Ширэнгэн ой: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 11:
===Тропикийн ширэнгэн ой===
 
[[Тропик]]ийн ширэнгэн ой нь [[экватор]] орчмийн өргөргийн 20 градусийн бүсэд байрлана. Дэлхийн хамгийн том тропикийн ширэнгэн ой бол [[Өмнөд Америк]]ийн хойд хэсэгт, [[Амазон мөрөн|Амазон мөрний]] ай сав дахь Амазоны ширэнгэн ой юм. Үүнээс гадна Төв Америк, [[Африк]]т экваторын бүсийн дагуу [[Камерун]]аас [[Конго]] хүртэл, зүүн өмнөд [[Ази]]д [[МянмарМьянмар]]аас [[ИндонезиИндонез]], [[ПапауПапуа Шинэ Гвиней]] хүртэл, мөн хойд ба зүүн [[Австрали]], Хавайн арлууд дээр тархсан байна.
(Tropical Rainforest)
Дэлхийн ойгоор бүрхэгдсэн нийт талбайн хагас хувийг эзлэх бөгөөд Амазонкийн болон Конго мөрний сав газрын ширэнгэн ой нь талбайгаараа хамгийн их юм. Ийм ойд моддын төрөл зүйл маш их. Хөрсний үржил шим нь гадарга орчимдоо хуримтлагдсан байх ба усан хангамж сайтай тул үндэс нь гүн биш. Бас нэг онцлог нь эфипит болон лиан ихтэй. “Эфипит ургамал” нь өөр ургамал дээр ургадаг боловч шимэгч биш ургамал байдаг бол “лиан” нь моддын дээр ургадаг, ороонго ургамал юм. Тропикийн ойн модод нь том, шулуун, харьцангуй нарийн боловч өндөр нь 40-60м хүрнэ. Тропикийн чийглэг ойд нэг га газарт хэдэн зуун зүйлийн ургамал, ойролцоогоор 40гаруй төрлийн мод ургадаг байна. Ийм их шигүү тул нарны гэрлийг маш бага хүлээж авах бөгөөд нарны гэрлийн нэг хүрэхгүй хувь нь газарт хүрдэг тул ёроолоор нь сүүдэрт зохицсон харьцангуй сийрэг ургамал ургана. Нарны гэрэл бага тусдаг учраас модод нь төрөл зүйлээрээ өндрийн хувьд 3-4 босоо ташнга үүсгэн ургадаг байна. Амьтны төрөл зүйл маш их бөгөөд голдуу модны дээд хэсгээр амьдардаг байна. Жишээ нь: төрөл бүрийн шувууд болон сармагчин, могой гэх мэт. Харин том амьтад харьцангуй цөөн. Зарим тохиолдолд тропикийн чийглэг мөнх ногоон ойгоос ялгаатай ч муссоны ойг энэ бүлгэмдэлд оруулдаг. Учир нь муссоны чийглэг ой нь хуурай улирал бүхий газар ургадаг бөгөөд ургамлын төрөл зүйлээр элбэг биш. Харьцангуй намханаас гадна модод нь их шигүү биш, гэхдээ тропикийн ойтой адил ташинга ярус үүсгэн ургадаг.