Когурё: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 114:
=== 6-7-р зуун: Зөрчил, дайн, мөхөл ===
 
Кугүрё 6-р зуунд оргилдоо хүрсэн ч хүчин буурч эхлэв. [[Аньжан]] ван алагдаж, дүү [[Аньвонь]] ор залгав. Дараа нь 8 настай [[Янвонь]] ван болов. Кугүрёгийн дотооддоо тэмцэлдэж байх 550-аад онд умард нутгийн хот балгасыг [[Түрэгийн улс]] довтлон эзэлж байв. Ноёдын тэмцэл өрнөж байхад Пэгжэ, Шилла хоёр холбоолж 551 онд [[Хань мөрөн|Хань мөрний]] хөндийг эзлэн авав. Хятадын [[Сүй улс]]ын газар нутгаа тэлэх бодлогод Кугүрё саад болов. 598 онд Кугүрё [[Ляоши]]г довтолжээ. Сүй улс 612 онд Кугүрё руу 1000 түмэн цэргээр довтолсон боловч Кугүрёгийн [[Ыльжи Мүньдог]] жанжны арганд орж бүх цэрэг, нэр хүндээ алдаж олон улсадулс болон задарчээ.
 
[[Зураг:History_of_Korea-645.png|thumb|200px|645 он. Тангийн Кугүрё руу довтолсон эхний аян дайн]]
Мөр 121:
662 онд ялалт байгуулсан Ёнь Гэсумүнь 666 онд өвчнөөр нас барав. Залгамжлалын төлөө дотоодын тэмцэл явагдаж байсан үе 667 онд Тангийн цэрэг [[Ляо мөрөн|Ляо]] мөрнийг гатлан 668 онд Кугүрёгийн умард хилийн хотуудыг эзлэв. Намар нь Ялу голыг гатлан Шиллагийн хамтаар Пёнъянг бүсэлжээ.
 
[[Ёнь Намсань]] Пужан вангийн хамтаар бууж өгч [[Ёнь Намгёнь]] байлдан тэмцээд эцсийн мөчид амиа хоролжээ. Кугүрё улсын мөхөл энэ байж Тан улс газар нутгийг нь нэгтгэн авчээ. Тан улс [[Шью Рөнгүй]] амбан жанжин томилж, Кугүрёгийн хүн ардаас [[Дотор газар]] луу ажил хийлгэхээр заримыг нүүлгэжээ. Шилла Кугүрёгийн нутгийг эзэрхэхийг хүсч 670-676 онд [[Шилла-Тангийн дайн|Шилла-Тан дайтжээ]]. [[Тэдун гол]]оор хил тогтож Кугүрёгийн өмнөд хагас [[Нэгдсэн Шилла]]гийн харьяанд оров.
 
=== Дахин сэргээх оролдлого ===