Фашизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 32:
Нацизм /Nazism/бол vндэстний социализмын /National Socialism/ товчилсон нэрлэгээ. Нацизм бол Германы vндэстний социалист ажилчдын намын гол vзэл баримтлал. Єєрєєр хэлбэл Адольф Гитлерийн намын vзэл баримтлал бєгєєд бусад vндэстний дээгvvр єєрийн vндэстнийг тавих хvмvvнлэг бус vзэл. Нацистууд бол антисеминтист буюу еврейчvvдийн эсрэг vзэл баримталдаг байсны хvн бvр мэднэ. Олон сая еврейчvvдийг баривчилж, хорьж, тамлаж, лагеруудад хорьж байсан. Нацизм нь арьс єнгєєр ялгаварлах vзэл буюу рэсизм /racism/-тэй холбогддог.
Дээр өгүүлэгдсэн үзэл санаа бол фашист номлолын агуулга, мөн чанарыг илэрхийлсэн үндсэн ойлголтууд юм. Орчин үеийн нөхцөлд эдгээр үзэл санаа тоталитар дэглэм бүхий аль нэг улс оронд бүрэн утгаараа биш боловч илэрсээр байгааг бид анхаарч байх ёстой билээ.
Үзэл суртал дотроос өөрийн агуулга , үзэл санааны хувьд хэт туйлын байр суурь эзлэх фашизмын түүхэн ба философийн уг үндэс нь ХХ зууны эхэн үе буюу дэлхийн 1-р дайны үед бүрэлджээ. Дайны уршгаар тухайн үеийн капиталист улс оронд үүссэн хямрал, үгүйрэл либерал ардчилалд нэлээд бэрхшээл учруулжээ. Энэ байдал болон үүний улмаас үүссэн зөрчил нь фашист үзэл санааг газар авахад түлхэц болсон гэж үздэг. 1920- 1930- аад оны тэр бэрхшээлтэй үед олон түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ямар нэгэн шийдвэр , улс төрийн бодлогыг ардчилал гаргаж чадаагүй нь олон түмэн фашист үзэл санаанд автагдахад нөлөөлжээ. Дэлхийн 1-р дайны дараахи үед эдийн засгийн тогтворгүй байдал өсөж ,ажилгүйдэл, мөнгөний ханш уналт нэмэгдсэнээр хувь хүний аюулгүй байдлын асуудал улам хурцаар тавигдах болжээ. Иргэд төрийн зүгээс их зүйл хүлээж байсан боловч олигтой шийдвэр гаргаж чадахгүй, эцэс төгсгөлгүй маргаан , үр ашиг муутай парламентын хуралдаан олон түмнийг залхаажээ. Эцэстээ энэ нь ардчиллын нэр хүндэд цохилт болж , ардчиллын замаар бүрэлдсэн төр засагтаа итгэх итгэл олон түмний дотор илт буурахад хүргэсэн юм. Ийм нөхцөлд бүх юмыг амлаж , ажилгүйдэл , өлсгөлөн зэрэг хүний бүхий л хэрэгцээг нэг мөр шийднэ гэж хуурмаглаж гарсан хэн нэгэнд олон түмэн бүрэн итгэхэд бэлэн байжээ. Дайн , үгүйрэл хоосрол , үндэсний доромжлол, ялагдал хүлээсэн улс орны хүн амын сэтгэл санааны уналтын үед үнэт зүйлс үгүй болж ,зөв бурууг ялгахаа больдог байна. Ингэснээр эцсийн үнэнийг би л мэднэ , би л бүх юмыг хийж чадна гэж амлаж буй хүнийг сохроор дагасныг ойлгож болох юм. Гагцхүү түүхэнд гаргасан энэ алдааны төлөө хүн төрөлхтөн хичнээн их үнэ төлснийг л хэзээ ч мартаж болохгүй юм. Ийм учраас, фашизмыг судлах гол хоер шалтгаан өнөөдөр ч хэвээр байгаа юм. 1. Түүхэнд болсон энэхүү эмгэнэлт алдааг ирээдүйд дахин давтахгүй байхын тулд фашизмыг бүх талаас нь таньж мэдэх. 2. Алсдаа улам төгөлдөржүүлэх үүднээс ардчилсан нийгмийн талаархи ойлгоц мэдлэгээ цаашид дээшлүүлэх явдал юм. Фашизм нь аль нэгийгээ үгүйсгэсэн олон янзын үзэл санааны нийлмэл байдаг боловч , уг үзэл суртлын ямар нэгэн хэлбэрийг тогтоох нэлээд хүчтэй үзэл түүний дотор бий. Фашист системүүд нь аль нэг шинжээрээ нэг нэгнээсээ ялгагдана . Түүхнээ байсан нацист Герман , Муссолинигийн Итали улсаас гадна фашист улс байсан гэж хэд хэдэн орныг нэмж нэрлэж болох юм. 1930-40 оны Япон, Франциско Франкогийн Испани, Антонио Салазарийн Грек улс , Иди Амины Уганд, Маркосын Филиппин, Уругвай, Гватемал ,Сальвадор , Пиночетийн Чили зэрэг улсуудыг энд дурдаж болно. Фашистууд өөрсдийгөө фашист гэж ил тод нэрлэхээс татгалздаг байсан. Үүний улмаас болон угаас фашизмын үзэл санаа нэлээд бүдэг байдаг учраас дээрх улс орныг фашист гэж шууд томъёолоход бас хэцүү. Нөгөө талаас Өмнөд Африкийн БНУ, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улсад наяад оны үед ч фашист хандлага ямар нэгэн хэмжээгээр илэрч байсан ажээ. Энэ бүгдээс үзэхэд угаас фашизм , түүний номлол , гол зарчим нь юу вэ гэдгийг ердийн ухамсрын түвшинд байдаг ойлголтоос илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл зөвхөн түүхэнд илэрсэн тэр хэрцгий хэлбэрийнх нь хувьд биш уг номлолын агуулгыг судалж ойлгох нь өнөөдөр чухал болж байна. Фашист системийг бүхэлд нь нэгтгэдэг гурван гол түгээмэл шинж нь:
- иррационализм / хүний оюунд итгэхгүй байх /
- тоталитаризм / бүх нийтийн хяналт шүүлт /
- үндсэрхэг милитарист үзэл юм.
 
Иррационализм: Фашизм бол реакционер / хэт хуучинсаг харгис / үзэл суртал юм. Тэрээр өрнөдийн соёл иргэншлийн тулгуур үзэл санааг үгүйсгэж , Реннесансын / сэргэн мандлын / өмнөх хуучин үеийн үнэт зүйлсийг сэргээх явдлыг гол болгодог байна.Сэргэн мандлын үед хөгжлөө олсон өрнөдийн соёл иргэншил нь хүн бол өөрийн оюун ухаанаа өөрсдийн амьдралыг сайжруулахад чиглүүлж чадна гэсэн үзэлд тулгуурлан гарч ирсэн Ийм учраас оюун ухаан бол хүнийг бусад амьтнаас ялгах үндсэн гол шинж гэж үзсэн билээ. Рационализмыг ингэж ойлгосны үр дагавар болж шинжлэх ухаан , технологи хөгжин , хүний амьдралд эерэгээр нөлөөлж эхэлсэн юм. Шинжлэх ухааны аргаар ертөнцийн нууцыг тайлах , бодит амьдралыг ухаж мэдэх , ингэснээр бодит үнэн гэж юу вэ гэдгийг ойлгох бололцоотой болжээ.
Харин фашизм бол бодит шинжлэх ухаан , оюун ухаан хоёрыг үгүйсгэдэг. Амьдрал бол маш нарийн бөгөөд тааж мэдэхэд маш хүнд учраас түүнийг жирийн хүмүүс ойлгож чадахгүй гэж фашистууд үзнэ. Бодит үнэн гэдэг бол хуурамч зүйл, учир нь амьдрал бол хоорондоо ямар нэгэн логик холбоо хэлхээгүй , цэгцтэй бус үзэгдлээс бүрдэнэ. Иймд оюун ухаанаар энэ бүгдийг тайлж мэднэ гэдэгт итгэдэг хүмүүс төөрөгдөж байгаа бөгөөд хуурамч үзэгдэлд хөтлөгддөг гэж тэд үздэг байна. Үнэн гэдэг нь цэвэр субъектив ойлголт юм. Нөгөө талаас үнэн гэдгийг өөрийн ямар нэгэн онцгой чанараараа олон түмнээс дээгүүр байдаг авъяас бүхий хүмүүсийн ойлгож мэдэх л зүйл. Эдгээр хүмүүс өөрийн зөн билгээрээ зөв замыг тогтоож чадна, харин ийм авъяас заяагдаагүй , бусад олонхи нь тэдгээрийг сонсож , тогтоогдсон дэглэмд захирагдах ёстой гэж үзнэ. Эдгээр авъяас бүхий хүмүүс бас тэр болгон өөрсдийн мэдлэгээрээ үнэнийг тогтоож чаддаггүй. Үнэнийг тогтоох явдал эцсийн дүндээ инстинкттэй л холбоотой. Иррационализмыг өөрийн хөдөлгөөндөө нэвтрүүлэхдээ, тухайлбал Муссолини бол Жоржес Сорелийн / 1847 – 1922 / үзэл бодолд тулгуурласан байна. Сорел нь үлгэр домог бол улс төрийн маш их нөлөөлөл үзүүлж чадах хэрэгсэл болдог гэсэн онолыг дэвшүүлсэн юм. Үлгэр домог нь олон түмнийг нэгтгэж , хөдөлгөж чадах бөгөөд хувь хүмүүсийг хамтран ажиллах зорилгод итгэх итгэл өгснөөр нэгэн бүхэллэг үүсгэдэг гэж үздэг байна. Үлгэр домгийг ашиглаж улс төрийн том амжилтанд хүрсэн хүмүүс бол Муссолини, Гитлер хоёр юм. Үлгэр домог нь олон түмнийг үйл ажиллагаа явуулах чиглэл рүү дайчлан залах зорилготой. Иррационализмыг гол болгосноор үйл ажиллагааны зорилго чухал ач холбогдолгүй болно гэж Муссолини тунхаглаж байжээ. Тэмцэл бол олон түмнийг дайчлах үлгэр домогтой адил чухал зүйл юм. Тэмцлийн утга агуулга нь зорилгоос бус үйл ажиллагаанаас урган гарна. Муссолинигийн гол уриа бол мэдэр, бүү сэтгэ хэмээх утгатай байжээ.
 
Тоталитар үзэл: Тоталитар төрийг бий болгосон хүмүүсийн нэг нь гарцаагүй Муссолини юм. Тэрээр төр, тэр дотроо төрийн удирдагч нь хүмүүсийн амьдралыг бүрэн хянаж чадна гэдэгт итгэж байжээ. Ингэснээр Сталин, Гитлер, Маогийн нэгэн адил төрийн засаглалыг хүчтэй болгож ,жирийн иргэний хувийн амьдралын дийлэнхи хэсэгт түүнийг шургуулах оролдлого хийсэн юм. Төрийн тухай ойлголтыг бүрдүүлэхдээ Муссолини Гегелийн онолд тулгуурлажээ. Гегель бол идеалист философич бөгөөд тэрээр түүх бол бурхны төлөвлөгөөний биелэл гэж үзэж байсан юм. Бурхны төлөвлөгөөний биелэлийн нэгэн үе төртэй холбоотой. Ийм учраас олон түмэн төрдөө захирагдаж түүнийг шүтэж байх учиртай. Гэхдээ Гегель тоталитар төрийн санааг дэвшүүлж байгаагүй. Муссолини Гегелийн философоос өөртөө хэрэгтэй гэсэн хэсгийг л сугалж авсан ажээ. Католик голдуу шашинтай нийгэмд төрийн үүслийг Бурхантай холбох нь Муссолинид ашигтай байж.. Иймээс төр бол /Хүслийн дээд хүсэл/ гэсэн санааг гол уриа болгон, хувь хүн төрд хамаарч байж л амьдралаа дээшлүүлж чадна гэж сурталчилж байжээ. Бүх зүйл төрийн төлөө, төрийн эсрэг юу ч байдаггүй, төрөөс гадна юу ч оршдоггүй гэж Муссолини тунхаглажээ. Үзэл суртлыг ашиглан төрийн тухай дээрх ойлголтоор олон түмнийг хүлцэнгүй болгох, төр, түүний удирдагчийн хэлсэн үг эцсийн үнэнийг тогтоодог гэсэн үзлийг дэлгэрүүлснээр тоталитар системийг бүрдүүлэх нөхцөл бий болсон байна. Муссолинигийн дээд зорилго нь нарийн дэв зэрэг, шаталсан зохион байгуулалт бүхий нийгэм байгуулах явдал байсан юм. Хүн бүр ногдсон байртай, хийх ажилтай, гүйцэтгэх үүрэгтэй. Аль ч нийгэмд төрийг удирдаж чадах цөөн тооны хүмүүс байдаг. Тэд л нийгмээ жолоодохоос биш олон түмнийг оролцуулах нь утга учиргүй . Иймд аливаа нийгэм * сонгомол элитээр* жолоодуулж байх ёстой. Тухайн удирдагчийн бусад олон түмнээс ялгагдаж үр ашигтай удирдлага явуулах чанар бол төр улсынхаа хүсэл эрмэлзлийг мэдрэх зөн билгийн мэдрэмж юм гэжээ. Ингэснээр удирдагч гэдэг бол өөрөө төр, төр бол өөрөө удирдагч юм. Иймд хүн ам түүний тушаалыг үг дуугүй биелүүлэхээс өөр замгүй. Иймэрхүү байдлаар төрийн хяналт эрх мэдлийг хязгааргүй өргөжүүлж ,тоталитар үзлийг хэрэгжүүлж байжээ.
 
Үндсэрхэг милитарист үзэл: Улс төрийн аливаа онол нийгмийн тодорхой нэг хэсэгт анхаарлаа илүү төвлөрүүлдэг. Ардчилсан онол хувь хүнийг онцолдог бол марксизм нь пролетари ангийг, национал – социализм нь расизмыг анхаарлын төвд тавьдаг. Харин үндсэрхэг үзлийг фашистуудаас илүү онцлон үздэг номлол байхгүй юм. Фашист номлолоор бол аливаа нийгэм нэг нэгнээсээ дээр гарах гэсэн эрмэлзэлтэй хувь хүмүүсээс бүтсэн учраас нийгэм бол оройдоо өөрийн хувийн хүчтэй шинжээрээ тодорсон хувь хүн бүхий пирамид юм. Үүнтэй адил үндэстнүүд өөр өөрийн хүсэл сонирхлоороо бас ялгагдана. Үүгээрээ тэд тэгш биш юм. Аль нэг дээд шинжийн үндэстэн нь бусдаас дээгүүр байх учиртай. Энэ утгаараа фашист төрийн дээд зорилго империализмтай холбоотой . /Империализм нь нэг үндэстэн бусдыг өөрсдийн эрхшээлд оруулах үзэл санааг илэрхийлнэ /. Фашизмын империалист үзлийн гол хэрэгсэл нь милитаризм байсан юм. Дэлхий ертөнц бол угаасаа дайсагналцсан бүлэглэлүүдийн өрсөлдөөний илрэл болдог гэж үзэж , нийгэм дотор хувь хүмүүс хоорондоо тэмцдэгтэй адил үндэстнүүд бас хоорондоо байнга тэмцдэг. Ийм учраас милитаризм бол аль ч төрийн мөн чанартай холбоотой бөгөөд дайнд байнгын бэлэн байдалтай байна гэдэг нь фашист төрийн үйл ажиллагааны томоохон чиглэл болж байжээ. Фашист үзэл сурталд дайн бол нийгмийн үндсэн зорилгын нэг нь гэж томъёологддог. Дайн бол амьдралыг бүтээх гол хүчин зүйлс. Нэг дээд үндэстэн бусдыг өөрийн эрхшээлд бүрэн оруулсан тохиолдолд дайн дуусч болно. Энх тайван гэдэг бол тэмцэж буй үндэстнүүдийн хоорондын зөвхөн оршил эсвэл завсарлага юм гэж фашист номлол үздэг байна. Дээр өгүүлэгдсэн үзэл санаа бол фашист номлолын агуулга, мөн чанарыг илэрхийлсэн үндсэн ойлголтууд юм. Орчин үеийн нөхцөлд эдгээр үзэл санаа тоталитар дэглэм бүхий аль нэг улс оронд бүрэн утгаараа биш боловч илэрсээр байгааг бид анхаарч байх ёстой билээ.
[[Ангилал:Улс төрийн систем]]