Үйлдлийн систем: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 32:
зэрэг болно.
 
== Тойм ==
Тооцоолох электрон машин нэг талаас техник хангамж, нөгөө талаас програм хангамжийн салшгүй нэгдэл юм. Компьютерийг эхлэн ажиллуулахад түүний шуурхай санах ойд ачаалагдаж, хэрэглэгч ба компьютерийг холбон ажилладаг програмыг үйлдлийн систем гэдэг. Үйлдлийн систем нь UNIX, MS DOS, PC DOS, OS/2, WINDOWS 9X, WINDOWS XP гэх мэтчилэн олон төрөлтэй байдаг ба эдгээрээс ихэд өргөн тархсан системүүдийн нэг нь MS DOS юм. Үйлдлийн системийг хэрэглэгчийн интерфейсээр нь график үйлдлийн систем, график биш үйдлийн систем гэж 2 ангилдаг. График үйдлийн системд нь WINDOWS 9X, WINDOWS XP гэх мэт үйлдлийн системүүд ордог ба график биш үйлдлийн системд MS DOS ордог. Үйлдлийн систем нь програм хангамжийн үндсэн нөхцлийг бүрдүүлэх орчин болдог бөгөөд хэрэглэгчийг компьютертэй холбож түүнд холбогдсон гадаад төхөөрөмжүүдийг гараас оруулах командаар удирдах боломж олгодог. Нөгөө төлөөс хэрэглээний програмууд болон оролт гаралтын өгөгдлүүдийг удирдаж ажиллахад тусална.
 
UNIX, LINUX нь нээлттэй систем учраас хэрэглэгчид болон програм зохиогчид бусаддаа зориулж өөрийн хийсэн шинэ соргог зүйлийг нэмж, хасч өгч болдгоор бусад системүүдээс давуу талтай. Харин MS-DOS нь хэрэглэгчдэд сурахад хамгийн ойр дөт систем юм.
 
Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хуваарилахаас гадна компьютерийн гараас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
 
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
 
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг. Үүнд:
 
* Multitasking- Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг зохицуулдаг.
* Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах боломжтой. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг.
* Multiprocessing- Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц.
* Multithreading- Нэг програм дээр олон талаас нь зэрэг ажиллах боломжтой.
== Командын хэл ==