33,756
edits
Курёгийн нийслэл Кэгён (''Gaegyeong'', өнөө [[Кэсон]]) байсан бол шинэ улс Ханян (''Hanyang'')-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (''Hanseong''), өдгөө [[Сөүл]] гэх нэртэй болсон билээ. [[Сэжун ван|Сэжун]], [[Сонжун ван|Сонжун]] хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд [[Зүрчид]]ийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил [[Түмэн гол]], [[Ялу гол]] гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор ''Хангыль''), умардад "Чусонгөл" (оросоор ''Чосонгыль'') гэгдэх [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] зохиосон нь чухал үйл юм. Гэвч [[XX зуун]]ы хагас хүртэл Солонгост [[ханз үсэг]] голлож байжээ. Чусон улсад [[Күнзийн суртал|Күнзийн суртал]] нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.
Чусон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.<ref>Ch'oe YH, PH Lee & WT de Bary (eds.) (2000), Sources of Korean Tradition: Volume II: From the Sixteenth to the Twentieth Centuries. [[Columbia University Press]], p. 6</ref> Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.<ref>Jun SH, JB Lewis & H-R Kang (2008), ''Korean Expansion and Decline from the Seventeenth to the Nineteenth Century: A View Suggested by Adam Smith''. J. Econ. Hist. 68: 244–82.</ref> XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.
Чусон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн [[Тоётоми Хидэёши]]йн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон [[Сөүл|Ханьсон]], [[Пён-Ян]] хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (''Geobukseon'', «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чусоны далайн жанжин [[И Сүн-шин]] Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ [[Мин улс]] Чусонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.
|