Манжуурын бага хурал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 10:
Япончууд ч [[Манж-Го]]гийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч [[Лин Шинь]] тэргүүтэй төлөөлөгчдийг [[япон]]чууд хардаж буруутгаж буудан хороосон байна.
1936 оны 04 сард Манж-го, Японы хэвлэлүүдэд ийм нийтлэл гарсан байна............Манжуур дахь Японы шүүхээс ......Япон ба Манж гог эсэргүүцэж Манжго гийн харъяат монголчуудыг нутаг дэвсгэрийн хамт салан тусгаарлаж Гадаад Монголд нэгтгэн нийлүүлэх гэсэн зорилго бүхий нууц бүлгэмийн хулгай нарыг илрүүлэн хуйвалдан,холбогдогч нарыг баривчлан авав гэсэн нийтлэл гарсны дараа 1936 оны 04 сарын 20-д Японы "Доей Цусин" сонинд Хойд Хянган мужийн Монгол эрх баригчдын хэрэг гэгчийг таслан шийтгэсэн мэдээ нийтлэгдэж ........Уг мэдээгээр........ мужийн Лин шин,...мужийн цагдан сэргийлэх товчооны дарга Чун дэ, Хянган мужийн захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Хуа Мин тай нарыг цаазаар авах, цагдан сэргийлэхийн түшмэл У Шинг 15 жил, мөн цэргийн хошууч Чадалт нарыг 12 жилийн хугацаатай гянданд хорих шийтгэлийг тус тус оноосон нь БНМАУ-Манжго гийн хилийн шугам тогтоох тухай Манжуурын бага хуралд оролцоод Гэндэн-Дэмидийн эсэргүү хэрэгт холбогдон хилсээр цаазаар авахуулсан манайхны төлөөлөгчидтэй агаар нэгэн хувь заяа дайрсан байсан нь 1939 оны Халхын голын дайн гарцаагүй байсан гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм. Халхын голын дайны дараа Зөвлөлт-Монгол, Япон-Манжгогийн дөрвөн этгээдийн хилийн хэлэлцээ 1939 оны 12 дугаар сарын долооноос 1941 оны зургаадугаар сарын 14-нд Чита болон Харбинд бүгд дөрвөн удаа явагдсан байна.
 
Байгаа байрлалдаа дайны галыг зогсоох тухай шийдвэр ирэх үед Монголын зарим газар нутаг Японы армийн мэдэлд үлдсэнийг шийдвэрлэх нь хэлэлцээрийн чухал асуудал байв.
 
Гэвч олон удаагийн, хилийн хэлэлцээгээр хөндөгдсөн маргаантай асуудал эцсийн мөчид ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын комиссар В.Молотов, Москвад суугаа Японы элчин сайд Того-той 1941 оны зургаадугаар сарын есны өдөр Москвад байгуулсан хэлэлцээрээр дуусгавар болж,
 
БНМАУ, Манжгогийн хилийн будлианы талаар тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн сарын 14-нд болсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар, тус хэлэлцээрийн тухай сайшаан тэмдэглэж, батлаад Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар И.Сталинд явуулсан цахилгаан утсандаа тэрхүү хэлэлцээрийг "Зөвлөлт улсын гадаад бодлогын шинэ ялалт", "Аугаа их Сталины гүн санаачилга" хэмээн үнэлж байжээ.
 
Гэвч тэрхүү тохиролцоо нь Монгол Улсын хувьд тийм ч ашигтай зүйл биш байв. В.Молотовын хэлэлцээрийн уршгаар Халх голын чанад дахь 62.700 га нутаг, түүний дотор Нөмрөгийн Мана уул, халхын эртний шүтээн Халхын сүм хилийн гадна Манжгогийн мэдэлд үлдсэн байна.
 
== Урлагийн бүтээлүүд ==