Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 15:
 
=Дэлхийн радиогийн хөгжлийн товч түүх=
==АНУ-ын радио==
[[Америкийн Нэгдсэн Улс|АНУ]]-д 1900 онд зохион бүтээгч Режинальд Фессен, Ли де Форест радио туршилт хийжээ. 1906 оны зул сарын баярын өмнө Режинальд америкийн Массачусетс мужийн Бренд Рок дахь урлангаасаа хүний дуу хоолой, хөгжмийн аялгууг эфирт цацжээ. Тэр туршилт хийхээсээ 3 хоногийн өмнө далайд аялаж байгаа нэг усан онгоцны багийнханд цахилгаан явуулж тодорхой цагт миний дамжуулах дохиог хүлээн авч хариу мэдэгдэхийг хүссэн байна. Болзсон хугацаанд далайд аялаж байсан усан онгоцны холбоочин Массачусетс мужаас дамжуулсан хөгжим, зул сарын баярын мэндчилгээг хүлээн авч сонсжээ. 1908 онд Францын Эйфелийн цамхагаас америкийн зохион бүтээгч Ли де Форест пянзний бичлэгийг агаарын долгионоор цацжээ. 1910 онд Ли де Форест Нью-Йоркийн “Метрополитен” театраас дуурийн дуучин Энрико Карузогийн дуулахыг эфирт дамжуулжээ. Гэвч Фессендесен, Ли де Форест нарын хэн нь ч байнга нэвтрүүлэг явуулдаг радио станцийг байгуулж чадаагүй юм. 1920 оны 11 дүгээр сарын 2-нд АНУ-ын “Вестингауз” компаний инженер Френк Конрад Питсбург хотод радио нэвтрүүлэг явуулах анхны лицензийг авсан байна. 1919 оныг хүртэл АНУ-д радио нь өргөн олон түмнийг хамарч чадаагүй байна. Учир нь радиогийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар хөгжөөгүй байсантай холбоотой. Дараа нь АНУ-д радиогийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрчээ. Үүний дараа АНУ-д радиостанцийн тоо нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл радиогийн салбар АНУ-д эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. АНУ-ын радио, телевизийн хөгжилд Орос гаралтай инженер, зохион бүтээгч Дэвид Сарнов үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр АНУ-ын радио корпорацийг амжилттай удирдан ажиллаж байлаа. Орос гаралтай Дэвид Сарновын удирдлагаар 1926 оны 9 дүгээр сарын 9-нд “Женерал Электрик”, “Вестингауз”, “RCA” оролцсон Үндэсний нэвтрүүлгийн компани “NBC” байгуудагджээ. Энэ сүлжээ нь эгнээндээ 24 арилжааны радио станцийг багтаажээ. 1927 оны 1 дүгээр сарын 27-нд Коламбия Броадкастинг систем “CBS” нээгдсэн юм. 1930 онд 6000 радио станц ажиллаж байсан бол нийт өрх айлын 40 хувь нь радио гэртээ сонсдог болжээ. 1927 онд радиогийн тухай хууль батлагдсан юм. Энэ хуулиар радио станцуудын үйл ажиллагааг зохицуулах болсон юм. АНУ ын холбооны комисс нь радиогийн техникийн асуудал, долгион хуваарилах, радио станцид зөвшөөрөл өгөх асуудлыг хариуцах болжээ. 1934 онд Мючуал Броадкастинг систем “MBC”, Американ Броадкастинг компани “ABC” тулгийн чулуугаа тавьжээ. Энэ томоохон сүлжээ нь АНУ ын радиогийн өнгө төрхийг тодорхойлох болсон юм. 1967 онд АНУ ын Конгерсс олон нийтийн Паблик Броадкастинг систем “PBS” байгуулах хууль гаргажээ. 1985 онд америкийн хэвлэлийн магнат Рупэрт Мердокийн “FOX” сүлжээ нээгдсэн юм.
1934 онд байгуулагдсан Холбооны хороо нь электрон хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах төрийн байгуулга юм. Радиогийн “алтан үе” нь АНУ-ын хувьд XX-р зууны 30 аас 40 оны үе байсан юм. АНУ ын радиогоор симфони хөгжмийн концерт, драмын болон дуулалт жүжиг дамжуулж байлаа. NBS сүлжээ өөрийн симфони найрал хөгжмийн баг бүрдүүлсэн нь тухайн үедээ шинэлэг үзэгдэл болж байв. Америкийн радио дэлхийн 2-р дайнаас өмнө сонгодог урлагийг их сурталчилжээ. Боб Хоуп, Жек Бенни, Фред Аллен, Жимми Дюерант гэх мэт авъяаслаг хүмүүсийн ачаар шоу нэвтрүүлэг радиогийн шоу нэвтрүүлэг ч сонсогчдийг байлдан дагуулж байлаа. Харин 1950 он гэхэд АНУ ын нийт хүн амын 95 хувь нь радио сонсох боломжоор хангагдсан байна. АНУ-д хэвлэлийн салбарийн өрсөлдөөний үеэр томоохон хэвлэлийн компани радио станц худалдан авах, эсвэл хамтан түншийн байдлаар ажиллах гэрээ хийж үзэгдэл түгээмэл байлаа. 40-од оны үед АНУ-ын нийт радиогийн 40 хувь нь хэвлэлийн компанитай ямар нэг байдлаар холбоотой болсон байжээ. 1960 аад оноос Америкт телевиз эрчимтэй хөгжсөнөөр радиогийн алтан үе шувтарчээ. Гэвч 60-аад оноос хойш Америкийн радио төрөлжсөн нэвтрүүлэг явуулах болжээ.
 
==Канадын радио==
[[Канад]] улсад 1918 онд Монреал хотоос радио станц нэвтрүүлэг цацаж эхэлжээ. 1932 онд тус улсад Радио нэвтрүүлгийн байгуулага ”BSS” үүсжээ. 1936 онд Канадын парламент энэ байгуулагын тухай хууль баталжээ. 1968 онд баталсан нэвтрүүлгийн тухай хуулинд SBS бол үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн алба гэж тунхагласан байна. SBS бол Канадын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий өргөн нэвтрүүлгийн корпораци бөгөөд олон нийтийн боон арилжааны радио телевизийг эгнээндээ багтаасанаараа онцлогтой. Канадад хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үйл ажиллагааг “Канадын радио телевиз, холбоо харилцааны хороо” гэдэг байгуулага зохицуулдаг. Энэ байгуулага нь радио, телевиз төдийгүй,компьютерийн технологи, кабелийн болон хиймэл дагуулыг ашиглахтай холбоотой асуудлыг шийддэг. “CBC” корпорацийн мэдэлд 800 радио станц, дахин дамжуулах техникийн төв байдаг. “CBC” корпорацийн мэдлийн радио телевиз нь англи, франц хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг. “CBC” корпорацийн мэдэлд “RADIO of CANADA” багтдаг. “RADIO of CANADA” нь гадаадын орнуудад зориулан дамжуулах нэвтрүүлгийг хариуцдаг. Боловсрол сургалтын нэвтрүүлгийг канадын орон нутгийн телевиз, радиогийн сувгууд нэвтрүүлэх үүрэг хүлээсэн. “CBC” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаггүй арилжааны жижиг радио, телевиз нь төрөөс ямар нэгэн дэмжлэг авдаггүй. Арилжааны радио станц нь зөвхөн зарлал сурталчилгаанаас олж байгаа орлогоор санхүүждэг. Харин “CBC” корпорацийн төсвийн 80 хувийг Засгийн газар, үлдсэн 20 хувийг зарлал сурталчилгаа бүрдүүлдэг. 1953 оноос хойш хураамж авахаа больжээ. Канад улс нь эдийн засаг, улс төр, соёлын гээд бүх салбарт үндэсний хараат байдлаа хадгалахыг хичээдэг. Жишээ нь Канадын радиогоор нэвтрүүлж байгаа дуу хөгжмийн 30 хувь нь Канад байх ёстой гэсэн заалтыг мөрддөг байна.
 
==Латин Америкийн орнуудын радио==
ХХ-р зууны хориод он бол [[Латин Америк]]ийн орнуудад радио хөгжиж эхэлсэн цаг хугацаа юм. Латин Америкийн анхны радио станц нь гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. 1920 оны 8 сард “Маркони” компани Буэнос-Айрест байгуулагдаж хөгжим, утга зохиолын нэвтрүүлэг түлхүү нэвтрүүлдэг “Radio Argentina” байгуулжээ. Тэгвэл Хойд Америкийн “General Electric” компани тусламжтай байгуулагдсан Уругвайн радио станц 1923 оны 4 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Куба улсын анхны радио PWX арилжааны банкны хөрөнгөөр 1922 оны 10 сард нээгджээ. Перу улсад радио станц 1925 онд үүсэн байгуулагджээ. Бразилийн радиогийн нь Францын мэдээллийн Гаванс агентлагийн дэмжлэгтэйгээр тулгийн чулуугаа тавьсан юм. Тэгвэл Мексик улсын засгийн газар JH радиог 1923 оны 6 сард байгуулжээ. Харин үүнээс нэг сарын дараа Мексикийн “EI Universal” сониний эзэн ах дүү Аскаррага арилжааны радио станц байгуулагдсан байна. 1926 он гэхэд Латин Америкийн бүх улс радиотой болсон байлаа.
 
==Германы радио==
[[Герман]] улсад 1923 онд төрийн мэдлийн радио ажиллаж эхэлжээ. ХХ-р зууны 20-оод оноос Германы радио мэргэжлийн ур чадвар, мэдээллийн, нийтлэл уран сайхны, танин мэдэхүйн нэвтрүүлгээрээ ялгарч байлаа. Ялангуяа радио нэвтрүүлэгт дуу чимээ, төрөл бүрийн шум их ашигладаг байжээ. Мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл туурвихад нь тухайн үеийн Германы техникийн хөгжил дэвшил дэм болж байлаа. 20-оод онд байгуулагдсан Берлиний радиогийн техникийн төв нь тухайн үеийн хамгийн тэргүүний технологиор бүтээгдсэн өндөр хүчин чадалтай төхөөрөмжтэй байжээ. Радио жүжиг тухайн үед нэвтрүүлгийн сүлжээнд нь томоохон байр суурь эзлэж байв. Зохиолч, яруу найрагч Г.Кессер, Э.Толлер, Р.Гунольд, Р.Леонгард нар радиод зориулан олон арван жүжгийн зохиол бичиж байв. Хожим Германий радиогийн энэ туршлага дэлхийн олон оронд дэлгэрсэн. Жишээ нь Э.Толлерийн “Берлиний мэдээ” гэдэг радио жүжгийг хожим Нью Йорк, Москва зэрэг дэлхийн томоохон хотын радиогоор нэвтрүүлж байв.
Радио сэтгүүл зүйн онолын асуудлаар Б.Брехт “Радиогийн онол” /1927-1930/, Р.Кольб “Радиожүжгийн зурхай” /1930/ зэрэг ном сурах бичиг хэвлэгджээ. Энэ бүх бүтээлүүд өдгөө ХХ-р зууны үеийн сэтгэл судлал, соёл судлалын салбарын сонгодог номын тоонд багтаж байна. Гитлер 1932 онд засгийн эрхийг аваад радиог өөрийн суртал ухуулгийн гол хэрэгсэл болгож чаджээ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээс тэр радиог өндөр үнэлж, онцгой ач холбогдол өгсөн байна. Тэр “Майн Кампф” буюу “Миний тэмцэл” номондоо “үг бол шашин, улс төрийн урсгалыг ялагдашгүй хүч болгон хувиргах ид шидтэй” гэж бичсэн байдаг.
Радиогийн тусламжтайгаар Гитлер хүмүүсийн тархийг угааж хүн амынхаа ихэнхи хэсгийг дуулгавартай болгож чаджээ. Германы суртал ухуулгийн сайд Геббельс “радио бол ард түмнийг удирдахад ашиглаж болох хамгийн найдвартай зэвсэг” гэж тодорхойлжээ. Гитлер засгийн эрхийг авсан даруйдаа радиогоор системтэй сайн бэлтгэсэн суртал ухуулга хийсэн юм. 1933 оноос зөвхөн Германы радио станцуудын долгионыг л хүлээн авахад тохируулсан радио хүлээн авагч үйлдвэрлэж эхлэжээ. 1939 оны 7 сарын 1 нд Германд 15 сая ширхэг радио хүлээн авагч байсан бол хоёр жилийн дараа нэг 16 саяд хүрсэн байна. Радио хүлээн авагчийнхаа тоогоор Герман улс дэлхийд америкийн дараа 2-р байранд бичигджээ. Дэлхийн 2-р дайны үед Германы радио цэргийн сэдэвт нэвтрүүлэг явуулах болжээ. 1940 оноос “Цэргийн дуу хоолой” нэвтрүүлэг радиогоор цацагджээ. Байлдааны ажиллагааны тухай “Шуурхай мэдээ”-ний хамгийн анхны дугаарт Норвегийг эзлэн авсан тухай мэдээлжээ. Лондон хотыг бөмбөгдөж байгаа Германий нисэх хүчний онгоцны бүхээгээс “Фронтын чимээ” гэдэг шууд нэвтрүүлэг хийгдэж байлаа. Гэвч Герман улс дэлхийн 2-р дайнд ялагдах үед цэрэг, улс төрийн сэдэвтэй нэвтрүүлэг алга болжээ. Үүний оронд Геббельскийн илтгэл, радио тайлбарлагчийн тоймоор солигдсон байна. Гитлер радиогоор үг хэлэх нь ч багасжээ. Дэлхийн 2-р дайн дараа Герман улс хоёр хуваагдсан юм. 1949 оны 9 сараас Холбооны Бүгд Найрамдах Герман улс /баруун Герман/, 1949 оны 10 сараас Ардчилсан Герман Улс /зүүн Герман/ байгуулагджээ. 40 жилийн турш хоёр хуваагдсан Герман орон “хүйтэн дайны” туйл нь болж байлаа. ХБНГ-д Британи загварын олон нийтийн өргөн нэвтрүүлэгийн тогтолцоо бүрэлдсэн юм. Энэ тогтолцоо нь “баруунтаны-олон нийтийн” гэдэг нэр авсан байна. Харин АГУ-д зөвлөлт загварын төрийн мэдлийн төвлөрсөн тогтолцоо бүрджээ. 1950 онд барун Германд орон нутгийн радиог нэгтгэсэн ARD гэдэг консорциум байгуулагджээ. Хожим телевиз ч бас энэ байгуулагад нэгдсэн юм. Баруун Германд АНУ, бусад европын орнуудын радио чөлөөтэй эфирийн орон зайг нь эзлэн авсан юм. Берлиний хана нурж хоёр Герман нэгдсэний дараа 1990 онд зүүн Германы радио станцууд нь баруун Германы ARD консорциумд нэгджээ. Зүүн Германд арилжааны радио телевиз ч байгуулагджээ. Германы олон нийтийн радио телевиз нь үзэгч, сонсогчдоос авдаг хураамж, зарлал сурталчилгаанаас орлогоо бүрдүүлдэг. Нийт орлогийн 25 хувийг радио, үлдсэн хувийг нь телевизийн санхүүжилтанд зарцуулдаг. Боловсрол, сургалтын радио станцийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Хувийн арилжааны радио, телевиз нь зөвхөн зарлал сурталчилгаагаар оршин тогтнодог. Берлиний радио, Кёльн хотын радио нь цуврал жүжиг хийдэг уламлалаа одоо ч хадгалж үлджээ. Өнөөдөр Германы хамгийн нэр хүндтэй радио телевизийн өргөн нэвтрүүлгийн байгууллага нь Дойче-Вилле (DW) юм.
 
==Их Британий радио==
1922 онд [[Их Британи]]й 6 компани хамтран “British Broadcasting Company” байгуулжээ. BBC радио 1922 оны 12 сарын 15 нд анхны нэвтрүүлгээ дамжуулсан байна. BBC радио нь үүсгэн байгуулагч 6 компаний ашиг, ивээн тэтгэгчид, сонсогчдийн хураамжаар санхүүжиж байлаа. Зарлал сурталчилгааг хориглож байсан ч ивээн тэтгэгчийн нэрийг нэвтүүлэгт дурьдахыг зөвшөөрчээ. Таван жилийн дараа парламентын шийдвэрээр хувийн BBC компаний хувьцааг засгийн газар нь худалдан авчээ. Ингээд Английн хааны шийдвэрээр олон нийтийн радио корпораци байгуулагдав. Ингээд 1927 оны 1 сарын 1 нд BBC- хоёр дахь удаагаа мэндэлжээ. BBC нь 50 аад оны дунд үе хүртэл телевизийн салбарт, харин 70 аад оныг хүртэл радиогийн салбарт дангаараа ноёрхож байлаа. BBC бол мэргэжлийн өндөр ур чадвар, соёлын хэмжээгээрээ дэлхий дахинд үлгэр жишээ болж хүлээн зөвшөөрөгдсөн олон нийтийн радио телевизийн байгуулага. 40-өөд оны дунд үе хүртэл BBC “Home service” буюу дотоод алба, “light” буюу “хөнгөн хөтөлбөр” гэсэн 2 сувагтай байлаа. 2-р сувгаар нь инээдмийн нэвтрүүлэг, уралдаан тэмцээн, хүүхдийн нэвтрүүлэг зохиолж байв. Энэ радиогийн 2-р суваг нь Их Британий нийт сонсогчдийн гурваны хоёрыг нь байлдан дагуулжээ. Харин “Home service” радио сувгаар нь симфони хөгжим, радиожүжиг, мэдээллийн хөтөлбөр нэвтрүүлдэг байв. Дэлхийн 2-р дайн дараа BBC нийгмийн элит хэсэгт зориулсан радио суваг нээжээ. Нэвтрүүлгийн сүлжээнд нь сонгодог урлаг, дэлхийн сонгодог яруу найраг, Их Британий түүх, олон улсын харилцаа, эдийн засгийн тойм гэх мэт нэвтрүүлэг чухал байр суурь эзэлжээ. Дэлхийн радио нэвтрүүлгийн түүхэнд Их Британи улс томоохон байр суурь эзэлдэг. BBC радио телевизийн мэдээллийн албан дэлхийн хамгийн шилдэгийн тоонд зүй ёсоор багтдаг. Мэдээг дамжуулахдаа тэнцвэрт байдлыг хадгалдаг. Ямар нэгэн асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахыг зөвшөөрдөггүй. Дайн жилүүдэд Их Британий радио хамгийн үнэн бодитой хараат бус мэдээлэл дамжуулж байснаараа дэлхий дахинд өндөр нэр хүндтэй болжээ. Дайны жилүүдэд Их Британий ерөнхий сайд Черчилль BBC радиогоор нэг бус удаа үг хэлсэн юм. Түүний уншсан энх бичвэрт “баримт нь сул учраас энэ хэсэгт дуугаа өндөрсгөх хэрэгтэй” гэх мэт тэмдэглэлгээ хийсэн байлаа. Өөрөөр хэлбэл Черчилль радиогийн онцлогийг сайн мэдэрч байжээ. Хожим олон улс төрчид Черчиллийн энэ жишээг дагах болсон юм. BBC радиогийн нэвтрүүлгийн сүлжээ нь байнга тогтмол байдаг онцлогтой. Жишээ нь “”Home Service” радио сувгаар 1932-1959 оны хооронд “Хотын шөнө” гэдэг нэвтрүүлэг явдаг байлаа. 27 жилийн дараа нэвтрүүлгийн нэрийг “Өнөөдөр хотод” гэж өөрчилжээ. Гэхдээ хөтлөгч Питер Данкэн өөрчлөгдөөгүй юм. 1960 оны 6 сарын 28 нд BBC радио “Таныг ажиллаж байхад” гэдэг хөгжмийн нэвтрүүлгийн 20 жилийн ойг тэмдэглэжээ. Энэ нэвтүүлэг өглөө 10 цагт “Home service” сувгаар эхэлдэг. Харин үдээш хойш “Light” сувгаар нэвтрүүлэг явдаг байжээ. “Таныг ажиллаж байхад” гэдэг нэвтрүүлэг ажилчдын хөдөлмөрийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлдэг гэж үйлдвэрйин эзэд сайшаадаг байлаа. 1973 онд Парламентын шийдвэрээр зарлал сурталчилгааны орлогоор санхүүжих арилжааны радио байгуулахыг зөвшөөрсөн байна. 90-эд оны дундуур BBC радио нь таван сувгаар 24 цагийн турш нэвтрүүлэг явуулж байсан бол харин “RM classic”, “Virgin 1215”, “Talk radio UK” гэх зэрэг хувийн радио станц үйл ажиллагаа явуулж байна.
 
==Оросын радио==
[[Орос]]т 1924 оны 10 сарын 12 нд А.С.Поповын нэрэмжит Москвагийн радио станц тогтмол нэвтрүүлэг явуулж иржээ. Орос оронд радио анх үүсэн байгуулагдахдаа сэтгүүл зүйн үүргийг биш, харин уралгийн тоглолт дамжуулж байлаа. 1922 оны 10 сарын 17 нд Москва дахь телеграфний төвөөс Чайковский, Бородин, нарын бүтээлийг эгшиглүүлжээ. Иймэрхүү концерт 1923 ноос тогтмол нэвтрэх болжээ. Сургууль, олон нийтийн газар радио хүлээн авагч байрлуулжээ. 1921 онд Известия сонин 350 мянган хувь хэвлэгдэн гарч байлаа. Санхүүгийн хүндрэлтэй байдал, цаас, хэвлэх үйлдвэрийн үнэ өртөгөс хамаарч сонин гаргах нь хүндрэлтэй болов. Энэ үед мэдээлэл түгээх хамгийн хямд төсөр арга нь радио болж байлаа. Радиогийн ач холбогдолыг дэлхийн олон оронд өндөр үнэлж байлаа. Тухайлбал Оросын хувьсгалч В.И Ленин “Радио бол сонинтой адил. Одоо Москвад уншиж байгаа сонинг орон даяар сонсдог боллоо” гэж хэлж байжээ. Радио сонирхогчдийн тоо эрс нэмэгдэж, хүмүүс гар хийцийн радио хүлээн авагч хийдэг болжээ. 1924 оны 10 сарын 1 нд “Радиог бүгдэд зориулж” гэдэг нэртэй хувь хоршоо байгуулжээ. Энэ байгууллага радио сүлжээг өргөжүүлэх, радио нэвтрүүлэг дамжуулах, хүлээн авах цэгийн тоог нэмэхүүрэг хүлээжээ. 0924 оны 12 сарын 1 ээс энэ байгуулагийг “Радиодамжуулах” газар гэж нэрлэжээ. 1925 оны 2 сараас радиогоор долоо хоног бүр мэдээ нэвтрүүлэх болжээ. 1925 оны 6 сард Коммунист намын Төв Хороо радиогоор суртал ухуулага хийх, хөдөөгийн тосгоныг радиожуулах тухай тогтоол гаргажээ. Оросын мэдээллийн РОСТА агентлаг радиод зориулан “Радило сонин” гэдэг тусгай мэдээлэл бэлтгэх болжээ. 1925 оноос радиожүжиг хийж эхэлсэн байна.1928 онд “Радиодамжуулах” газрыг бүтцийн өөрчлөлтөд оруулж Бүх Холбоотны Радио нэвтрүүлгийн хороо болгожээ. 1930 оноос радиогоор өдөрт 4 удаа мэдээ нэвтрүүлдэг болжээ. 1930 ноос радио нэвтрүүлгийг шууд эфирт дамжуулахаас гадна бас урьдчилан бичлэг хийх технкийн нөхцөл бүрджээ. 1928 оны 10 сарын 28 аас Ажилчин тариачиний радио сургууль байгуулжээ. Радиогоор дамжуулж байгаа ерөнхий эрдмийн хичээлийг сонсож даалгавар биелүүээд шуудангаар явуулдаг болжээ.Тодорхой хугацааны дараа тогтмол даалгавар биелүүлсэн хүнд болосвролын гэрчилгээ олгож байв. Зөвлөлтийн радио нь төрийн мэдэлд байж намын ззрэг даалгавар удирдамжийн дагуу нийтлэл нэвтрүүлгийн бодлогоо явуулж байлаа. 1934 оноос Зөвлөлтийн радио хүүхдийн нэвтүүлэг явуулж эхлэсэн байна. Дэлхийн 2-р дайны үед Москва, Ленинград гэх мэт хүн ам төвлөрсөн хотод байрладаг байсан радио стацийг фронтоос хол газар нүүлгэжээ. Илүү хүчтэй дамжуулах станц байгуулж фронтын тухай мэдээг иргэдэд дамжуулах иргэдэд урам зориг өгөх зорилт тавьж байлаа. 1941 оны 11 сарын 7 нд Октябрийн хувьсгалийн түүхэн ойн өдөр Москва хотын төв Улаан талбайд болж байгаа цэргийн парадын тухай радио сурвалжлага дамжуулжээ. Ээн үед Германы цэргүүд Москва хотын төвөөс 40 км-ын зайтай тулж ирээд байсан юм. Улаан талбайд болж байгаа парадын тухай улс орон даяар дамжуулжээ. Энэ парадад оролцсон залуус шууд фронт руу илгээгдсэн юм. Дайн жилүүдэд радиогоор фронтод болж байгаа үйл явдлын тухай бодит мэдээг дамжуулахгүй байлаа.Оросын эрдэмтэн академич Вернадский өөрийн тэмдэглэлдээ “Радиогоор худлаа ярьж байна. Фронтын тухай бодит мэдээлэл алга” гэж тэмдэгдэлдээ бичжээ. Дэлхийн 2-р дайны дараа ч Зөвлөлтийн радио намын суртал ухуулгийн зэвсэг хэвээр байлаа. Хүйтэн дайны үед Орост барууны лрнуудын радиогийн нэвтрүүлгийг иргэдэд сонсгохгүйн тулд долгион сарниулагч байрлуулж, зөвхөн Зөвлөлтийн радиогийн долгионыг хүлээн авах радио үйлдвэрлэж эхэлжээ. 1960 оны 10 сарын 1-ээс Бүх Холбоотны радио 24 цаг тасралтгүй нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1965 онд Оросын радио таван сувгаар нэвтрүүлэг дамжуулдаг байв. Оросын радиогийн 5-р суваг нь хилийн чанадад амьдар байгаа орос хүмүүс, орос хэл сурч байгаа гадаадын иргэдэд зориулагдсан юм. 1964 соны 8 сарын 1-ээс “Маяк” радио станц нэвтрүүлгээ эхэлсэн байна.
1980 онд ЗХУ-д 144 сая радио хүлээн авагч байжээ. 1985 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхлэж , энэ нь радиогийн үйл ажиллагаанд тусгалаа олжээ. Хаалттай байсан оон сэдэв нээллтэй болж цензур тодорхой хэмжээгээр суларчээ. Гэхдээ хэлмэгдүүлэлт, зөвлөлтийн үед гарч байсан угсаатан хоорондын мөргөлдөөн, Афганистанд хийж байгаа оросуудын дайн хаалттай сэдэв байв. Чернобылийн атомын цахилгаан стацид 1986 оны 4 сард дэлбэрэлт болсон тухай ч радио маш хожуу мэдээлжээ. Өөрчлөн байгуулалтын жилүүдэд радиогоор шууд нэвтрүүлэг хийж эхэлжээ. 1986 онд ЗХУ-АНУ-ын хооронд шууд радио нэвтрүүлэг хийжээ. 1990 оны эхээр хэвлэл мэдээллийн салбар дахь монодол байдал цуцлдагджээ. 1991 оны 4 сарын 30 аас хэт богино долгионы FM арилжааны радио станц оросын хэд хэдэн хотод байгуулагджээ. Орос Францын хамтарсан “Европа+” гэдэг хараат бус радио ч байгуулагджээ. 1990 оны 8 сарын 22 нд “Эхо Москвы” радио станц нээгджээ. Мөн энэ өдрөөс Оросын Бүх Холбоотны радиогийн бааз суурин дээр “Оросын радио” нэвтрүүлгээ явуулах болжээ. 1993 онд Орост арилжааны 27 радио станц байсан бол 2008 онд 1500 орчим радио ажиллаж байна.
 
==Австрали, далайн орнуудын радио==
Line 41 ⟶ 23:
1923 оны 11 сарын 13 нд Сидней хотод Австралийн радио албан ёсоор нээлтээ хийсэн байна. Эхний жилүүдэд радио сонсогч өөртөө таалагддаг радио станцид хураамж төлдөг байжээ. Ингэхдээ ямар долгион хүлээн авах технкикийн үзүүлэлттэй радио хүлээн авагчтайгаасаа хамаарч хураамжийн хэмжээ янз бүр байлаа. Гэвч энэ бол шудрага бус гэж үзээд энэ журмыг цуцалсан байна. 1924 онд Австралийн шуудан холбооны яам радио нэвтрүүлгийн тухай шинэ журам баталсан байна. Бүх радио станцийг A, B гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Эхний А ангилалд багтсан радиогийн санхүүжих эх үүсвэр нь сонсогчдоос авах хураамж байсан бол харин В ангилалын радиогийн оршин тогтнох гол эх үүсвэр нь зарлал сурталчилгаа болжээ. Хожим А ангилалын радиог “үндэсний”, В ангилалын радиог “арилжааны” гэж нэрлэх болсон юм.
Радио станцид нэвтрүүлэг дамжуулах лиценкийг таван жилийн хугацаатай олгож байлаа. 1932 онд радио нэвтрүүлгийн хууль батлагджээ. А ангилалын бүх радио, телевизийг нэгтгэж Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци буюу “ABC”-ийн бүрэлдэхүүнд багтаажээ. 1974 онд Австрали улсад радио сонсогчдоос хураамж авахаа больжээ. 90-ээд онд “ABC” Австрали тивдээ засгийн газраас санхүүждэг төрийн мэдлийн цорын ганц өргөн нэвтрүүлгийн байгуулага гэсэн тодотголтой байлаа. Хэвлэл мэдээллийн салбарт шинэ хууль баталж радио телевизийн үйл ажиллагаа явуулах лицензийг олгох, цуцлах, үйл ажиллагааг нь зохицуулах зорилготой “Австралийн нэвтрүүлгийн шүүх” гэдэг байгуулага нээжээ. XXI-р зууны эхэн үед Австралийн радио нь үндсэн 4 хэсгээс бүрдэж байна. Эхнийх нь “ABC” корпораци. 500 гаруй дунд долгионий, хэт богино долгионы радио станцтай. Хилийн чанадад зориулан нэвтрүүлэг дамжуулдаг “Radio of Australia” нь богино долгионы 14 станцтай. Гадаадын 9 хэлээр нэвтрүүлэг явуулдаг. Хоёр дахь бүтэц нь “Олон нийтийн өргөн нэвтрүүлэгийн холбоо”. Боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлэг дамжуулдаг радио. 40 гаруй станцийг эгнээндээ нэгтгэжээ. Австралийн их дээд сургуулийн радио станцууд энэ бүлэгт хамаардаг. Гурав дахь бүлэг нь арилжааны өргөн нэвтрүүлэг. Энд 150 гаруй радио станц багтдаг. Харин 4 дэхь бүлгийн радио нь “Тусгай нэвтрүүлгийн алба”. Австралид ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг мэдээллээр хангах зорилготой.
 
==Хятадын радио==
[[Хятад]]ын төв радио 1940 оны 12 сарын 30 нд анхны нэвтрүүлгээ явуулжээ. Энэ өдрийг БНХАУ-д радиогийн өдөр болгон өргөн тэмдэглэдэг байна. 1941 оны 12 сарын 3 нд Хятадын олон улсын радио байгуудагжээ. Гадаадын орнуудад зориулан нэвтрүүлэг дамжуулдаг Хятадын цорын ганц радио нь энэ юм. Хятадын олон улсын радио байгуулагдсаны дараах эхэн vед єдєр бvр 15 минутын Япон хэлний нэвтрүүлэг явуулж байснаа, жар гаруй жилийн хөгжилтөөр өдөр бvр 38 гадаад хэл, Хятадын 4 нутгийн аялгуугаар дэлхийн олон газар руу 211 цагын нэвтрvvлэг цацдаг болжээ. 1949 онд БНХАУ-д 49 радио станц байсан бол 1961 онд энэ тоо 138 болж нэмэгдсэн юм.
Хятадын удирдагч Мао Цэ Дун соёлын хувьсгал хийх үед радио, телевизийн үйл ажиллагаа олон хүндрэлтэй тулгарсан байна. Телевиз хаагдсан бол ердоо 25 радио үйл ажиллагаа явуулж байлаа. Харин 1970 аад оноос радиог нэвтрүүлэг эргэн сэргэжээ 1978 онд БНХАУ-д 385 радио ажиллаж радиогийн нэвтрүүлэг дахин дамжуулах 624 станц ажиллаж байлаа.
1990 онд Хятадад 100 сая радио хүлээн авагч ашиглагдаж байлаа. 80 аад оны эхээр хятад улсад 1000 хүн тутамд16 радио хүлээн авагч ноогдож байлаа. 1984 оноос Хятадын олон улсын радио улсын дотооддоо гадаад хэлний нэвтрvvлэг явуулж эхлэн, FM91.5, дунд долгионы 1251 герцын долгионы байраар єдєр бvр 06:00-24:00 цагуудад Англи хэлний нэвтрvvлэг, FM88.7-гоор єдєр бvр 06:00-24:00 цагуудад Англи, Испани, Франц, Герман, Солонгос, Япон, Орос, Хятадын Гунжау аялгуу зэрэг 9 хэлний нэвтрvvлэг явж байна.Хятадын олон улсын радио дэлхийн олон тивийн 27 газар сурвалжлагч суулган Хятадын дотоодын олон муж, хот, єєртєє засах район тэрчлэн Шянган, Оомэнд сурвалжлагч суулган асар том мэдээ мэдээлэлийн системийг бvрдvvлжээ.
80-аад оны эцэст Хятад улсад радио хүлээн авагч хийдэг 180 үйлдвэр ажиллаж байлаа. 1990 онд хятадын хүн амын 80 хувь нь радио нэвтүүлэг сонсдог байв. Хятадын ардын төв радио нь хэд хэдэн сувгаар нэвтрүүлэг явуулдаг. Хятадын төв радио үндэстэний цөөнхөд тооцогддог хүмүүст зориулан мрнгол, түвд, уйгар, казах, солонгос хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг сувагтай. Хятадын радиогийн 1-р сувгийн нэвтрүүлгийн 40 хувийг мэдээ эзэлдэг. Тайваньд зориулсан хоёр ч радио станц тунпунхуа болон өмнө зүгийн хятад хэлний аялагаар хоногт 38 цаг нэвтрүүлэг явуулдаг.
1987 оноос Хятадын олон улсын радио Англи, Франц, Швейцарь, Орос, Испани, Канад, Мали, Бразил, Куба, Америк зэрэг арваад орны радиотай хамтран ажиллаж эхэлжээ. Хятадын олон улсын радиогийн Умарт Америк, Латин Америк, Европ, Африк, Баруун Азид зориулсан 20 гаруй хэлээр нэвтрvvлгийг дамжуулж байдаг. 1998 оны эцсээр Хятадын олон улсын радио интернэтээр нэвтрүүлгээ дамжуулдаг болжээ.
 
==Японы радио==
1925 оны 3 дугаар сарын 22 нд [[Токио]] хотод туршилтын журмаар радио нэвтрүүлэг хийжээ. Гэвч 1925 оны 6 сарын 12 ны өдрөөс тогтмол радио нэвтрүүлэг явуулж эхэлсэн юм. Санхүүгийн хүндрэлтэй тулгараад байсан Засгийн газар радио нэвтрүүлгийг явуулах эрхийг хувийн компанид олгожээ. Гэхдээ сонсогчдоос хураамж авахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ радио нэвтрүүлэг хараат бус байна гэж тунхагласан ч засгийн газар өөрийн хяналтаас радио нэвтрүүлгийг бүрэн гаргаагүй юм. Японы харилцааны яам хөтөлбөрийн агуулгад ценүур тогтоох эрхтэй байв.
1926 оны 8 дугаар сарын 20 нд Япон улс “NHK” корпорацийг байгуулжээ. “NHK” корпораци Токио, Осака, Нагоя хотод ажиллаж байсан радиостанцийг эгнээндээ нэгтгэсэн байна. “NHK” өөрийн үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлж байлаа. Радио станцйн тоо ч нэмэгджээ. Японд радио нэвтрүүлэг үүсэн бий болоод нэвтрүүлгийн сүлжээнд уран сайхны хөтөлбөр зонхилох байр суурьтай байв. Театрын тоглолтыг ч шууд дамжуулан агаарын долгионоор нэвтрүүлж байлаа. Романыг радиогоор уншиж сонсгох нь ч түгээмэл байлаа. 1931 оны хүртэл Японы радиогийн уриа нь “Хүнийг дээдлэе” гэж байсан бол цэргийн эрх мэдэлийг өргөжүүлж, Япон улс Манжуурыг эзлэн авсаны дараа “Төрийг дээдлэе” гэж уриа дэвшүүлжээ. Цэргийн хүмүүс радио нэвтрүүлэгт нөлөө үзүүлэх болжээ.
Дэлхийн 2-р дайн хүртэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэргийн номлолыг дэлгэрүүлэх чухал хэрэгсэл болж байлаа. 1950 оноос Японы парламент электрон хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тухай хууль баталжээ. Энэ хуулиар Япон улсад арилжааны радио, телевиз байгуулах эрх зүйн үндэсийг бүрдүүлжээ. Хамгийн анхны арилжаан радио станц 1950 онд нээгджээ. Орчин үеийн Японы теле, радио нэвтрүүлгийн бүтэц нь хоёр туйлтай. Японы NHK корпораци улсдаа хамгийн хүчирхэг нь болж чаджээ. 90-ээд оны эхээр Япон улсад 1269 радио станц ажиллаж байснаас 856 нь NHK корпорацийн мэдэлд байв. NHK телевиз нь үзэгчдээс авсан хураамжаас санхүүждэг бол харин радио нь 1968 оноос цуцлагджээ. NHK-д зарлал сурталчилгаа үзүүлэхийг хориглосон байдаг. Арилжааны радиогоос хамгийн хүчирхэг нь “JAPAN”,”NIPPON” юм. Японд үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевиз нь: нийгмийн амгалан тайван байдлыг хангах, улс төрийн асуудлаар тэнцвэртэй, дундыг баримтлах, тулгамдсан асуудлаар нийгмийн бүх бүлэг давхрааны үзэл бодолыг тусгах, мэдээлэл, танин мэдэхүй, сургалт, уран сайхны, цэнгээнт нэвтрүүлгийн хоорондын харьцааг тохируулах ёстой гэсэн журам мөрдөж ажилладаг.
 
==Энэтхэгийн радио==
Ази тивд [[Энэтхэг]]ийн сэтгүүл зүй томоохон байр суурь эзэлдэг. Энэтхэгийн радио телевиз нь төрийн мэдэлд харъяалагддаг. 1927 онд хувийн радио клуб анх агаарын долгионоор дохио дамжуулж эхэлжээ. 1936 онд хүн амыг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах зорилгоор 1936 онд радио албан ёсоор байгуулагдсан байна. 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарлах үед Бүх Энэтхэгт 6 радио станц, 18 дахин дамжуулах станц байжээ. Тухайн үед радио энэтхэгийн газар нутгийн 2,5 хувь, нийт хүн амын 11 хувьд нь л хүрч ажиллаж байлаа. 1990 оны эхээр Бүх Энэтхэгийн Радиогийн мэдэлд 190 дамжуулах станц харъяалагдаж байв. Өнөөдөр Бүх Энэтхэгийн радио 229 нэвтрүүлэх станцтай. Үүний 148 нь дунд долгионоор, 54 нь өндөр долгионоор, 168 нь хэт богино долгиноор үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх Энэтхэгийн Радио хүн амын 99,4 хувийг хамарч чаджээ. Бүх энэтхэгийн радио 24 хэлээр, орон нутгийн 146 аялагаар нэвтрүүлгээ дамжуулдаг . Энэтхэг улсад арилжааны радио байгуулахыг 2000 оноос л зөвшөөрсөн байна. Гэхдээ арилжааны хэт богино долгионы радиогоор мэдээ дамжуулахыг хоригложээ. Зөвхөн төрийн мэдлийн Бүх Энэтхэгийн Радио мэдээ дамжуулах эрхтэй ажээ.
 
=Монголын радиогийн түүх=
==Монголын радио 1930-1959 онд==