Когурё: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 70:
'''Кугурё''' — МЭӨ 37-НТ 668 онд [[Солонгос]], [[Манжуур]]т оршин тогтнож байсан, өвөг солонгос хэлтний '''[[улс]]''' байв.
 
Кугурё нь [[Солонгосын хойг]]ийн умард хэсэг, [[Манжуур]]ын өмнөд хэсэгт оршин байсан. [[Пүё улс]]ын агь [[Жүмун]] Кугурё улсыг байгуулж [[Тунмён]] ван гэгджээ. Нийслэл [[Күннэ]] нь өнөөгийнхөөр [[Хятад]] улсын [[Гирин]] мужийн [[Жиань]] хотын нутагт байжээ. [[Пэгжэ]], [[Шилла]], Кугурё гурван улсын үеийг Солонгосын түүхэнд «гурван улс» хэмээдэг. Пэгжэгийн вангийн ураг Кугурёгаас үүссэн домогтой. [[Пёнъян]] 427 оноос Кугурёгийн нийслэл болсон.
 
Кугурё хөрш овог аймаг болон хятадын [[Хань улс|Хань]], [[Цао Вэй]], [[Сүй улс|Сүй]], [[Тан улс|Тан]] зэрэг улстай харилцаж, дайтаж байсан. Кугурё цэрэг зэвсгийн хүчээр Солонгосын нөгөө хоёр улсаас хүчирхэг байсан бөгөөд 5-р зуунд [[Куангэтү]] вангийн үед [[хятан]], [[мохэ]]г түрж газар нутгаа тэлж байв. Дараагийн зуунд дотоодын тэмцэл, гадаадын дайнаас доройтон 668 онд Тан-Шиллагийн холбоот цэрэгт эзлэгдэн мөхжээ.