1902 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Vargenau moved page 1902 to 1902 он
No edit summary
Мөр 4:
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==
=== Нэгдүгээр сар===
*Нэгдүгээр сар
** Францын Альред Луй "Орчин цагийн хямрал" зохиолоо бичиж дуусгажээ.
** Америкийн бүгд найрамдахчуудын олон улсын хороо байгуулагдав.
 
*Нэгдүгээр сарын 10 – Дэлхийн хамгийн анхны бүртгэлтэй сувилагч Эллен Догерти болов.
*Нэгдүгээр сарын 16 – Газар доорх хамгийн анхны нийтийн жорлон Данийн нийслэл Копенгагены төв талбайн доор байгуулагдав.
*Нэгдүгээр сарын 23 – Хаккодагын цасан уруй: Японы Хоншу арлын хойд хэсэгт орших Хаккода ууланд цасан уруй болж тухайн үед ууланд бэлтгэл хийж байсан Японы эзэн хааны армийн 199 цэрэг амиа алдав.
*Нэгдүгээр сарын 28 – Америкийн саятан Эндрью Карнеги АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Карнегигийн хүрээлэнг байгуулж, 10 сая ам.долларыг тус хүрээлэнд хандивлав.
*Нэгдүгээр сарын 30 – Их Британи-Япон улсын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд хоёр талын гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурав.
 
=== Хоёрдугаар сар ===
 
*Хоёрдугаар сарын 4 – Антарктид тив дээгүүр агаарын бөмбөлөгөөр хийсэн анхны нислэгийг Роберт Фалкон Скотт, Эрнест Шаклдон нар хийв. Тэд Антарктид тивийн зургийг анх удаагаа нисч байхдаа авчээ.
*Хоёрдугаар сарын 9 – АНУ-ын Нью-Жерси хотын Патерсон хотод троллейбус осолдсоноор тус ход түймэр гарав. Түймрийн улмаас 459 барилга байгууламж, Хотын захиргааны байр шатжээ.
*Хоёрдугаар сарын 13 – Их Британийн нийслэл Лондон хотноо Уран гулгалтын ДАШТ болж, ердөө дөрвөн хүн оролцсоноос Шведийн Ульрих Салчоу алдан медаль хүртжээ.
*Хоёрдугаар сарын 15 – Берлин хотод газар доогуурх тээврийн сүлжээ болох Берлин Ю-Банн сүлжээг нээлээ.
*Хоёрдугаар сарын 17 – Болгарын парламентын сонгууль болж 189 суудлын 89-ыг Либерал Прогресс нам авч, ялалт байгууллаа.
*Хоёрдугаар сарын 22 – Британийн дотоодын хөлбөмбөгийн цом болж Ирландын шигшээ Уэлсийн шигшээг 3-0 онооны харьцаагаар буулгаж авлаа.
 
=== Гуравдугаар сар ===
 
*Гуравдугаар сарын 1 – Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд Сан Паолугын Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Родригез Алвеш 91,7 хувийн саналаар ялалт байгууллаа.
*Гуравдугаар сарын 6 – Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб албан ёсоор байгуулагдав.
*Гуравдугаар сарын 10 – АНУ-ын тойргийн шүүх Томас Эдисоныг хөдөлгөөнт дүрсний технологийг зохион бүтээж улмаар энэ салбарт монопольдсон гэж үзэв.
*Гуравдугаар сарын 11 – Австралийн Куийнслэнд мужийн сонгууль болж Сайдын нам ялалт байгуулж, Роберт Филп тус мужийн захирагч болжээ.
*Гуравдугаар сарын 30 – Парис-Рубайн дугуйн уралдаан болж, Лусьен Лесна ялалт байгуулжээ.
 
=== Дөрөвдүгээр сар===
*Дөрөвдүгээр сарын 1 – Уганда улсын Найваша, Кисуму мужууд Британийн Зүүн Африкийн харьяанд оров.
*Дөрөвдүгээр сарын 4 – Дэлхийн алдарт Сесил Родын нэрэмжит тэтгэлэг олгогдож эхэлжээ.
*Дөрөвдүгээр сарын 5 – Иброксын нуралт: Шотланд Английн багуудын хөлбөмбөгийн тоглолтын үеэр цэнгэлдэхийн баруун хэсэг нурж 25 хүн амиа алдан, 517 хүн гэмтэж бэртжээ.
*Дөрөвдүгээр сарын 8 – Сарны хагас хиртэлт тохиов.
*Дөрөвдүгээр сарын 9 – Лондон хотын Газар доорх цахилгаан галт тэрэгний компани байгуулагдав.
*Дөрөвдүгээрсарын 13 – Леон Серполле Францын Ница хотод автомашины дээд хурдыг 119 км/ц-ийн хугацаагаар тогтоов.
*Дөрөвдүгээр сарын 16 – Лос-Анжелес хотод "Цахилгаан театр"-ыг Томас Линкольн Талли байгуулав. Энэ нь хотын анхны кино театр болсон юм.
*Дөрөвдүгээр сарын 30 – Австралийн түүхэн дэх хамгийн гантай сар тохиов. Дөрөвдүгээр сард тус улсад ердөө 3,7 мм-ийн хур тунадас унажээ.
 
 
 
 
 
== Энэ онд төрөгсөд ==
'''[[Владимир Мясишев]]''' Зөвлөлтийн [[нисэх онгоц]]ны [[зохион бүтээгч]].