Чахундорж хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 42:
 
=== Байлдаан ===
Түшээт хан Чахундоржийн халх цэрэг [[Байгал нуур]]ын өвөр, [[Сэлэнгэ мөрөн|Сэлэнгийн]] адгаарх оросын шинэ тутам боссон шивээ, бэхлэлтийг дайрч, заримдаа амжилт олж байв. 1669 онд Дай хунтайжийн удирдсан цэрэг, 1677-1678 оны Хөхт, Дайбун, Заб нарын, 1681-1682 онд Дай хунтайжийн цэрэг Сэлэнгийн адгаарх шивээдийг довтолж байв. 1685 онд тэр хавийн [[орос]], [[хазаг]] цэргийн гол бэхлэлт болсон [[Сэлэнгийн суурингийн бүслэлт|Сэлэнгийн шивээ]]г бүслэн хааж, 1687-1688 онд Шидишир баатрын 5000 цэргээр дахин бүслэж байжээ.
 
1687 онд Засагт хан [[Шар (Засагт хан)|Шар]], Зүүнгарын Галдангийн дүү Доржжавтай нийлж халдаар ирэхэд Чахундорж өөрийн хүргэн, хошуудын [[Лувсангомборавдан]]тай хамжин дийлж [[Зүүнгар улс|Зүүнгарын]] нутаг [[Эрчис мөрөн|Эрчис]] хүрч давшив. [[Галдан бошигт хаан|Галдан]] өөрийн дүү болон холбоотноо алагдсны дараа 1688 оны хавар Түшээт ханы нутаг руу дайрсан. Төмөртэй, [[Олгой нуурын тулалдаан|Олгой нуурын]] хоёр газар тулж ялагдсан Чахундорж хан Занабазарын араас Чин улсын хилээр шурган амь гарч [[сөнөд]] нутагт суулаа. Ард олон бас дүрвэсэн.