1905 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==
 
=== Нэгдүгээр сар ===
*Нэгдүгээр сарын 1 - Транс-Сибирийн төмөр замын албан ёсны нээлтээ хийжээ.
*Нэгдүгээр сарын 2 - Орос-Японы дайн: ОХУ-ын арми Лүшүн боомтод Манж Чин гүрэнд бууж өгөв.
* Нэгдүгээр сарын 22 - Цуст Ням гараг: Тайвнаар жагсч байсан жагсагчид Санк Петербургын өвлийн ордон руу дайрч, хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.
*Нэгдүгээр сарын 26 - 1905 оны Оросын хувьсгал: Оросын эзэн хааны арми Польшийн Рига хотод жагссан жагсагчдыг гал нээн тараав. Үүний улмаас 73 хүн амиа алдаж, 200 хүн шархаджээ.
**Өмнөд Африкийн Преториа хотын ойролцо Куллинаны очир эрдэнийн уурхайг илрүүлэв.
 
=== Хоёрдугаар сар ===
*Хоёрдугаар сарын 12 - Шинэ Зеландын хамгийн том сүмболох Ивээгдсэн Сакраментын сүм нээгдэв.
*Хоёрдугаар сарын 17 - Баруун Австралийн Перт хотын ойролцоо Оризаба хөлөг живэв. Аврах ажиллагааны дүнд 160 зорчигч, илгээмжийг бүгдийг нь аварч чаджээ.
*Хоёрдугаар сарын 20 - Орос-Японы дайн: Манжуурт Мүгдэний тулаан эхлэв.
*Хоёрдугаар сарын 23 - Олон улсын Ротари нийгэмлэг байгуулагджээ.
 
=== Гуравдугаар сар ===
*Гуравдугаар сарын 1 - Өмнөд Австралийн захирагчаар Консерватив намын дарга Ричард Батлер сонгогдов.
*Гуравдугаар сарын 3 - Оросын хаан II Николай "Төрийн Дума"-г байгуулах зарлигт гарын үсэг зуржээ.
*Гуравдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Теодор Рүүзвельт тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа оржээ.
*Гуравдугаар сарын 5 - Орос-Японы дайн: Мүгдэний тулаанд ялагдсан Оросын арми гурван өдрийн дараа ухарлаа.
*Гуравдугаар сарын 10 - Английн хөлбөмбөгийн Челси клуб Лондон хотод байгуулагдав.
*Гуравдугаар сарын 17 - Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн фотоэлектрик эффектийг квантын гэрэл гэдгээр тайлбарлав.
*Гуравдугаар сарын 31 - Германы эзэн хаан II Вилгельм Морокког Францтай адил эзэмших ёстой гэж мэдэгджээ.
 
=== Дөрөвдүгээр сар ===
*Дөрөвдүгээр сарын 2 - Альпийн нурууг нүхэлсэн Симплоны хонгил ашиглалтанд орлоо.
*Дөрөвдүгээр сарын 3 - Аргентиний хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб гэгдэх Бока Хуниорс баг Буенос-Айрес хотод байгуулагдав.
*Дөрөвдүгээр сарын 4 - Энэтхэгийн Кангра тосгонд газар хөдөлж, 20 мянган хүн амиа алджээ. Энэ нь 20-р зууны хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт болсон юм.
*Дөрөвдүгээр сарын 14 - Шведийн ерөнхий сайд Эрик Густаф Бострөм Швед-Норвегийн нэгдэлийн асуудалд хойрго хандсаныхаа төлөө өөрийн хүсэлтээр суудлаа өгөв. Түүний орыг Йохан Рамшдет залгажээ.
 
=== Тавдугаар сар ===
*Тавдугаар сарын 11 - Квантын физикийн онолын эхлэл болох "Браунын онол"-ыг Альберт Эйнштейн бүрэн тайлбарлаж дуусгав. Энэ жилийг эрдэмтэд "Гайхамшигт жил" гэж нэрлэжээ.
*Тавдугаар сарын 15 - Невадагын цөлд 110 акр газрыг илрүүлж, Лас Вегас гэж нэрлэв.
*Тавдугаар сарын 27-28 - Орос-Японы дайн: Цүшима хотод хоёр өдөр үргэлжилсэн тулааны эцэст Японы эзэн хааны тэнгисийн цэргийн арми Хейхачиро Того Оросын тэнгисийн цэргийг бут цохив.
 
=== Зургаадугаар сар ===
*Зургаадугаар сарын 7 - Норвегийн парламент хэлэлцсэний үндсэн дээр Швед-Норвегийн нэгдэлийг хэрэгсэхгүй болгож, Норвеги улс Шведээс бүрэн тусгаар тогтножээ.
*Зургаадугаар сарын 9 - Английн хөлбөмбөгийн Чарлтон Атлетик клуб байгуулагджээ.
*Зургаадугаар сарын 15 - Конхаутын гүнж Маргарет, Шведийн угсаа залгамжлах хунтай Густаф Адольфтой гэрлэжээ.
*Зургаадугаар сарын 29 - Их Британиуд "Автомашины холбоо" байгуулагдав.
*Зургаадугаар сарын 30 - Альберт Эйнштейн "Электродинамикийн хөдлөх үндэс" бүтээлээ хэвлүүлжээ.
 
=== Долоодугаар сар ===
*Долоодугаар сарын 22 - Тафт-Кацүрагын нууц гэрээ байгуулагдав.
*Долоодугаар сарын 23 - Австралийн ерөнхий сайдын суудалд Альфред Дийкин хоёр дахь удаагаа суув.
 
=== Наймдугаар сар ===
*Наймдугаар сарын 2 - Бизнесмэн, барууны талыг баримтлагч Кристиан Лүндберг Шведийн ерөнхий сайд болжээ.
*Наймдугаар сарын 12 - Белгийн хаан II Леопольд "Антверпений төмөр замын буудал"-ыг албан ёсоор байгуулжээ.
 
=== Есдүгээр сар ===
*Есдүгээр сарын 1 - Канадын баруун-хойд хэсэгт орших Алберта болон Саскачеван мужууд байгуулагджээ.
*Есдүгээр сарын 5 - Орос-Японы дайн: АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Японыг дайнд ялсан гэж үзэн, Манжуурт төмөр зам барихийг зөвшөөрчээ.
*Есдүгээр сарын 8 - Италийн Калабриа хотод 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж 2500 хүн амиа алдав.
 
=== Аравдугаар сар ===
*Аравдугаар сарын 2 - Байлдааны хөлөг онгоцны загвар хувьсгал хийсэн Их Британийн Дреднафт хөлөг замдаа гарав.
*Аравдугаар сарын 5 - Врайтын ах дүүс өөрсдийн загварын гурав дахь онгоцоо дуусгажээ. Тэд агаарт 39 минут нисч чадах онгоц бүтээжээ.
*Аравдугаар сарын 16 - Энэтхэгийн Бенгалын Муслим болон Хинду мужуудыг нэгтгэх ажил эхэлжээ. Тэд 1911 онд нэгдсэн билээ.
*Аравдугаар сарын 20 - Туркын хөлбөмбөгийн алдартай клубын нэг Галатасарай клуб Истанбул хотноо байгуулагдав.
*Аравдугаар сарын 26 - Шведийн засаг захиргаа дахин нэгдэх хүсэлтийг хүлээн аваагүй Норвегийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ.
*Аравдугаар сарын 29 - 1905 оны Оросын хувьсгалт: Эстонийн харьяат улсын Талинн хотод жагссан эсэргүүцэгчдийг Оросын эзэн хааны арми зэвсэг хэрэглэн тараав. Жагсаалд оролцож байсан 94 хүн амиа алдаж, 200 хүн шархаджээ.
 
=== Арваннэгдүгээр сар ===
*Арваннэгдүгээр сарын 7 - Рикстагын сонгуулийн үр дүнгээр Шведийн ерөнхий сайдын суудалд либерал үзэлтэй Карл Стаафф сонгогджээ.
*Арваннэгдүгээр сарын 9 - Канад улсад шинээр байгуулагдсан Алберта мужийн сонгууль болов.
*Арваннэгдүгээр сарын 17 - Япон-Солонгосын гэрээ байгуулагджээ.
*Арваннэгдүгээр сарын 18 - Данийн ханхүү Карл, тусгаар тогтносон Норвеги улсын хаан болж VII Хаакон болж нэрээ өөрчилжээ.
*Арваннэгдүгээр сарын 28 - Ирландын үндэсний үзэлт Артур Гриффит Даблин хотноо Ирландыг тусгаар тогтнох талаарх өөрийн төлөвлөгөөгөө боловсруулжээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
*Арванхоёрдугаар сарын 7-18 - Большевикүүд Москва хотноо бослого дэгдээлээ.
*Арванхоёрдугаар сарын 9 - Францын парламент сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой хууль баталлаа.
*Арванхоёрдугаар сарын 11 - Москвагын бослогод Украины Ажилчдын зөвлөлийн гишүүд нэгдэж, Шулиавкагын бүгд найрамдах улс гэгчийг байгуулав.
*Арванхоёрдугаар сарын 30 - Баруун эргийн уурхайчдын холбоо Айдахо мужид бөмбөг дэлбэлж экс захирагч Франк Штойненбергийг хөнөөжээ.
 
=== Цаг хугацаа нь тодорхойгүй ===
*Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хаан VII Эдуард Их Британийн ерөнхий сайд гэсэн албан тушаалын нэршилийг хуульчлав.
*Эрдэмтэн Альфред Айнхорн новокейнийг зохион бүтээжээ.
*Алдарт эдийн засагч Макс Вебер "Капитализмын амин сүнс Протестант ёсзүйтэй уялдах нь" нэртэй алдарт номоо хэвлэсэн байна.
 
 
== Энэ онд төрөгсөд ==