Тяньжинь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 46:
'''Тяньжинь''' ({{хэл-хят1|天津}} - tiānjīn; — [[Хятад улс]] ([[БНХАУ]])-ын 11 гаран сая хүнтэй [[хот]].
 
Тяньжин хот нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот учир түүнийг “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр,худалдааны боомт хот болж хөгжсөнөөр хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв нь болжээ. 11,9 мянган км2 дэвсгэр нутагтай, 10,11 сая хүн амтай.Хотын харьяаны нийт газар нутгийн 40,7 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Одоогийн байдлаар өнгөт төмөрлөг, эрдсийн уурхайн баялаг, түлш, эрчим хүчний эх үүсвэрийн зэрэг 30 гаруй төрлийн баялаг илрээд байна. Үүнээс гадна манган, бор нь Хятадын нутагт анх энд илэрсэн. Газрын тосны болон байгалийн хийн асар их нөөцтэй. Тяньжин нь түүх соёлын дөч гаруй дурсгалт газруудтай юм. Түүний дотор буддын шашны Дулө сүм мянга гаруй жилийн түүхтэй. Тяньжин хотын түүхийн дурсгалт газрууд болон музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Тяньжин хот нь өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй. Европ загварын энэхүү барилгуудыг “Бяцхан европ” гэж нэрлэдэг аж.
==Мөн үзэх==
* [[Хятад улсын 50 том хот]]