Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 240:
Юань улсыг хятад тариачин [[Жү Юаньжан]]гийн удирдсан бослого нурааж [[Мин улс]]ыг (1368-1644) үүсгэв. Мин улсын үед урлаг соёл цэцэглэж, хөлөг онгоц нь [[Африк]] хүрч аялсан ба Цагаан хэрэмийг ихээр барьж [[Наньжин]]д (өмнөд нийслэл) байсан нийслэлийг 1421 онд [[Бээжин]]д (умард нийслэл) авчирчээ. [[Ван Янмин]] күнзийн шинэ суртлыг нэвтрүүлсэн.
 
17-р зуунд умардын тариачин-нүүдэлчин [[манж үндэстэн]] хүчирхэгжив. 1644 онд [[Ли Зичөн]]гийн удирдсан бослого Бээжинг эзэлж Мингийн сүүлчийн хаан амиа хорлов. Мөн онд Мингийн жанжин [[Ү Сангуй]] [[Цагаан хэрэм]]ийн хаалгыг манжийн цэрэгт онгойлгон өгсөнөөр манж [[Чин улс]] (1616-1912) Бээжинг эзлэн улмаар 1662 он гэхэд Дотор газрыг бүрэн дагуулжээ. Чин улс 18-р зууныг дуустал газар нутгаа ихээр тэлсэн нь Юань улсынхаас арай багбага газар нутагтай байсан боловч 19-р зуунаас дотоодын хятад, [[мяо]], [[дунган]] зэрэг ардын бослого, Британи, Франц зэрэг [[Европ]]ын империалист улсуудын гар дүрэлтэд хүчин доройтжээ. [[Хар тамхины нэгдүгээр дайн]]аар 1842 онд [[Хонкон]]гийг Британид өгч, [[Япон-манжийн дайн]]д ялагдан 1895 онд [[Тайвань|Тайванийг]] Японд алджээ.
 
[[Хятад үндэстэн|Хятадын үндсэрхэг]] үзэл сэргэж тэмцсээр 1911 оны [[Цагаагчин гахай жилийн хувьсгал]] Чин улсыг мөхөөсөн ба [[Монгол улс|Монгол]] тусгаар тогтносон.