1906 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==
 
=== Нэгээс Хоёрдугаар сар ===
*Нэгдүгээр сарын 12 - Персийн үндсэн хуулийн хувьсгал: Персийн үндэсний үзэлтнүүд, шашны тэргүүнүүд нэгдэн Үндэсний ассемблейг байгуулан, "Шах"-аар удирдуулахыг шаардан жагсаал зохион байгуулав.
*Нэгдүгээр сарын 16 - Мороккогын хямралыг шийдвэрлэх зорилго бүхий Алжерсирасын зөвлөл хуралдаанаа эхлэв.
*Хоёрдугаар сарын 11 - Францын засгийн газар сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавих хууль баталсантай холбогдуулан Ромын пап X Пиус эсэргүүцсэн мэдэгдэл гаргав.
*Хоёрдугаар сарын 12 - Хоёр Британи хүнээс Америкийн боомтын ажилтнууд хоёр фунтын татвар төлөхийг шаардаж, улмаар шаардлагыг биелүүлээгүй тул боомтын ажилтнууд тэднийг хөнөөжээ.
 
=== Гураваас Дөрөвдүгээр сар ===
*Гуравдугаар сарын 10 - Францын Курьер хотод байрлах уурхай дэлбэрч, улмаар 1060 хүн амиа алджээ. Францын түүхэн дэх хамгийн их хөнөөл дагуулсан уурхайн осол энэ болсон юм.
*Гуравдугаар сарын 18 - Францын зохион бүтээгч Трайан Вуйа агаарын солилцоогоор агаарт хөөрдөг моноплейн хөлгөөр ниссэн анхны хүн болов.
*Дөрөвдүгээр сарын 7 - Италийн Ниаполь хотын Везувий галт уул дэлбэрлээ.
*Дөрөвдүгээр сарын 18 - Сан Франциско хотод 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Сан Андреасын хагаралаас үүдэн болж 3000 хүн амиа алдан, 300 мянган хүн орох оронгүй болжээ. Тухайн үедээ газар хөдлөлтийн хохирол 350 сая ам.доллараар хэмжигдэж байв.
*Дөрөвдүгээр сарын 23 - Хаант Орос улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Төрийн Думыг үндэслэн байгуулав.
 
=== Таваас Зургаадугаар сар ===
*Тавдугаар сарын 29 - Шведийн ерөнхий сайд Карл Стааф эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийн талаар үг хэлсэнийхээ төлөө суудлаасаа буув. Түүний орыг барууны үзэл баримтлалтай, Тэнгисийн цэргийн оффицер Арвид Линдман залгасан юм.
*Зургаадугаар сарын 7 - Шотландын хамгийн том хөлөг онгоц болох Луситаниа үйлдвэрлэлээс гарав.
*Тавдугаар сарын орчимд алдарт зохиолч Жек Лондоны "Цагаан соёо" романыг "Аутинг" сэтгүүл цувралаар нийтэлж эхлэв.
 
=== Долоогоос Наймдугаар сар ===
*Долоодугаар сарын 1 - Португалийн алдартай хөлбөмбөгийн клубын нэг Спортинг Лисбон клуб байгуулагдав.
*Долоодугаар сарын 6 - Женевийн конвенцийн хоёрдугаар хуралдаан эхлэв.
*Наймдугаар сарын 4 - Германы эзэнт гүрэн анх удаагаа тэнгисийн цэргийн анги нэгтгэлд "U-1" хөлөнг онгоцыг нэвтрүүлжээ.
*Наймдугаар сарын 22 - Бичсэн зүйлийг сонсгох зориулалт бүхий "Виктрола" бичлэгийн аппарат хэрэглээнд нэвтрэв.
 
=== Есөөс Аравдугаар сар ===
*Есдүгээр сарын 11 - Махатма Ганди өөрийн хүчирхийлэл үл хэрэглэх үзэл бодлоо дэлгэрүүлж, анхны үзэл санагаа боловсруулжээ.
*Есдүгээр сарын 18 - Хонг Конгын түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй цүнами болж 10 мянган хүн амь үрэгдэв.
*Аравдугаар сарын 1 - Финландын их ван эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулав. Ингэснээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан дэлхийн анхны улс болсон юм.
*Аравдугаар сарын 28 - Конго улсад Бельгийн засгийн газраас байгуулсан уурхайн хяналтын зөвлөл байгуулагдав.
 
=== Арваннэгээс Арванхоёрдугаар сар ===
*Арвангэгдүгээр сарын 3 - SOS албан ёсоор тусламж дуудах код болжээ.
*Арваннэгдүгээр сарын 22 - Хаант Оросын ерөнхий сайд Пётр Столыпин газрын эздийг нийгмийн хамгийн дээд анги давхарга гэж үзлээ.
*Арванхоёрдугаар сарын 24 - Дэлхийн түүхэнд анх удаа радиогын нэвтрүүлэг цацагдлаа. Режинальд Фессендэн гэгч анхны нэвтрүүлгийг хөтөлсөн бөгөөд шүлэг уншиж, хийлийн аяз эгшиглэн, өөрийн сэтгэгдлээ хэлж байлаа.
*Арванхоёрдугаар сарын 26 - Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Келли Гангын түүх" дэлгэцнээ амилжээ.
 
 
== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд нас барагсад ==