12 шиллингийн тэтгэвэр бодож, олгох шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргасан эхний жилд 490 мянган хүн хамрагджээ.
* Нэгдүгээр сарын 3 – Германы Социологийн нийгэмлэгийг эрдэмтэн Макс Уебэр, Фердинанд Тоннис, Георг Симмел нар байгуулжээ.
* Нэгдүгээр сарын 4 – Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбоо Мадрид хотноо албан ёсоор байгуулагдлаа.
* Нэгдүгээр сарын 6 – Германы шахалт, мэдлийн дагуу одоогийн Намиб улсад очир-эрдэнэ олборлох уурхайг нээжээ.
* Нэгдүгээр сарын 7 – Францын нисгэгчдийн клуб дэлхийн хамгийн анхны нисгэгчийн үнэмлэхийг гардуулжээ. Хамгийн эхэнд Орвиль болон Уильбур Врайт, Алберт Дюмон, Луй Блеруа, Роберт Пелтьер, Леон Делагранж, Хенри Фарман, Фердинанд фербер нарт олгосон байна.
* Нэгдүгээр сарын 9 – Панам улс Колумби улсаас тусгаар тогтнож, улмаар АНУ-аас тусламж хүсчээ. Гурван улсын гэрээний дагуу Панам улс Колумби улс 10 жилийн туршид 250 мянган ам.доллар төлөх болсон тул ийнхүү АНУ-аас тусламж хүссэн байна.
* Нэгдүгээр сарын 11 – АНУ-ын ерөнхийлөгчөөр Уиллиам Ховард Тафт сонгогдлоо. Тэрээр сонгогчдын коллегийн 321 хүний санал авч ерөнхийлөгч болсон юм.
* Нэгдүгээр сарын 17 – Хаант Оросын эрх баригчид кино театрт хөгжим тоглохыг тодорхойгүй хугацаагаар хорих шийдвэр гаргажээ. Учир нь кино үзэж байхад түгшүүртэй болгож, улмаар хувьсгалч шинж чанар агуулж байсан тул ийнхүү хориглосон байна.
* Нэгдүгээр сарын 21 – Манжуурт төмөр зам барих АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ноксын санаачилгыг Япон, Хаант Орос улс эсэргүүцжээ.
* Нэгдүгээр сарын 24 – Эрдэмтэн Роберт Х.Годдард пуужин хөөргөж болох тухай санааг анх гаргасан бүтээлээ хэвлүүлжээ. Түүний энэ санаа сансар огторгуйг эзэгнэх хүн төрөлхтөний хүслийг бадрааж өгсөн юм.
* Нэгдүгээр сарын 28 – Куба улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хосе Мигель Гомез тангарагаа өргөлөө.
* Нэгдүгээр сарын 30 – АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт нэг центийн зоосон дээр Авраам Линкольны дүрсийг сийлэх шийдвэр гаргаж, сийлбэрч Виктор Д.Бреннэрийн загваруудтай танилцжээ.
 
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 4 – АНУ-ын Калифорни мужийн төлөөлөгчдийн танхим Ази гаралтай Америк хүүхдүүдийг, цагаан арьстнуудтай хамт нэг ангид суулгаж, сургуульд сургах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт "Уугуул америкчууд болон монголжуу төрхтэй, хятад, япон гаралтай хүүхдүүдийг цагаан арьстнуудын сургуульд авсугай" гэж тусгажээ.
* Хорёдугаар сарын 5 – Америкийн химичдийн нийгэмлэг шуурхай хуралдаан зарлаж, шинэ тутам нээгдээд байсан "Бейклайт" буюу хуванцарыг шинэ химийн нэгдэл гэж хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү хүний гараар хиймлээр бүтсэн анхны бодисийг химийн элемент, нэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
* Хоёрдугаар сарын 8 – "Хурдан буу" буюу автомат буу зохион бүтээсэн Хирам Максимийн хүү болох Хирам П.Максим дуу намасгагч зохион бүтээснээ зарлалаа.
* Хоёрдугаар сарын 12 – АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны мэндэлсний 100 жилийн ойг угтаж, АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Кентаки мужийн Ходжвилль хотод дурсгалын мавзолей босгожээ.
* Хоёрдугаар сарын 15 – АНУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Аризона, Нью-Мексико мужийг шинээр нэмэх тухай санаачилга гарав. Гэвч албан ёсоор муж болтлоо 1912 оныг хүлээх шаардлага гарсан юм.
* Хоёрдугаар сарын 24 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни-Герцеговинаг хүчээр түрэмгийлэн эзэлснээс үүдэн Европыг хамарсан хямрал дэгджээ.
* Хоёрдугаар сарын 26 – Дэлхийн хамгийн анхны өнгөт киног олон нийтэд танилцууллаа. Их Британийн нийслэл Лондон хотийн "Шилтгээн" кино театрт нийт 21 хэсэг бүхий богино хэмжээний киног өнгөтөөр олон нийтэд танилцуулсан юм.
* Хоёрдугаар сарын 26 – Австри-Унгарын эзэнт гүрэн болон Оттоманы эзэнт гүрэн хооронд Босни-Герцеговинаг Австри-Унгарын эзэнт гүрэнд 2.5 сая туркийн фунтээр зарахаар болжээ.
*
 
== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд нас барагсад ==