Хөвд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
Хөвдийг дагнаж судалдаг шинжлэх ухааныг бриологи гэнэ.
Хөвд ус намаг, чийглэг хөрс бүхий ойд голчлон амьдардаг.
 
Хөвдийн бүтэц:
Хөвдөнд жинхэнэ үндэс хөгжөөгүй тул түүний үүргийг үндсэнцэр буюу ризоид гүйцэтгэнэ. Ризоид нь хөвдийг хөрсөнд бэхлэх үүрэгтэйгээс гадна мөн хооллолтонд оролцдог.
Ишний хэлбэр хэмжээ харилцан адилгүй бөгөөд харьцангуй намхан нарийхан, бор ногоон, саарал ногоон, ногоон зэрэг өнгөтэй, ихэвчлэн эгц босоо байдаг.
Навч нь жижигхэн, дугуй, зууван, шугамархуу, юүлдэрхүү зэрэг хэлбэртэй бөгөөд ишин дээр шигүүдүү байрладаг.
 
Хөвдийн хоололт, үржил, хөгжил:
Хөвд автотроф хоололттой ургамал юм. Ризоид нь ус түүнд ууссан эрдэс бодисыг хөрснөөс бүх биеийнхээ гадаргуугаар шингээж авдаг. Харин навчинд тэрхүү шингээн авсан ус, нүүрсхүчлийн хий хоёроос нарны гэрлийн оролцоотойгоор шим бодис, цардуул үүсч хооллодог.
Line 17 ⟶ 19:
Харин спорт хонхорцог нь хөвдийн спорофит юм.
Спорофит нь хүрэн улаан юм уу боровтор өнгөтэй, шим бодисыг бий болгодоггүй учраас иш навчин дээрээ шимэгчилж амьдардаг. Спорофит нь богинохон настай, спорт хонхорцогт боловсорсон спор нь гадагш цацагдан хөрсөнд унана. Спороос нарийхан утаслаг биеүд хөгжсөнөөр хөвдийн амьдралын шат, удам үеийн хөгжил эхэлдэг.
 
Хөвдийн голлох төлөөлөгчид:
Хөвдөөс хамгийн элбэг нь навчит хөвд юм. Мниум, хөхөө маалинга, птилиум, цагаан хөвд буюу хүлрийн хөвд, модорхуу климациум зэрэг нь бүгд навчит хөвд юм.
 
Хөвдийн тархац, ач холбогдол: Хөвд ихэвчлэн ойд ургадаг. Мөн модны хожуул хад асганы сүүдэрт тааралдана. Манай орны Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар элбэг бөгөөд ойн бүлгэмдлийн чухал бүрэлдэхүүн юм.
Цаа буга зэрэг амьтдын үндсэн тэжээл болдог ба байшин чигжиж дулаалгад ашигладаг.