Колдплей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 47:
 
=== X&Y (2004–06)===
{{Main|X&Y}}
[[File:Coldplay in Barcelona 2.jpg|thumb|Барселона хотод 2005 он]]
2004 онд тэд олны анхаарлын төвөөс хол байсан үе юм. Аялан тоглолтоо завсарлан 3 дахь цомгоо бичүүлж байхдаа The Nappies нэртэй хошин клиптэй дуугаа гаргасан юм. X&Y цомог нь 2005 оны зун Их Британи болон Европт нээлтээ хийсэн байна. Энэ шинэ цомог нь санхүүгийн асуудлаас болж, товлогдсон өдөр нь нэг жилээр саатсан юм. Учир нь тэр үед EMI студийн ханш унаад байсан юм. Энэ цомог 2005 оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон бөгөөд дэлхий даяар 8.3 сая борлогдсон байна. Анхны сингл "Speed Of Sound" нь 4 сарын 18-нд радио болон онлайн хөгжмийн дэлгүүрүүдээр цацагдаж эхэлсэн, харин 5 сарын 23-нд CD хэлбэрээр гарсан байна. Цомог 20 орны албан ёсны цомгийн чартуудыг тэргүүлсэн байна, энэ нь Их Британийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалтай цомгийн 3-т орсон байна. Мөн нэмж 2 сингл нь тэр жилдээ гарсан байна. "Fix You" 9р сард , "Talk" 12 сард гарсан. Гэвч мэргэжилтнүүд энэ цомгийг магтахаасаа илүүтэйгээр өмнөх цомгуудаа бодвол засварлагдсан, хиймэл гэж үзэн үл ойшоож, өөлж байв. "New York Times" сонины сэтгүүлч Жон Пэйрлэс Coldplay-г тодорхойлохдоо ойрын арван жилийн хамгийн тэсвэрлэшгүй хамтлаг хэмээн нэрлэсэн байна. Тэгэхэд Pitchfork Media (интернэтэд суурилсан үнэлгээ өгдөг газар) боломжит 10 онооноос 4.9 оноо өгсөн. Тэд үүнийгээр тайлбарлахдаа зөөлөн, гэвч ямар ч тэмүүлэл байхгүй, сонсголонтой боловч ямар ч дурсамжтай зүйл алга гэж нэрлэсэн. U2 (Өнөө цагийн шилдэг хамтлаг. Ихэнх мэргэжилтнүүд энэ хамтлагийг Их Британийн альтернатив рокийг үндэслэгч гэж хүлээн зөвшөөрдөг) болон Coldplay нарын харьцуулалт улам бүр энгийн болж ирж байна. Крис Мартин дараа нь өөрийнхөө хамтлагийг U2-тэй харьцуулахыг хүсээгүй ба хамгийн зохистой харьцуулалт бол "How to Dismantle an Atomic Bomb" (U2-ийн 2004 онд гаргасан цомог) гэж онцолж, энэ цомог нь биднийг чөлөөтэй сэтгэх боломжтой болгосон гэж хэлжээ.