Чойндонгийн Адъяа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 12:
}}
 
'''Чойндонгийн Адъяа''' (1934 - 2017 ) нь [[Архангай]] аймгийн [[Хотонт сум]]ын уугуул, [[үндэсний бөх]]ийн [[улсын заан]] юм.
 
1934 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн бөгөөд бага балчир наснаасаа өөрийн хүсэл сонирхолын дагуу үндэсний бөхөөр барилдаж, олон жил зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан амжилттай барилдсан хүчит заан билээ. Ч.Адъяа нь 1959 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч улсын начин цол,  1962 онд долоо давж улсын заан цол хүртэж 1960 онд тав даван шөвгөрч өсөх идэр чимэг авсан байдаг. Мөн 1957, 1958, 1965 онуудад дөрөв давж байжээ. Баруун талтай, мөрний болон элэг бүсний барьцнаас баруун хөлөөрөө хавсрах, тонгорох мэхийг голлож хийдэг, хурц шалмаг, дайчин барилдаантай бөхчүүдийн нэг байжээ.Ч.Адъяа нь жолооч мэргэжилтэй бөгөөд Засгийн газрын авто бааз болон 27-р авто баазад  олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хүндэт тээвэрчин бөхчүүдийн нэг юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, төрийн дээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч болон ойн медалиудаар шагнаж урамшуулжээ.
 
==Амжилт==