1,348
edits
* Тавдугаар сарын 19 – Францын нийслэл Парис хотноо хуралдсан Олон Улсын олимпийн хорооны хуралдаанаар 1904 оны зуны олимпийг АНУ-ын Чикаго хотод зохион байгуулах шийдвэр гаргалаа. Гэвч 10 хоногийн дараа Сейнт Льюс хотод зохион байгуулахаар болгож өөрчилсөн юм.
* Тавдугаар сарын 25 – Аргентиний хөлбөмбөгийн алдарт баг Ривер Плейт клуб албан ёсоор байгуулагджээ.
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 1 – АНУ-ын газрын тосны саятан Жон Д.Рокефеллэр "Рокефеллэрийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн"-г байгуулах болсоноо зарлалаа.
* Зургаадугаар сарын 2 – Дэлхийд анх удаа хурд хэтрүүлсэн жолоочийг баривчлав. АНУ-ын Чикаго хотын 35-р гудамжинд нэгэн эр цагт 20 бээрийн хурдтай явж байгаад баривчлагджээ. Тухайн үед Чикаго хотод цагт найман бээрийн хурдтай явах дүрэм мөрдөгдөж байсан юм. Түүнийг мөн 40 ам.доллараар торгож байжээ.
* Зургаадугаар сарын 11 – Номхон далайн Күүкийн аралд Шинэ Зеланд улс ноёрхолоо тогтоов.
* Зургаадугаар сарын 13 – Их Британийн шилдэг сургуулиудын нэг, эдийн засгийн ухаанаар дагнасан сургалт бүхий Лондон хотын эдийн засгийн сургууль албан ёсоор байгуулагдав.
* Зургаадугаар сарын 19 – Дэлхийн түүхэнд анх удаа Герман улс зохиогчийн эрхийн хуулийг батлав.
* Зургаадугаар сарын 20 – АНУ-ыд анх удаагаа хар арьст эмэгтэй их сургууль дүүргэв. Шарлотт Мазек гэгч эмэгтэй Охайо мужийн Уилберморсын их сургуулийг боловсролын ухааны бакалавр болсон юм.
== Энэ онд төрөгсөд ==
|
edits