1902 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
=== Нэгдүгээр сар===
*Нэгдүгээр сар
** Францын АльредАльфред Луй "Орчин цагийн хямрал" зохиолоо бичиж дуусгажээ.
** Америкийн бүгд найрамдахчуудын олон улсын хороо байгуулагдав.
 
Мөр 41:
*Дөрөвдүгээр сарын 16 – Лос-Анжелес хотод "Цахилгаан театр"-ыг Томас Линкольн Талли байгуулав. Энэ нь хотын анхны кино театр болсон юм.
*Дөрөвдүгээр сарын 30 – Австралийн түүхэн дэх хамгийн гантай сар тохиов. Дөрөвдүгээр сард тус улсад ердөө 3,7 мм-ийн хур тунадас унажээ.
 
=== Тавдугаар сар ===
*Тавдугаар сарын 1 – Канадын номхон далайн төмөр зам компани улсынхаа баруун болон зүүн хэсгийг төмөр замаар холбов.
*Тавдугаар сарын 5 – Үндэстнүүдийн холбооны нийтлэг үйлчилгээний хууль батлагдсанаар Австрали улс энэ хуулийг дагаж мөрдөхөөр болов.
*Тавдугаар сарын 17 – Шинээр мэндэлсэн Альфонсог хугацаанаас нь өмнө хаан ширээнд суулгаж, XII Альфонсо хаан хэмээн нэрийдэв. Энэ цаг мөчөөс хойш түүний засаглалыг тооцох болжээ.
*Тавдугаар сарын 20 – Куба улс АНУ-аас бүрэн тусгаар тогтнож, Бүгд найрамдах Куба улс болжээ.
*Тавдугаар сарын 22 – Уайт Стар Лайн компани хамгийн сүүлийн хөлөг онгоц болох Йоник онгоцоо усан замд гаргажээ.
*Тавдугаар сарын 28 – Чили-Аргентины хооронд үүсээд байсан газар нутгийн маргааныг "Тавдугаар сарын хууль" батлагдсанаар зохицуулав.
 
=== Зургаадугаар сар ===
*Зургаадугаар сарын 2 – 1902 оны нүүрсний ажил хаялт: Америкийн уурхайн ажилчдын нэгдсэн холбоо улс даяар ажил хаялт зарлах шийдвэр гаргалаа.
*Зургаадугаар сарын 7 – Хятадын Тьенцин хотноо Итали улс консулын газараа албан ёсоор нээв.
*Зургаадугаар сарын 8 – АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Хөдөлмөрийн сайд Карролл Д.Урайтаас уурхайчдын ажил хаялтыг зохицуулахыг үүрэг болгож, хэлэлцээрийн ширээнд суухыг даалгав.
*Зургаадугаар сарын 17 – Их Британийн хөлбөмбөгийн Норвич клуб үүсгэн байгуулагдав.
*Зургаадугаар сарын 23 – Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Уимбледоны нээлттэй тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ.
*Зургаадугаар сарын 26 – Их Британийн хаан VII Эдуард гавьяаны шагналаар 24 иргэнийг шагнав. Эдгээрийн дотор хөгжмийн зохиолч Хюберт Парри багтаж байжээ.
*Зургаадугаар сарын 30 – Их Британийн колониудын зөвлөгөөн Лондон хотноо нээлтээ хийв. Энэ зөвлөгөөнөөр колони улсуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг хөндөн ярилцсан юм.
 
=== Долоодугаар сар ===
*Долоодугаар сарын 1 – Румынь хэл дээрх анхны хэвлэл болох "Үдшийн од" сэтгүүл Будапешт хотноо хэвлэгдэв.
*Долоодугаар сарын 2 – Уимбледоны нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Лоуренс Догерти, эмэгтэйчүүдийн ангилалд Муриель Робб ялалт байгуулжээ.
*Долоодугаар сарын 4 – Номхон далайн цахилгаан галт тэрэгний компани Лос Анжелес, Лонг Бийч хотыг холбосон хот хоорондын сүлжээг нээв.
*Долоодугаар сарын 5 – Шведийн хаант улсын ерөнхий сайдаар Эрик Густаф Бострөм томилогдож, энэ албыг хоёр дахь удаагаа хашихаар болов.
*Долоодугаар сарын 10 – АНУ-ын Пеннсилвани мужийн Роллин Милл уурхайд хий алдагдсаны улмаас осол болж 112 уурхайчин амь үрэгдэв.
*Долоодугаар сарын 11 – Их Британийн ерөнхий сайд Маркес Салисбюри эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа өгөв. Түүний орыг үеэл нь болох Артур Белфор залгасан юм.
*Долоодугаар сарын 17 – АНУ-ын Нью-Йорк мужийн Баффало хотын нэгэн компани Уиллис Каррьерийн зохион бүтээсэн агааржуулагчийг суурилуулжээ.
*Долоодугаар сарын 21 – Бразилийн хөлбөмбөгийн алдарт клуб болох Флуминензе клуб Рио де Жанейро хотод байгуулагдав.
*Долоодугаар сарын 30 – Их Британийн хамгийн том трамбайны нэг болох Уэлсийн Лландудногын трамбайн шугам ашиглалтанд оржээ.
 
=== Наймдугаар сар ===
*Наймдугаар сарын 9 – Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хаан ширээнд VII Эдуардыг залах ёслол болов.
*Наймдугаар сарын 22 – АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд автомашин хөлөглөсөн анхны ерөнхийлөгчөөр Теодор Рүүзвельт тодров.
*Наймдугаар сарын 24 – Францын Сейнт Пьер ла Мотье хотод Жанна де Аркын хөшөөг босгов.
*Наймдугаар сарын 30 – Мартиникийн арлын Пелье галт уул дэлбэрсэний улмаас 1000 хүн амь үрэгдэв.
 
=== Есдүгээр сар ===
*Есдүгээр сарын 19 – Шилох сүмийн сүйрэл: Алабама мужийн Бирмингем хотод орших Шилох Баптист сүмд цугларсан олон шахцалдаж, улмаар 115 хүн амиа алджээ.
 
=== Аравдугаар сар ===
*Аравдугаар сарын 16 – Залуу хувьсгалчдын хүрээлэн Их Британийн Кент мужийн Борстал хотод нээгдэв.
*Аравдугаар сарын 21 – АНУ-д таван сар үргэлжилсэн уурхайчдын ажил хаялт зогсов.
 
=== Арваннэгдүгээр сар ===
*Арваннэгдүгээр сар орчим – Зохион бүтээгч Моррис Мичтом тедди баавгайг зохион бүтээжээ.
*Арваннэгдүгээр сар орчим – Бельгийн хаан II Леопольдод халдсан боловч, аврагдав.
*Арваннэгдүгээр сарын 15 – Вьетнамын Ханой хотноо Ханойн яармаг худалдаа нээгдэв.
*Арваннэгдүгээр сарын 30 – Дээрэмчин "Зэрлэг" Банч, Кид Көрри Логан нар гар буугаар дуельдсэн тул хоёуланд нь 20 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноожээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
*Арванхоёрдугаар сарын 1 – АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захирагчаар ардчилсан намын Мередит Д.Снайдер сонгогдов.
*Арванхоёрдугаар сарын 5 – Алдарт зохиолч Лев Толстойн "Харанхуйн хүч" жүжиг Москвагын театрын тайзнаа тавигджээ. Жүжгийг Константин Станиславскый найруулсан юм.
*Арванхоёрдугаар сарын 8 – Их Британийн батлан хамгаалах зөвлөлийг ерөнхий сайдын шийдвэрээр байгуулахаар болжээ.
*Арванхоёрдугаар сарын 16 – Укбекистаны түүхэнд хамгийн их хөнөөл тарьсан газар хөдлөлт болов. Узбекийн Андижан мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4880 хүн амиа алдан, 40 байшин нурж, сүйджээ.
*Арванхоёрдугаар сарын 17 – Хаант Оросын Санкт Петербург хотноо Оросын мэдээллийн хамгийн том агентлаг болох ТАСС буюу Оросын мэдээний агентлаг байгуулагдав.
*Арванхоёрдугаар сарын 22 – Шинэ Зеландын сонгуульд уугуул үндэстэн Маоричууд санал өгөх эрхтэй болов.
 
 
 
 
 
Line 47 ⟶ 105:
 
== Энэ онд төрөгсөд ==
 
'''[[Владимир Мясишев]]''' Зөвлөлтийн [[нисэх онгоц]]ны [[зохион бүтээгч]].
=== Нэгээс Хоёрдугаар сар ===
*Нэгдүгээр сарын 12 – Саудын Арабын хаан Сауд (1969 онд нас барсан)
*Нэгдүгээр сарын 15 – Туркын яруу найрагч Назим Хикмет (1963 онд нас барсан)
*Нэгдүгээр сарын 31 – Нобелийн энхтайвны шагналт улстөрч, дипломатч Альва Мирдал (1986 онд нас барсан)
*Хоёрдугаар сарын 4 – Алдарт нисгэгч Чарльз Линдберг (1974 онд нас барсан)
*Хоёрдугаар сарын 8 – Цахарын Дэ Ван Дэмчигдонров (1966 онд нас барсан)
*Хоёрдугаар сарын 10 – Нобелийн шагналт физикч Уольтер Хаусэр Браттейн (1987 онд нас барсан)
*Хоёрдугаар сарын 27 – Нобелийн шагналт Америкийн зохиолч Жон Стайнбэк (1968 онд нас барсан)
 
=== Гураваас Дөрөвдүгээр сар ===
*Гуравдугаар сарын 7 – Германы нэрт жүжигчин Хайнц Рюманн (1994 онд нас барсан)
*Гуравдугаар сарын 8 – Нобелийн шагналт микробиологич Андре Мишель Лвофф (1994 онд нас барсан)
*Гуравдугаар сарын 13 – Египетийн нэрт дуучин Мохаммед Абдель Вахаб (1991 онд нас барсан)
*Дөрөвдүгээр сарын 12 – Нидерландын хаант улсын ерөнхий сайд Лью Бийл (1977 онд нас барсан)
*Дөрөвдүгээр сарын 30 – Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Теодор Шульц
 
=== Таваас Зургаадугаар сар ===
*Тавдугаар сарын 3 – Нобелийн шагналт Францын физикч Альфред Кастлье (1984 онд нас барсан)
*Тавдугаар сарын 21 – Украинд төрсөн Зөвлөлтийн кино найруулагч Анатолий Лытвак (1974 онд нас барсан)
*Тавдугаар сарын 31 – Английн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Билли Мэйерл (1959 онд нас барсан)
*Зургаадугаар сарын 2 – Пулитцерийн шагналт шог зураач Жеймс Т.Берримэн (1971 онд нас барсан)
*Зургаадугаар сарын 16 – Нобелийн шагналт генетикч Барбара МакКлинток (1992 онд нас барсан)
Зургаадугаар сарын 28 – Америкийн хөгжмийн зохиолч Уиллиам Уайлер (1979 онд нас барсан)
 
 
== Энэ онд нас барагсад ==