Консерватизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19:
 
Энэ нь консерватизм янз бүрийн орнуудад өөр өөрийн өвөрмөц хэлбэрээр хөгжсөн хэдий ч нийтлэг агуулгатай үзэл баримтлал юм гэдгийг харуулдаг.Консерватор үзэл баримтлал хөгжлийнхөө явцад ихээхэн зөрчилтэй замыг туулж иржээ.Хөгжлийнхөө эхэн үед үгүйсгэж байсан зүйлээ өнөөгийн шатанд үзэл санааны үнэт зүйлээ гэж үзэх болсны жишээ нь иргэн бүрийн хувийн эрх чөлөө, парламентат ёс зэргийг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.Ер нь консерватизмын үзэл санааны хөгжлийг нарийвчлан авч судалбал консерватор үзэлтнүүд нь хувийн талыг илүү бодогчид шиг мөртлөө нийгмийн сонирхлыг хамгаалагчид мэт, дангаар захирах ёсыг талархагчид шиг мөртлөө эрх чөлөөт байдлыг эрхэмлэгчид мэт, далдын хүчинд итгэн бишрэгчид шиг мөртлөө ухаалаг практик үйл ажиллагааг илүү үнэлэгчид мэт ажиглагдах зөрчил түгээмэл байдаг.Тийм ч учраас консерватизмыг судалдаг судлаачид түүний гол зүйлийг олъё гэвэл тэр нь юуны эсрэг байгааг нь тодорхойлох нь чухал гэж үздэг байна.
 
 
Өрнөдийн шинэ үеийн түүхэнд нийгмийн дэвшилд нөлөөлж ирсэн улс төр, үзэл суртлын нэгэн гол урсгал бол консерватизм юм. Өнөө үед энэ үзэл баримтлал неоконсерватизмын хэлбэрээр хөгжиж , нийгмийн улс төрийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Францын Их Хувьсгал ялж , түүний нөлөөгөөр хуучин бүхнийг халж , цоо шинэ үнэт зүйлсийг бий болгох гэсэн нийгмийн их эргэлтийн эсрэг үзэл санааны баримтлал болж консерватизм үүсчээ. Тэр үеийн Английн гүн ухаантан Э.Берк , Францын улс төрийн зүтгэлтэн Ф.Шатобриан нарын бүтээлд энэхүү үзэл баримтлал онолын хувьд цэгцтэй сургаал болсон байна.
Ердийн ухамсрын түвшинд ихэнхдээ консерватизмын талаар таатай үнэлгээ өгдөггүй. Консерватизм бол шинэ зүйл бүхнийг эсэргүүцэгч, ямарч өөрчлөлтгүйгээр хуучин бүхнийг хадгалахыг эрмэлзэгч үзэл санаа хэмээн үзэх хандлага нилээд дэлгэрсэн байдаг. Гэтэл консерватив үзэл баримтлал үүсэж бүрэлдсэн үеэсээ эхлэн нийгмийн өөрчлөлтийг үгүйсгэж байгаагүй. Харин гарч болох өөрчлөлт нь ёс суртахуун, соёл, шашны уламжлалт хэв заншлыг хөндөхгүйгээр хэрэгждэг байх ёстой гэж үздэг.
Консерватизм ерөнхийдөө оршин буй нийгмээ бүрэн эвдэхийн эсрэг чиглэсэн үзэл санааны цогц гэж ойлгож болох юм. Харин түүний үзэл санааны үндсийг тодруулж үзэх нь зүйтэй. Консерватизм :
• хүмүүсийн хоорондын тэгш биш байдал зайлшгүй юм (бие бялдар, оюун ухааны хөгжил, ерөнхий эдийн засгийн байдал гэх зэрэг)
• нийгмийн зохион байгуулалт энэ тэгш биш байдалд зохицсон хэлбэрээр оршин тогтноно.
• хүмүүс уг зохион байгуулалтанд захирагдаж , улмаар нийгмийн уламжлалт байдал хадаглагдах болно гэж номлоно.
Энэ бүгдээс үндэслэн хүчтэй төр байх ёстой гэсэн асуудал дэвшигдэн, үүнд элитийн үүргийг онцгойлж иржээ. Консерватизм нь олонхийн засаглалын үед төр хүчтэй байж чаддаггүй, өөрийн чадвараа алддаг гэж үзнэ. Үүний улмаас нийгмийн тогтворгүй байдал бий болж , эцэстээ тэр нь дарангуйлалд хүргэх аюул үүсгэдэг хэмээн болгоомжилдог . Өөрөөр хэлбэл, эвслийн зарчим, сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрдөг байна.
Консерватизмын хувьд хувийн өмчийг хамгаалах нь шударга зүйл юм. Өмч нь хүний төрөлх эрхийн үндэс, баталгаа мөн. Эдийн засгийн чөлөөт байдал ноёрхох үед орлогын хувьд ихээхэн ялгавар гардаг нь зүй тогтол юм. Харин төр нь хувийн өмчид халдахгүйгээр өмчийн бусад хэлбэрүүдийн адил түүний бие даасан байдлыг хангана. Ингэснээр нийгмийн нэгдлийг бүрдүүлэх үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзнэ.
Хүн бол угаасаа нүгэлт амьтан, түүний үйл байдалд ухаалаг бус шинж байнга агуулагдаж байдаг гэж үзэх нь түгээмэл. Хүний оюун санааны хүч чадавхи хязгаарлагдмал байдаг хэмээн үздэг учраас нийгмийн дэвшлийн тухай ямар ч үзэл санаанд консерватив үзэлтнүүд бүрэн дүүрэн итгэдэггүй. Нийгмйн өөрчлөлт хөдөлгөөний үр дүнд илүү сайн юм болно гэхээсээ , илүү сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж тэд болгоомжилдог байна. Ийм учраас нийгмийн өөрчлөлтийн тухай ярихаасаа уламжлалт ёс заншил, амьдралын тогтсон хэв маягийг зөвхөн боловсронгуй болгох үзэл санааг илүү эрхэмлэн онцолдог .
 
Консерватив үзэл санааны үндэс:
Хүн бүр өөрт ноогдсон, хатуу чанд тогтоогдсон байраа эзэлдэг нийгмийн шаталсан бүтцийн тухай үзэл санаа чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний үзэл санаа, дотоод төгөлдөр холбоо бүхий нэгдмэл нийгмийн тухай үзэл санаа , хувь хүний болон нийгмийн өөрчлөлтийн боломжид үл итгэх санаа юм. Дээр өгүүлсэн зүйлс бол консерватив үзэл баримтлалын тулгуур санаа зарчмууд юм. Хөгжлийн эл тулгуур үзэл санаанд нилээд өөрчлөлт орж , консерватив үзэл баримтлал ихээхэн зөрчилтэй замыг туулж иржээ. Жишээлбэл, иргэн бүрийн хувийн эрх чөлөө, парламентат ёс зэргийг зөвшөөрдөггүй байсан бол одоо энэ нь үзэл санааны үнэт зүйлс гэж тооцогдох болсон юм.
Консерватив үзэлтнүүд:
Хувийн талыг илүү бодогч мөртлөө нийгмийн талыг хамгаална, дангаар захирах ёсыг талархагчид мөртлөө эрх чөлөөт байдлыг эрхэмлэнэ, далдын хүчинд итгэн бишрэгчид (иррационалист) мөртлөө ухаалаг практик үйл ажиллагааг илүүд үнэлнэ. Гэхчлэн консерватизмд зөрчил ихэд түгээмэл илэрнэ. Тийм ч учраас эхэлж консерватив үзэлтнүүд юуны эсрэг байгаа юм бэ гэдгийг тогтоосноор тэдгээрийн гол зүйлийг олж болно.