Ховдын хязгаар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Манжууд 1762 онд Ховдын хязгаар гэж байгуулан Ховд хотыг шинээр Буянт голын хөвөөнд барьсан...."
(Өөрчлөлт алга)

02:46, 27 Гуравдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Манжууд 1762 онд Ховдын хязгаар гэж байгуулан Ховд хотыг шинээр Буянт голын хөвөөнд барьсан. Манжууд дарангуй цэрэг суулгаж засаг захиргааны нарийн зохион байгуулалт хийсэн. Ард иргэдийг хошуунаасаа гарах эрхгүйгээр хатуу хяналт тавьсан. Манжууд тэднийг нэгдчих вий гэдгээс их айж байжээ. Ховдод манж ногоон тугийн цэргийг байнга байрлуулж харгалзан, сэргийлж байлаа. Манжийг эсэргүүцэн 100 жил байлдсан хүмүүсийн үр сад учраас эмээх нь аргагүй юм л даа.

-Ойрадуудаас сэргийлж ямар арга хэмжээ авч байсан бол?

-Хамгийн түрүүнд тэдний нум сумыг хураасан. Дөрвөд нутгийн овоог засч янзлах ажлаар би хэдэнтээ явж байсан. Овооны голоос сумны зэв маш ихээр гардаг. Олон янзын хийц хэлбэртэй, XVIII зууны үеийн байлдааны зэв. Хүмүүс нандин зүйлээ овоонд өргөдөг шүү дээ. Ойрадуудаас Алтайн урианхайчуудыг нум сумтай нь үлдээсэн байдаг нь үслэгийн албатай холбоотой. Одоо зөвхөн Урианхайд сурын харваа, нум сумын ойлголт үлдсэн юм.

Ховдод манжийн хааны хөрөнгөөр Түгээмэл амаржуулагч хэмээх том сүм байгуулсан. Олны дунд Ховдын шар сүм гэж алдартай болсон. Өмнө талд нь 4 үсгээр бичсэн гэрэлт хөшөө босгосон байжээ. Хөшөөнд амар тайван байхыг сургасан үг бичсэн байдаг. Ховдын хязгаарт сүм хийд, лам нарын тоог эхэн үедээ хатуу барьж байв. Ойрадуудын дунд хутагт хувилгаан тодруулахыг хориглосон. Нэг тугийн дор, нэг хүчирхэг хүний дор нэгдчих гээд байсан учраас ийм бодлого барьсан