1900 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
</div>
 
== Энэ онд болсон онцлох үйл явдлууд ==
=== Нэгдүгээр сар ===
 
* Нэгдүгээр сарын 2 &ndash; АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Хей Хятадтай худалдаагаа сэргээх Нээлттэй хаалганы бодлого баримтлах болсоноо зарлалаа.
* Нэгдүгээр сарын 5 &ndash; АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн доктор Хенри Роуленд дэлхийн соронзон орны талаарх өөрийн онолоо дэвшүүлжээ.
* Нэгдүгээр сарын 9 &ndash; Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн Лацио баг Ром хотноо байгуулагдав.
* Нэгдүгээр сарын 14 &ndash; Италийн хөгжмийн зохиолч Жиакомо Пуччинигийн Тоска дуурь Италийн нийслэл Ром хотод олны хүртээл болов.
* Нэгдүгээр сарын 14 &ndash; АНУ-ын сенат АНУ-Германы тунхагийг хэлэлцэж, улмаар тунхаг ёсоор Самоагын арлууд АНУ-ын мэдэлд шилжив.
 
=== Хоёрдугаар сар ===
 
* Хоёрдугаар сарын 5 &ndash; Их Британи, АНУ-ын хооронд Төв Америкийн усан замын суваг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор Никарагуа улсад суваг байгуулахаар болсон юм.
* Хоёрдугаар сарын 6 &ndash; Нидерландын парламент олон улсын арбитрийн шүүхийг Гааг хотноо байгуулахыг хэлэлцэн, зөвшөөрчээ.
* Хоёрдугаар сарын 27 &ndash; Германы хөлбөмбөгийн хамгийн амжилттай, агуу түүхтэй ФЦ Байерн баг Мюнхен хотноо байгуулагдав.
* Хоёрдугаар сарын 27 &ndash; Их Британийн нийслэл Лондон хотноо Британийн хөдөлмөрийн нам албан ёсоор байгуулагдлаа.
 
=== Гуравдугаар сар ===
 
* Гуравдугаар сарын 5 &ndash; АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц Никарагуа болон Коста Рика улсын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор Никарагуа улсад ирэв.
* Гуравдугаар сарын 15 &ndash; АНУ мөнгөний алтан стандартанд шилжихээр болжээ.
* Гуравдугаар сарын 16 &ndash; Их Британийн археологич Сир Артур Эванс Крет арал дээрх Кноссын ордоны туурийг илрүүлжээ. Үүнээс гурван хоногийн дараа дэлхийд өмнө нь илэрч байгаагүй олдворууд гарч ирсэн юм.
* Гуравдугаар сарын 18 &ndash; Нидерландын хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй АФЦ Аякс клуб нийслэл Амстердам хотноо байгуулагдлаа.
* Гуравдугаар сарын 27 &ndash; Японы эзлэн түрэмгийллээс сэргийлэх зорилгоор Солонгос, ОХУ-ын тэнгисийн цэрэг эвсчээ.
 
=== Дөрөвдүгээр сар ===
 
* Дөрөвдүгээр сарын 9 &ndash; Францын шинжлэх ухааны академи физикч Пол Виллардын гамма туяаг цацаргалтын онолыг нь хүлээн зөвшөөрчээ.
* Дөрөвдүгээр сарын 14 &ndash; Парисийн дэлхийн үзэсгэлэн нээгдэв.
* Дөрөвдүгээр сарын 22 &ndash; Кусерригийн тулаан: Францын цэргийн хүч Чадыг эзлэн авав. Энэ үеэр Чадын цэргийн жанжин Рабин аль-Зубайр алагджээ.
 
=== Тавдугаар сар ===
 
* Тавдугаар сарын 14 &ndash; Орчин цагийн хоёр дахь удаагийн олимп Францын нийслэл Парис хотод ёслол төгөлдөр эхлэв.
* Тавдугаар сарын 17 &ndash; Америкийн зохиолч Франк Баумын Озын гайхамшигт илбэ, шид ном хэвлэгджээ.
* Тавдугаар сарын 18 &ndash; Их Британи Тонга аралд эрх мэдлээ тогтоов.
* Тавдугаар сарын 21 &ndash; ОХУ Манжуурыг чөлөөлж эзэмшилдээ авав.
* Тавдугаар сарын 29 &ndash; Чадын нийслэл Ндьяменад Францын командлагч Эмиль Жентиль цэргийн бааз байгуулав.
 
=== Зургаадугаар сар ===
 
* Зургаадугаар сарын 6 &ndash; АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли Америкийн Улаан Загалмайн нийгэмлэгийг байгуулах шийдвэрт гарын үсэг зуржээ.
* Зургаадугаар сарын 14 &ndash; Германы парламент болох Рейхстагын шийдвэрээр Германы эзэнт гүрний тэнгисийн цэргийг өргөтгөх шийдвэр гаргажээ.
* Зургаадугаар сарын 25 &ndash; Хятадын даоист сүмийн ламтан Ванг Юаньлю Дунхуаны бичээсийг илрүүлжээ. Энэ нь 11-р зууны эхэн үед Дунхуан хотд байрлах Могаогын хаданд сийлж үлдээсэн бичээс байсан юм.
* Зургаадугаар сарын 29 &ndash; Шведийн эзэн хаан II Оскар Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу шагнал олгож байхаар бодлж, улмаар Нобелийн шагналын хороо, Нобелийн санг байгуулах зарлиг буулгажээ. Улмаар 1901 оноос эхлэн Нобелийн шагналыг олгож байхаар тогтсон юм.
 
=== Долоодугаар сар ===
 
* Долоодугаар сарын 1 &ndash; Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Франц Фердинанд, Чехийн язгуур угсааны Софи Шотек фон Шотковатай гэрлэв. Тэд дөрвөн хүүхэд төрүүлсэн билээ.
* Долоодугаар сарын 2 &ndash; Германы Фридрихшафен хотын Констанс гол дээгүүр дэлхийн анхны зеппелин хөөрөв.
* Долоодугаар сарын 5 &ndash; Их Британийн зүүн лондонд байрлах Тамзе голын ажилчны районы хөлбөмбөгийн баг дээр үндэслэн одоогийн Уэст Хем Юнайтед клуб байгуулагджээ.
* Долоодугаар сарын 19 &ndash; Францын нийслэл Парис хотын зүүн болон баруун хэсгийг холбосон метроны анхны шугам ашиглалтанд оржээ.
* Долоодугаар сарын 23-25 &ndash; Их Британийн нийслэл Лондон хотноо Пан-Африкийн зөвлөгөөн анх удаагаа боллоо.
* Долоодугаар сарын 29 &ndash; Италийн эзэн хаан I Умберто тэрс үзэлт Жаетано Брескид хорлогдож, амиа алдав.
* Долоодугаар сарын 31 &ndash; Австралийн 44,800 иргэн Австралийг тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрч саналаа өгчээ.
 
=== Наймдугаар сар ===
 
* Наймдугаар сарын 6 &ndash; Алдарт хөгжмийн зохиолч Густаф Малер дөрөвдүгээр симфонио бичиж дуусгажээ.
* Наймдугаар сарын 9 &ndash; АНУ-ын Бостон хотноо теннисний Дейвисийн цом анх удаагаа зохион байгуулагдав. Анхны тэмцээнд АНУ-ын шигшээ Британийн шигшээг хожиж түрүүлсэн юм.
* Наймдугаар сарын 21 &ndash; Испани-Америкийн дайн дууссанаас хойш анх удаагаа АНУ, Испанийн хооронд харилцаагаа сэргээх гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ.
* Наймдугаар сарын 29 &ndash; Италийн хаан Умбертод халдаж, амь насыг нь бүрэлгэсэн Жаетана Брескид бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч ердөө жилийн дараа амиа хорлосон юм.
 
=== Есдүгээр сар ===
 
* Есдүгээр сарын 1 &ndash; Герман-Америкийн холбооны компани Эмден хотыг Нью-Йорктой холбосон 7,917 км урт кабелийн шугамыг ашиглалтанд оруулжээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиодол болсон юм.
* Есдүгээр сарын 8 &ndash; АНУ-ын Техас мужийн Галвестон хотод хүчтэй хар салхи дэгдэж, 6000 хүн амиа алдан, 38 мянган хүн орох оронгүй болсон юм. Энэ нь АНУ-д тохиосон хамгийн хөнөөлтэй хар салхины нэгээр нэрлэгдсэн билээ.
* Есдүгээр сарын 12 &ndash; Шведийн тэнгисийн цэргийн адмирал Фредирик фон Оттер Шведийн хаант улсын ерөнхий сайдаар томилогдов.
* Есдүгээр сарын 22 &ndash; Францын түүхэн дэх хамгийн том үдэшлэг зохиогдов. Уг үдэшлэгийг тухайн үеийн ерөнхийлөгч Эмиль Лубе зохион байгуулсан бөгөөд Франц даяарх 22,695 хотын захирагч нэг дор цугларч оройн зоог барьсан байна.
* Еврдүгээр сарын 25 &ndash; Их Британийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч улмаар 10-р сарын 1-ний өдөр сонгууль зохион байгуулахаар болжээ.
 
=== Аравдугаар сар ===
 
* Аравдугаар сарын 1 &ndash; Их Британийн Олдхем хотоос 25 настай Уинстон Черчиль Ардын танхимд гишүүнээр сонгогдов. Тэрээр 222 хүний саналаар гишүүн болсон билээ.
* Аравдугаар сарын 12 &ndash; АНУ Аугаа америкчуудын алдарын танхимийг байгуулан эхний ээлжний аугаа нэрсийг тодруулав. 100 хүний бүрэлдэхүүнтэй шүүх бүрэлдэхүүн Жорж Вашингтоныг 97 хүний саналаар, Абрахам Линкольн болон Даниел Уэбстер нарыг 96 хүний саналаар сонгожээ.
* Аравдугаар сарын 20 &ndash; Японы ерөнхий сайдаар Ито Хиробуми хоёр дахь удаагаа сонгогдов.
 
=== Арваннэгдүгээр сар ===
 
* Арваннэгдүгээр сарын 3 &ndash; Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Нью-Йорк хотын Медисон Скүэр Гарденд автомашины шоу зохион байгуулагдав. Анхны шоунд 70 машин орж, 7000 хүн үзэж сонирхжээ.
* Арваннэгдүгээр сарын 6 &ndash; АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Уиллиам МакКинли хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрээр сонгогчдын коллегийн 292 хүний саналаар ерөнхийлөгч болсон юм.
* Арваннэгдүгээр сарын 11 &ndash; Пьер де Кубертин 1904 оны олимпийг АНУ-д зохион байгуулна гэдгийг зарлав.
* Арваннэгдүгээр сарын 13 &ndash; Данийн зохион бүтээгч Валдемар Поулсен дуу хураах хэрэгсэл зохион бүтээжээ. Тэрээр үүнийг телеграфон гэж нэрлэсэн юм.
* Арваннэгдүгээр сарын 22 &ndash; Мерседес компани үйлдвэрлэсэн машинаа анх удаа шалгалтанд оруулав.
 
=== Арванхоёрдугаар сар ===
 
* Арванхоёрдугаар сарын 1 &ndash; АНУ Никарагуа улсын хооронд худалдааны гэрээ байгуулав.
* Арванхоёрдугаар сарын 5 &ndash; Герман, Австри-Унгар, Итали улсын хооронд хамтын ажиллагаа стратегийн түншлэл болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.
* Арванхоёрдугаар сарын 19 &ndash; ОХУ-ын тэнгисийн цэрэг тусгай загварын хөлөг онгоц бүтээх шийдвэр гаргаж, ажилдаа оров.
* Арванхоёрдугаар сарын 30 &ndash; 19-р зууны сүүлчийн ням гаригт зохиолч Марк Твейн "Нью-Йорк Херальд" сонинд "19-20-р зуун руу" гэх өгүүллээ нийтлүүлж байжээ.
* Дэлхий даяарх Христийн сүмүүд шинэ зуунтай мэндчилэн хонх цохих ёслол үйлджээ.
 
== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд нас барагсад ==