1907 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==
 
=== Нэгдүгээр сар ===
* Нэгдүгээр сарын 6 – Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдийг харах өдөр өнжүүлэх "Монтесорри" сургууль нээгдэв.
* Нэгдүгээр сарын 14 – Кингстоны газар хөдлөлт: Ямайкын нийслэл Кингстон хотод газар хөдөлж, 1,000 хүн амиа алджээ.
 
=== Гураваас Дөрөвдүгээр сар ===
* Гуравдугаар сарын орчимд – Румынь улсад тариачдын бослого болж 11 хүн амиа алджээ.
* Гуравдугаар сарын орчимд – БНХАУ-ын Мо Гао-гын агуйгаас 868 онд хамаарах, модон бар бүхий "Очир эрдэнийн судар" илрэв. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн эртний хэвлэмэл ном болсон юм.
* Гуравдугаар сарын 5 – Хаант Оросын Санкт Петербург хотод шинэ тутам байгуулагдсан Төрийн Думын анхны хуралдаан болов. Энэ хуралдаанаар Хаант Оросын газар сайгүй болж байгаа бослогыг хэрхэн намжаах тухай асуудлыг хөндөн хэлэлцжээ.
* Гуравдугаар сарын 15-16 – Туурга тусгаар Финланд улсын сонгууль болж, дэлхийн улстөрийн түүхэнд анх удаа эмэгтэйчүүд нэр дэвшсэн юм. Сонгуулийн дүнд 18 эмэгтэй парламентын гишүүн болжээ.
* Гуравдугаар сарын 22 – Их Британийн Лондон хотод таксины машинууд анх удаа таксины хөлс хэмжигчийг ашиглаж, эхэлжээ.
* Гуравдугаар сарын 25 – Европ тивийн түүхэнд анх удаа спортоор дагнасан сургалт бүхий их сургууль байгуулагдав.
 
* Дөрөвдүгээр сарын 24 – Африк тивийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб болох Аль Ахли Египетийн нийслэл Кайро хотноо байгуулагджээ.
 
=== Таваас Зургаадугаар сар ===
* Тавдугаар сарын 13 – Их Британийн нийслэл Лондон хотноо Оросын хөдөлмөрчдийн социаль демократ намын V бүгд хурал нууцаар хуралдав.
 
* Зургаадугаар сарын 10 – Парисын олон өдрийн авто уралдаа эхэллээ.
* Зургаадугаар сарын 15 – Нидерландын Гааг хотод Олон улсын Энхтайвны чуулга уулзалт эхлэв.
* Зургаадугаар сарын 26 – Гүржийн нийслэл Тбилис хотын банкинд большевикууд халдаж, дээрэм, тонуул хийжээ. Үүний улмаас 40 хүн амиа алдсан байна.
 
=== Долоогоос Наймдугаар сар ===
* Долоодугаар сарын 21 – АНУ-ын байлдааны хөлөг онгоц Колумбиа осолдож, хөлгийн багийн 88 хүн амиа алджээ.
* Долоодугаар сарын 24 – Япон-Солонгос улсууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
 
* Наймдугаар сарын 29 – Канадын Квебек мужид баригдсан аварга гүүр ашиглалтад ороогүй байхдаа нурж, 76 ажилчин гомдол гаргажээ.
* Наймдугаар сарын 31 – Хаант Оросын Санкт Петербург хотод Оросын гүн Александер Извольски, Сир Артур Николсон нар Англи-Оросын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
 
=== Есөөс Аравдугаар сар ===
* Есдүгээр сарын 7 – Британийн зорчигч тээврийн Лустаниа хөлөг Ливерпүүл хотоос АНУ-ын Нью-Йорк хүрэхээр боомтоос хөдлөв.
* Аравдугаар сарын 17 – Зохион бүтээгч Гугльелмо Маркони Атлантын далай дамнасан арилжааны радио суваг нээжээ.
* Аравдугаар сарын 18 – Гаагийн энхтайвны чуулга уулзалтаар Гаагийн конвенцийг батлав.
* Аравдугаар сарын 27 – Черновагын халдлага: Унгарын Католик сүмд зэвсэгт этгээд халдаж, 15 хүний аминд хүрчээ.
 
=== Арваннэгээс Арванхоёрдугаар сар ===
 
* Арваннэгдүгээр сарын 16 – Тухайн цаг үеийнхээ хамгийн хурдан, хамгийн том гэх тодотголтой Их Британийн зорчигч тээврийн Мауретаниа хөлөг Ливерпүүлийн боомтоос АНУ-ын Нью-Йорк хүрэхээр хөдлөв.
* Арваннэгдүгээр сарын 25 – АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотод Африк гаралтай америкчуудад зориулсан томоохон сүм болох Христ бурханы сүм байгуулагдаж, хамба ламаараа Чарльз Харрисон Мейсонг томилжээ.
 
* Арванхоёрдугаар сарын 8 – Шведийн хаант улсын хаан II Оскар нас барж, түүний хүү V Густаф хаан ширээг залгамжлав.
* Арванхоёрдугаар сарын 17 – Бутан улсын анхны хаанаар Уген Ванчиг өргөмжлөгдөв.
*Арванхоёрдугаар сарын 21 – Санта Мариа сургуулийн халдлага: Санта Мариа сургуульд бослого хийж байсан уурхайн ажилчдын эсрэг Чилийн цэргүүд хүч хэрэглэж, улмаар 2,000 хүн амиа алджээ.
 
=== Өдөр нь тодорхойгүй ===
* Автохром Лумьер зар сурталчилгаанд анх удаа өнгөт фото зураг ашиглав.
* Францын зурааж Хенри Матисс зурах арга барил заах зорилгоор ашгийн бус уран зургийн сургуулийг Парис хотноо байгуулав. Олон нийт үүнийг Матиссийн академи гэж нэрлэжээ.
 
== Энэ онд төрөгсөд ==
 
* [[1 сарын 1]] - [[Леонид Брежнев]]
=== Нэгээс Хоёрдугаар сар ===
* Нэгдүгээр сарын 3 – Уэльсийн түүхэн дэх хамгийн алдартай жүжигчин Рей Милланд (1986 онд нас барсан)
* Нэгдүгээр сарын 11 – Францны 142 дахь ерөнхий сайд Пьерр Мендэс Франц (1982 онд нас барсан)
* Нэгдүгээр сарын 12 – ЗХУ-ын Пуужин зохион бүтээгч Сергей Королёв (1966 онд нас барсан)
* Нэгдүгээр сарын 23 – Нобелийн шагналт Японы физикч Хидеки Юкава (1981 онд нас барсан)
* Нэгдүгээр сарын 24 – Францын ерөнхий сайд Морис Кьюв де Мөрвиль (1999 онд нас барсан)
 
* Хоёрдугаар сарын 9 – Вьетнамын ерөнхийлөгч Трүонг Чинх (1988 онд нас барсан)
* Хоёрдугаар сарын 21 – Английн яруу найрагч В.Х.Оуден (1973 онд нас барсан)
* Хоёрдугаар сарын 26 – Америкийн жүжигчин Даб Тейлор (1994 онд нас барсан)
 
== Энэ онд нас барагсад ==