Хумхаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Халуун хумхаа''' ({{lang-en|Malaria}}) өвчин нь цусны улаан эсэд халдварладаг Plasmodium гэж нэрлэгддэг шимэгчээр (паразит) үүсгэгддэг халдварт өвчин юм. Үечилсэн халууралт, хөлрөлт, бие жихүүцэх шинжүүд энэ өвчний үндсэн шинжүүд юм. Халуун хумхаа өвчин маш эрт үеэс тэмдэглэгдэж ирсэн байдаг. "Mal-аria" (Италиар "муу агаар" гэсэн үг ) гэсэн нэрийг анх 1740 онд H.Walpole хэмээх хүн анх энэ өвчний тухай бичихдээ хэрэглэжээ. Хожим энэ 2 үг нийлэн Malaria болсон байна. 1880 онд энэ өвчний үүсгэгч паразитыг C. Laveran анх хүний цусанд илрүүлсэн билээ. Харин халуун хумхаагийн үүсгэгчийг шумуул дамжуулдаг болохыг 1889 онд R.[[Рональд RossРосс]] нээжээ. Дөрвөн зүйлийн халуун хумхаа үүсгэгч байдгаас хамгийн аюул ихтэй, үхэлд хүргэдэг нь Plasmodium falciparum юм. Бусад гурван зүйл нь (P. vivax, P. malariae, P. ovale) ерөнхийдөө аюул багатай, үхэлд хүргэх нь цөөн байдаг.
 
==Халдварлах зам==
Паразитуудын нэг хүнээс (эсвэл амьтнаас) нөгөөд халдварлаж өвчлүүлэх процессийг "амьдралын мөчлөг" гэж нэрлэх бөгөөд халуун хумхаа үүсгэгчийн амьдралын мөчлөг нь нэлээд нарийн процесс байдаг. Үүнд хүн, эм шумуул ([[Хумхаагийн шумуул|Anopheles]] төрлийн шумуул) хоёр оролцдог. Үүсгэгчээр халдварласан Anopheles төрлийн эм шумуул (зөвхөн эм шумуул цус сордог) хүнийг хазах үед шумуулын шүлстэй хамт цусанд орж, паразит хүнд халдварладаг. Шумуул цус сорохдоо эхлээд шүлсээ шахдаг. Шүлс нь цусны бүлэгнэлтийг багасгаж, судсыг тэлж цус сорох үйл явцыг хөнгөвчилдөг. Цусанд орсон паразитууд элэгний болон цусны улаан эсэд халдварлаж, үржиж олширдог. Халдвартай хүний шумуул цусыг сороход паразит шумуулын биед дамжиж шүлсний булчирхайд нь нэвтэрдэг. Энэхүү шумуул дахин эрүүл хүний цусыг сорохдоо паразитыг дамжуулдаг (Шумуул амьдралынхаа турш хэд хэдэн удаа цус сорж болно).
 
==Тархалт==