Консерватизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 27:
Хүн бол угаасаа нүгэлт амьтан, түүний үйл байдалд ухаалаг бус шинж байнга агуулагдаж байдаг гэж үзэх нь түгээмэл. Хүний оюун санааны хүч чадавхи хязгаарлагдмал байдаг хэмээн үздэг учраас нийгмийн дэвшлийн тухай ямар ч үзэл санаанд консерватив үзэлтнүүд бүрэн дүүрэн итгэдэггүй. Нийгмйн өөрчлөлт хөдөлгөөний үр дүнд илүү сайн юм болно гэхээсээ , илүү сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж тэд болгоомжилдог байна. Ийм учраас нийгмийн өөрчлөлтийн тухай ярихаасаа уламжлалт ёс заншил, амьдралын тогтсон хэв маягийг зөвхөн боловсронгуй болгох үзэл санааг илүү эрхэмлэн онцолдог .
 
==Консерватив үзэл санааны үндэс:==
Хүн бүр өөрт ноогдсон, хатуу чанд тогтоогдсон байраа эзэлдэг нийгмийн шаталсан бүтцийн тухай үзэл санаа чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний үзэл санаа, дотоод төгөлдөр холбоо бүхий нэгдмэл нийгмийн тухай үзэл санаа , хувь хүний болон нийгмийн өөрчлөлтийн боломжид үл итгэх санаа юм. Дээр өгүүлсэн зүйлс бол консерватив үзэл баримтлалын тулгуур санаа зарчмууд юм. Хөгжлийн эл тулгуур үзэл санаанд нилээд өөрчлөлт орж , консерватив үзэл баримтлал ихээхэн зөрчилтэй замыг туулж иржээ. Жишээлбэл, иргэн бүрийн хувийн эрх чөлөө, парламентат ёс зэргийг зөвшөөрдөггүй байсан бол одоо энэ нь үзэл санааны үнэт зүйлс гэж тооцогдох болсон юм.
==Консерватив үзэлтнүүд:==
Хувийн талыг илүү бодогч мөртлөө нийгмийн талыг хамгаална, дангаар захирах ёсыг талархагчид мөртлөө эрх чөлөөт байдлыг эрхэмлэнэ, далдын хүчинд итгэн бишрэгчид (иррационалист) мөртлөө ухаалаг практик үйл ажиллагааг илүүд үнэлнэ. Гэхчлэн консерватизмд зөрчил ихэд түгээмэл илэрнэ. Тийм ч учраас эхэлж консерватив үзэлтнүүд юуны эсрэг байгаа юм бэ гэдгийг тогтоосноор тэдгээрийн гол зүйлийг олж болно.