Хүдэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б aimag flag/coa template
No edit summary
Мөр 24:
'''Хүдэр''' ({{mongolUnicode|ᠬᠦᠳᠡᠷᠢ|h}}) нь [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгэ аймгийн]] [[сум]] юм.
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 202 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум САА-н үр тарианы 3-р тасгийг түшиглэн улсын фондын хадлан тэжээл бэлтгэх зорилготой Тэжээлийн Аж Ахуй хэмээн байгуулагдснаар үндэс суурь нь тавигдсан юм. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1972 оны 75-р зарлигаар сум болон зохион байгуулагдаж эдүгээ 40 гаруй жилийн түүхийг элээж байна.Нутаг дэвсгэрийн нэгжээр 2 хэсэгт хуваагдан Тарвагтайн 1-р,Баянцагааны 2-р багтай. Газар зүйн байршил.: Сэлэнгэ аймгийн зүүн хэсэгт:оршдог ба Улаанбаатар хотоос 405 км,Аймгийн төвөөс 168 км зайд байрладаг.Баруун талаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай, баруун хойт талаараа Алтанбулаг сумтай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Байгаль, газар зүйн онцлог. Хүдэр сум нь далайн түвшнээс дээш 1100 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хан Хэнтийн нурууны хойт хэсэгт Хүдэр голын сав газарт оршдог.Газар хөдлөлтийн сул бүсэд хамаарагддаг. Сумын нутаг дэвсгэрийн 61.8 хувийг ой мод эзэлдэг бөгөөд уулархаг, хар шороон хөрстэй тул газар тариалан эрхлэх боломжтой.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1971 оны 6-р сарын 25-ны өдрийн 202-р тогтоолоор Хүдэрийн тэжээлийн аж ахуй болон байгуулагдсанаар үндэс суурь нь тавигдсан ба улмаар АИХ-ын тэргүүлэгчдийн 1972 оны 4-р сарын 12-ны өдрийн 85-р тогтоолоор сум болон зохион байгуулагдан.Нийслэл улаанбаатар хотоос 400 км, аймгийн төв Сүхбаатар сумаас 160 км зайд алслагдсан ба урд баруун талаараа Ерөө сумтай, баруун хойд талаараа Алтанбулаг сумтай, Хойд талаараа ОХУ-тай зүүн талаараа хэнтий аймагтай хил залган оршдог.Хүдэр сум нь 283.6 мян га нутаг дэвсгэртэй.Үүний 105 мянган га нь ХАА-н эдэлбэр, хүн ам нь 3000 орчим, бүх нутгийн 61,8 хувийг ой мод эзэлдэг.Хуучнаар эрдэнэ вангийн хошууны Хүдэр, Чагтай, Булагтай, Уялга, Галттай зэрэг харуулуудын нутгийг хамарсан.Хүдэрийн өндөр 1974 м, Тарвагтайн өндөр 1286м, далайн төвшнөөс 800 м өргөгдсөн.өвөлдөө 25-32 хэм хүйтэн, зун 22-30 хэм дулаан,
Далайн төвшнөөс дээш 1100м-аас өндөрт өргөгдсөн Хүдэр, Шоргоолж, Өндөр цагаан, Сэлэм хайрхан, Алаг давааны нуруу, Цагаан гүн зэрэг олон уул нуруудтай, Дөлгөөн Бэрх зэрэг уулстай төв хойд хэсгийг Цөх, Хүдэр, Галттай, Уялга голын хөндий эзэлдэг.Анагаах эмчилгээнд хэрэглэгдэх Ар, өвөр номтын рашаан, төмөртэйн “Соронзон хад” зэрэг үзэсгэлэнт сайхан байгалийн тогтоцтойгоос гадна төрөл бүрийн эмийн ургамалаар баялаг.Хүн ардын хүнс тэжээлийн болон эмийн хэрэгцээнд ашиглаж ирсэн улаалзгана, мойл, самар, нэрс, үрэл, үхрийн нүд, анис, халиар, гогд зэрэг амт чанар сайтай жимс жимсгэний их нөөцтэй, Хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст болон навчит ойд арав гаруй төрлийн мод холилдон ургасан үзэсгэлэн нуруудад хандгай баавгай шилүүс бор гөрөөс зэрлэг гахай буга хүдэр үнэг чоно хярс булга ондатор тарвага зурам үмхий хүрэн үен солонго хүрэм дорго нохой зээх зэрэг ан амьтад агнуурын болон нүүдлийн хун тогоруу зэрлэг нугас галуу ногтруу хур сойр ятуу ангир зэрэг олон төрлийн жигүүртэн шувууд элбэгтэй.
 
Төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн ардын хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг гүзээлзгэнэ,үхрийн нүд,улаалзгана,мойл,үрэл гэх мэт жимс жимсгэнэ бадааны үндэс,егүүшин,нохойн хошуу ззэрэг эмийн болон ургамал элбэгтэй. Хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод ургасан үзэсгэлэнт уул нуруудтай,ой буга,бор гөрөөс,хүдэр,гахай баавгай чоно,үнэг, төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд байдаг.
[[Хушны самар|Самар]], [[гүзээлзгэнэ]], [[улаалзгана]], [[үхрийн нүд]], [[нэрс]], [[Хад (жимс)|хад]], [[аньс]], [[долоогоно]], [[бөөрөлзгөнө]], [[Үрэл (жимс)|үрэл]], [[мойл]] гэх мэт олон төрлийн жимс жимсгэнэ ургадаг. Мөн олон төрлийн зэрлэг ан амьтадтай.
 
Цаг уурын нөхцөл. Чийглэг уур амьсгал зонхилсон, зундаа +28 хэмийн халуун, өвөлдөө -39 хэмийн хүйтэн байдаг ба 1-р сарын дундаж температур -41 хэм, 7 дугаар сарын дундаж температур +26 хэм байдаг. Жилийн дундаж салхины хурд 8 м/с, жилдээ 91,8 мм.тундас ордог.
 
'''Газар нутгийн хэмжээ''': Нийт 283865 га газар нутагтай бөгөөд үүнээс:
 
Зориулалт талбайн хэмжээ/га/ нийт талбайн эзлэх хувь
 
 Хөдөө аж ахуйн газар 57357.33 20.2
 
 Ойн сан бүхий газар 162650 57.3
 
 Усан сан бүхий газар 589 0.21
 
 Тусгай хэрэгцээний газар 59299.46 20.9
 
 Тосгон суурингийн газар 3307.36 1.2
 
 Дэд бүтцийн газар 661.85 0.2 тус тус эзэлж байна.
 
Сүүлийн үед "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Төмөртэй, Эрдэс Холдинг ХХК-ийн Төмөртэйн гол гэсэн төмрийн хүдрийн ил уурхайнууд үйл ажиллагаа явуулж байгаа.