Социал демократ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Социал-демократ номлол, түүний субъектийн түүхэн хөгжлийн явцад ихээхэн хувьсан өөрчлөгд..."
 
No edit summary
Мөр 1:
'''Социал-демократ''' номлол, түүний субъектийн түүхэн хөгжлийн явцад ихээхэн хувьсан өөрчлөгдөж иржээ. Энэ номлол нь онолын уг сурвалжийн хувьд марксизмтай холбоотой.
XIX зууны эцэс, XX эхэн үеэс социал-демократуудын зарим хэсэг нь марксизмд шүүмжлэлтэй хандах болжээ. Тухайлбал, германы социал-демократ Эдуард Бернштайн 1899 онд хэвлүүлсэн “Социализмын асуудлууд ба социал-демократын зорилт” номондоо энэ байр суурийг нэлээд тодорхой илэрхийлсэн юм. Тэрээр К.Марксын өртгийн онол, ангийн тэмцлийн тухай сургаал, коммунист нийгэм-эдийн засгийн зохион байгууллын тухай марксист үндэслэлүүд нь хөгжилтэй орнуудад бий болж буй бодит үйл явцтай зөрчилдөж , хэрэгжих чадваргүйгээ харууллаа гэж өгүүлжээ. Энэ үзэл санааны үндсэн дээр коммунист хөдөлгөөнөөс салсан хэсэг Э.Бернштайн, К.Каутский, Р.Гильфердинг нарын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч социал-демократ урсгалд нэгджээ.
Дэлхийн II дайнаас хойшхи үеийн социал-демократын хөгжил, хувьсал нь нэн нарийн төвөгтэй, зөрчилтэй аж. Социал-демократ номлолын хувьслыг гурван томоохон үед хувааж үздэг байна. 1950-1960-аад оныг хамрах нэгдүгээр үед социал-демократ намууд мөрийн хөтөлбөрийн баримт бичгүүдээ боловсруулжээ. Энэ үед социал-демократ намууд /СДН/ нэгдмэл ганц үзэл суртлын үндсээс татгалзаж , нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг жолоодож болно гэж үзэн холимог эдийн засгийн механизмыг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх чиг бодлого баримтлах болжээ.
Мөр 18:
 
Социал ардчилал: Үүнийг ардчилсан социализмын нэг хувилбар гэж ихэвчлэн ойлгодог. Нийгмийн бүх хүрээг ардчилсан байх энэ үе шат нь нийгмийн өөрчлөлтийн дээд шат юм гэж үздэг. Уг баримтлалын төвд бие хүний үндсэн эрх , эрх чөлөөг эргэлт буцалтгүй хангасан байх тухай асуудлыг тавьдаг байна. Үүгээрээ, тухайлбал консерватив үзлээс ялгагдана гэж социал – демократууд үздэг. Эцэст нь тэмдэглэхэд , социал- демократууд капиталист нийгмийг ардчилсан социализм болгон хувьсгах үндсэн арга нь реформ, шинэчлэл юм гэж үздэг. Нийгмийг өөрчлөх чухам энэ хэлбэр, аргыг түүхийн үүднээс тууштай баримталж олон талаас нь боловсруулж ирснээрээ социал – демократууд нь улс төрийн бусад чиглэлүүдийн реформыг үзэх үзлээс ялгагдана.
 
 
[[Ангилал:Социал демократ| ]]
[[Ангилал:Ардчиллын хэлбэр]]
[[Ангилал:Улсын гүн ухаан]]