"У Зэ Тянь"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
(66.181.184.202 (Яриа) хэрэглэгчийн 496315 засварыг цуцлах)
No edit summary
 
= Намтар =
Түүний жинхэнэ нэр нь '''У Мэйнянь''' гэдэг бөгөөд '''Индин гүн У Шихуо'''гийн охин юм. Түүнийг 638/639 оны орчимд хааны ордны шивэгчин болгосон. 649 онд [[Тан Тайзун|Тайзун хаан]] нас барахад тэр дөнгөж [[Хятадын хааны хатдын зэрэг дэв|ордны авхайн]] зэрэгтэй байсан бөгөөд дөнгөж шивэгчингээс дээгүүр зэрэгтэй байсан. 649 онд бусад хүүхэд гаргаагүй татвар эмсийн хамтаар '''Ган Е сүм'''д очиж лам болсон. Гэсэн хэдий ч ямар нэгэн аргаар [[Тан Гаозун|Гаозун хааны]] сэтгэлийг татаж чадаад буцаж хааны ордонд орсон. Тэр үеэс эхлээд хааны татвар эм болж, 652 онд '''Ли Хун''' ханхүүг төрүүлж, 655 онд '''Андин гүнж'''ийг төрүүлсэн. Андин гүнжийн гэнэтийн үхлийг '''Ван хатан'''д тохож түүнийг зайлуулснаар 655 онд [[Хятадын хааны хатдын зэрэг дэв|Тан улсын их хатан]] болжээ. Их хатан байх үедээ эрх мэдлээ хадгалах үүднээс маш олон хүн хорлож алсан байдаг. Тэр дотор өөрийнх нь 2 хүү, 1 охин, эгч дүүс, сурвалжит сайд ноёд, өөрийн бэрүүд, [[Тан Гаозун|Гаозун хааны]] бусад татвар, хан хөвгүүд, [[Тан Тайзун|Тайзун хааны]] дүү нар гэх мэт олон хүн түүний нөлөөгөөр амиа алджээ. 684-690 онд засгийн эрхийг атгаж, өөрийн хөвгүүдийг хаан болгож, улс орныг далдаас захирсан. Энэ бүгдийн эцэст 690 онд өөрийгөө хаан ширээнд залж, [[Тан улс|Тан улсын]] нэрийг [[У Жоу улс|Жоу улс]] гэж солиод өөрийг '''Жоу улсын эзэн хаан''' болгожээ. 15 жил хаанчлахдаа Тан улсын [[Тан Тайзун|Тайзун]], [[Тан Гаозун|Гаозун]] хаадын эзэлсэн '''[[Кугурё улс|КугурёКугүрё]], [[Түргэш|Баруун Түрэг]], [[Хөх Түрэгийн хаант улс|Зүүн Түрэг]], [[Кидан үндэстэн|Кидан]], [[Уйгур үндэстэн|Уйгур]], [[Басмал]], [[Харлуг|Харлиг]], [[Зүрчид]]''' газрыг алдаж, улс төрийн тогтворгүй байдалд хүрсэн. Энэ учраас 705 онд хаан ширээнээс огцорсон. 706 онд нас баржээ.
 
=Гэр бүл=
33,756

edits