"1901 он"-ны өөр хувилбарууд

* Зургаадугаар сарын 19 – Дэлхийн түүхэнд анх удаа Герман улс зохиогчийн эрхийн хуулийг батлав.
* Зургаадугаар сарын 20 – АНУ-ыд анх удаагаа хар арьст эмэгтэй их сургууль дүүргэв. Шарлотт Мазек гэгч эмэгтэй Охайо мужийн Уилберморсын их сургуулийг боловсролын ухааны бакалавр болсон юм.
 
=== Долоодугаар сар ===
 
* Долоодугаар сарын 1 – Дэлхийн түүхэнд анх удаа Их Британийн нийслэл Лондон хотын цагдаагийн газар хүний хурууны хээгээр мөрдөн шалгах тусгай хороог дэргэдээ байгуулжээ.
* Долоодугаар сарын 4 – АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Филиппиний ерөнхийлөн захирагчаар томилогдов.
* Долоодугаар сарын 10 – Дэлхийн хамгийн анхны троллейбус Германы Кенингсбург хотод үйлчилгээнд явж эхлэв.
* Долоодугаар сарын 11 – Леон Гамон дуу болон дүрсийг хамтад нь хурааж үзүүлэх боломж бүхий фонографыг зохион бүтээж, патентыг нь авчээ.
* Долоодугаар сарын 13 – Бразилийн нисгэгч Алберто Сантос-Дюмон Эйфелийн цамхагыг анх удаа гурван удаа нисч тойрчээ. Энэ явдлыг нүдээр харсан газрын тосны магнат Анри Мертэ түүнд 100 мянган франкыг бэлнээр тоолж өгчээ.
* Долоодугаар сарын 23 – Данийн хаан IX Кристиан Данийн ерөнхий сайдын суудалд Йохан Хенри Дойнцэрийг дэвшүүлж, парламентийн олонхийн саналыг авч ерөнхий сайд болжээ.
* Долоодугаар сарын 29 – АНУ-ын Социалист болон Социаль Демократ намууд нэгдэж Социалист хөдөлмөрийн намыг байгуулав.
 
=== Наймдугаар сар ===
 
* Наймдугаар сарын 3 – Уулын спортын түүхэнд хамгийн анх удаагаа Канадын Ассинибойне уулын 3,620 метрийн оргилд гурван уулчин авирч ууланд авирах спортын анхны шанг татжээ.
* Наймдугаар сарын 7 – Австралийн анхны ерөнхий сайд Эдмунд Бартон Цагаачлалын тухай хуулийг боловсруулж парламентаараа батлуулав. Ингэснээр хүн ам ихтэй, хөгжингүй улс болох замыг зассан билээ.
* Наймдугаар сарын 21 – Данийн нийслэл Копенгаген хотноо Швед, Герман, Норвеги, Франц, Их Британи, Бельги, Финланд улсууд хуралдаж, Олон улсын худалдааны байгууллагыг байгуулав.
* Наймдугаар сарын 27 – Бельги улс африкийн Конго улсад хяналтаа тогтоож эхлэв. Дөрвөн жил үргэлжилсэн тулаанд Бельгичүүд ялалт байгуулсан юм.
* Наймдугаар сарын 28 – АНУ-ын анхны хувийн их сургууль болох Силлиманы их сургууль далайн чанадад, тэдний хяналтанд байх Филиппин улсад байгуулагдав. Силлиманы их сургуулийг пресбитериан сүмийн номлогч Девид болон Лорра Хиббард нар байгуулсан бөгөөд Нью-Йоркын саятан Хорац Силлиманы хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тул түүний нэрээр сургуулиа нэрлэжээ.
 
=== Есдүгээр сар ===
 
* Есдүгээр сарын 2 – АНУ-ын дэд ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Миннесотагын үндэсний экспод оролцох үеэрээ "Бага ярьж, ихийг хийе" гэх алдарт үгээ хэлж байжээ.
* Есдүгээр сарын 6 – МакКинлигийн халдлага: АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинлиг Нью-Йоркын Баффало хотод болсон Пан-Америкийн экспод оролцох үеэр нь халджээ. Халдлагыг анархист үзэлтэй Леон Шольгош үйлдсэн байна. Халдлагаас хойш 8 хоногын дараа Уиллиам МакКинли амиа алдсан юм.
* Есдүгээр сарын 12 – Шинэ Зеландын парламент Сувилагчдыг бүртгэлжүүлэх тухай хууль батласнаар сувилагчдыг нэгдсэн бүртгэлд хамруулсан дэлхийн анхны улс болов.
* Есдүгээр сарын 14 – АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли амиа алдсаны дараа дэд ерөнхийлөгч Теодор Рүүзвельт тангарагаа өргөж, АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч болсон юм.
* Есдүгээр сарын 18 – Венесуэлийн цэргүүд Колумбийн Рио-Хача хотыг эзлэн авав.
* Есдүгээр сарын 21 – ОХУ-ын алдарт зохиолч Антон П.Чеховын "Эгч дүүс" жүжиг Москва хотын театрт анх удаа тайзнаа тавигдав.
* Есдүгээр сарын 24 – МакКинлигийн халдлага: Ерөнхийлөгчид халдаж, амь насыг нь бүрэлгэсэн Леон Шольгошийн шүүх хурал найман цаг 26 минут үргэлжилсэний эцэст түүнд цаазын ял оноожээ.
* Есдүгээр сарын 28 – Сахлын хутгагыг бренд болгож чадсан Жиллетт компани албан ёсоор байгуулагдав.
 
=== Аравдугаар сар ===
 
* Аравдугаар сарын 3 – Афганистаны хаант улсын хаан "Төмөр эмир" хочит Абдур Рахман Хан насан эцэслэж, түүний 21 жилийн засаглал нуран унасан юм. Түүний орыг хүү болох Хабибулла Хан залгаж, Афганистаны шинэ хаан болсон юм.
* Аравдугаар сарын 11 – Дэлхийн түүхэнд анх удаа дуу хураагуурт дуу бичиж олон нийтэд сонсгожээ. Анхны бичлэгийн дууг Берт Уиллиамс болон Жорж Уолкер нар дуулсан юм.
* Аравдугаар сарын 16 – АНУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгч хар арьстаныг үдийн зоогонд урьсан тохиолдол болов. Тухайн үеийн ерөнхийлөгч Теодор Рүүзвельт "Цагаан ордон"-д өнгөт арьстануудын эрхийн төлөө тэмцэгч, багш Бүүкер Т.Вашингтоныг гэр бүлийнх нь хамт оройн зоог барив. Оройн зоогны үеэр хар арьстануудын эрх, цаашид баримтлах бодлогын талаар ярилцжээ.
* Аравдугаар сарын 23 – Алдарт Йелийн их сургууль 100 жилийнхээ ойг тэмдэглэж, баярын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт оролцов.
* Аравдугаар сарын 27 – Хаант Орос улсын засгийн газар Иран улстай худалдааны нууц гэрээ байгуулав. Мөн энэ өдөр Их Британитай фабрик бүтээгдэхүүн нийлүүлэх, Британийн Энэтхэгтэй цай нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
* Аравдугаар сарын 29 – МакКинлингийн халдлага: Ерөнхийлөгч МакКинлид халдаж, амь насыг нь бүрэлгэн хөнөөсөн Леон Шольгошийн цаазын ялыг гүйцэтгэв. Эцсийн үгэндээ тэрээр "Би ерөнхийлөгчийг буудсан. Гэхдээ өөрийнхөө төлөө биш. Энэ дэлхийн бүх ядуу хүний өмнөөс би түүнийг буудсан. Хийсэн хэрэгтээ би уучлал хүсэхгүй" гэж хэлжээ. Ял гүйцэтгэх өдөр тэрээр хар фрак, цагаан цамц, хар эрвээхэй зангиа зангидаж, чамин гутал өмссөн байжээ.
 
=== Арваннэгдүгээр сар ===
 
* Арваннэгдүгээр сарын 2 – Манж Чин гүрний хатан хаан Цү Шид халдахыг завдав. Халдлага үйлдэгчид жадаар зэвсэглэсэн байжээ.
* Арваннэгдүгээр сарын 3 – Азийн Япон улсад мотоциклийн анхны уралдаан зохион байгуулагдав.
* Арваннэгдүгээр сарын 4 – Францын депутатуудын танхим Оттоманы эзэнт гүрний нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн хүчийг нэвтрүүлэхийг олонхийн саналаар дэмжив.
* Арваннэгдүгээр сарын 9 – Оросын алдарт хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурын хоёрдугаар концерт Москва хотын театрт анх удаагаа тоглогдов.
* Арваннэгдүгээр сарын 16 – Дэлхийн түүхэнд анх удаа автомашины уралдаан Аргентин улсын Буенос Айрес хотод зохион байгуулагдав. Палермогын авто тойруулгад болсон тус уралдаанд Хуан Кассулет түрүүлжээ.
* Арваннэгдүгээр сарын 19 – АНУ-ын зохион бүтээгч Девид Т.Кенни тоос соруулах машины анхны патентыг авчээ.
* Арваннэгдүгээр сарын 23 – Алдарт физикч Альберт Эйнштейн Цюрихийн Технологийн хүрээлэнд докторын ажлаа танилцуулжээ. Түүний докторын ажлыг Цюрихийн их сургуулийн профессор Альфред Клайнер удирдаж байжээ.
* Арваннэгдүгээр сарын 26 – Ой ухаанаа мартаж санаж, ухаан санаа нь орон, гаран болсон өвчнийг анх удаагаа Алфгеймэрийн өвчтэй хэмээн оношилжээ. Ингэж оношлуулсан анхны өвчтөн нь Австрийн иргэн 51 настай Августе Детэр байлаа. Уг өвчнийг Франкфуртын доктор Алойс Алцгеймэрийн нэрээр нэрлэжээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
 
* Арванхоёрдугаар сарын 2 – АНУ-ын шинээр сонгогдсон Конгрессын анхдугаар хуралдаан эхэлжээ. Энэ удаад Бүгд найрамдах нам дахин олох болж Төлөөлөгчдийн танхимийн даргаар Девид Хендэрсоныг улираан томилсон байна.
* Арванхоёрдугаар сарын 4 – Дөүлийн хүнсний компани албан ёсоор байгуулагдлаа. Тус компани анхандаа Хавай мужаас сайн чанарын хан боргоцойг нийлүүлж байсан гэдэг.
* Арванхоёрдугаар сарын 7 – Японы засгийн газар Их Британитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг дэмжив.
* Арванхоёрдугаар сарын 10 – АНУ-ын саятан Эндрью Карнеги "Карнегийн шинжлэх ухааны хүрээлэн"-д 10 сая ам.доллар хандивлахаар болов.
* Арванхоёрдугаар сарын 16 – Английн хүүхдийн зохиолч Биатрикс Поттерийн сонгодог зохиол гэгдэх "Петер нэр туулайн түүх" зохиолоо олон нийтэд хүргэжээ. Энэ ном бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номын нэг юм.
* Арванхоёрдугаар сарын 21 – Кувейт улс Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож,бие даасан улс болохоо зарлав.
* Арванхоёрдугаар сарын 22 – Дорнын алдарт зохиолч Рабиндранат Тагүр Баруун Бенгалын Сантиникетан хотод сургууль байгуулах болсоноо зарлалаа.
* Арванхоёрдугаар сарын 31 – АНУ-аас тусгаар тогтнож, бүрэн эрхт улс болсоноо зарласан Куба улсын анхны ерөнхийлөгчөөр Томас Эстрада Пальма тодорчээ. АНУ-ын зүгээс Куба улсыг хууль зөрчиж, салан тусгаарлах үзэл гаргасан гэж буруутгасаар байлаа.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,286

edits