Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 30:
Өнөөдөр Монгол улсад орон нутгийн радио бүрэлдэх шатандаа байна. Санхүүжилтаараа төсвөөс, сурталчилгааны орлогоос, гадаадын санхүүжилттай гэж бас хуваагдаж байна. Аймгийн засаг даргийн тамгийн газраас санхүүждэг “Увс”, “Баян-Өлгий”, 1990 онд байгуулагдсан хувийн арилжааны “Говийн долгион” ( Өмнөговь аймаг), “Лха тэнгэр” (Дархан), “Тунгалаг буянт” (Ховд), Олон улсын байгуулагийн санхүүжилттай “Чөлөөт радио FM-102.4” (Орхон аймаг), “Өргөн Сэлэнгэ” радио (Сэлэнгэ аймаг) гэх мэт. Радиогийн салбарт хувийн хэвшил зонхилж байгаа нь жам ёснй хэрэг. 1999 оны сүүлээр Монгол Улсад 11 радио ажиллаж байсны 5 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байлаа. 2006 оны 4 сард Монголын хөдөө орон нутагт радиог сайжруулахын тулд Азийн сангийн тусламжтайшаар хөдөөгийн 12 радио станцийн төлөөлөгчид Улаанбаатар хотод уулзжээ. Хоёр өдөр болсон уулзалтын үр дүнд Орон нутгийн радио нийгэмлэг байгуулжээ. “Азийн сан” орон нутгийн радиогийн нийгэмлэгээр дамжуулан орон нутгийн байгаль орчин, нийгэм, улс төрийн асуудлаар мэдлэг олгож, орон нутгийн радиог чөлөөт, бодит дуу хоолой болгон хөгжүүлэх болно гэж амласан юм. Үнэхээр дэд бүтэц муутай манай орны хөдөөгийн иргэдийн хувьд радио нь дэлхийтэй хөл зэрэгцэн алхах холбоо нь юм. “Говийн долгион радио” нь 2001 онд [[Жорж Сорос|Сорос]]ын сангаас хандиваар тоног төхөөрөмж худалдан авчээ. Сүүлийн жилүүдэд гадаадын сайн дурын болон, аль нэгэн орын засгийн газраас санхүүждэг сан, холбоо, нийгэмлэгүүд Монголын орон нутгийн радиогийн хөгжилд анхаарч эхэлжээ. Улаанбаатар дахь АНУ ын ЭСЯ Даланзадгад хотын “Говийн долгион FM 103,6” радиод сансрын антенна бэлэглэжээ. Энэ антенны тусламжтайгаар Америкийн дуу хоолой радио станцийн нэвтрүүлгийг Монголын зүүн өмнө зүгийн нутаг, хойд хятадад дамжуулж байна. Энэ радио одоо англи хэлээр олон улсын мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж говийн бүсийн хөрш зэргэлдээ 4 аймагт, БНХАУ-ын хойд хэсгийн нутагт цацаж байна . 2008 онд манай улсад ... радио ажиллаж байгаагийн ... нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт ажилладаг. Түүнээс гадна хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ч өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээ байгуулжээ. АНУ ын Чикаго хотод 2007 оны сүүлээр "Монгол Радио 1240 АМ" долгионоор, бямба гариг болгоны 21:30 минутаас 22:00 хүртэл нэвтрүүлэг явуулдаг байна. Энэ радио нь нэвтрүүлгээрээ гадаад дотоодийн үйл явдлын мэдээ мэдээлэл, ашигтай зөвлөгөө, ярилцлага, урлаг спортын мэдээлэл, хууль эрх зүйн асуудлаар мэдээлэл өгдөг байна. Энэ радио нэвтрүүлгээ интернэтээр давхар дамжуулдаг тул дэлхийн аль ч өнцөг булангаа сонсох боломжтой болжээ.
 
[[Ангилал:Радио| холбоо]]
=Ишлэл=
{{лавлах холбоос}}
 
[[Ангилал:Харилцаа]]
[[Ангилал:Радио холбоо]]
[[Ангилал:Дүрслэх уран бүтээлийн төрөл зүйл]]
[[Ангилал:Олон нийтийн мэдээлэл]]
[[Ангилал:Мэдээлэл холбоо]]
[[Ангилал:Мэдээлэлзүй]]
[[Ангилал:Мэдээлэл харилцаа]]
[[Ангилал:Харилцаа]]