Гуа дов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
0_o
No edit summary
Мөр 1:
'''Гуа дов''' - [[Төв аймаг]], Баянжаргалан сум, Хэрлэн голын зүүн эрэгт Цагаан арлын орчимд байрлах Хүннүгийн үеийн эртний хотын туурь юм.
[[Файл:Гуа дов.jpg|left|thumb|300x300px|Гуа довын дээрээс авсан тойм зураг.]]
 
== Судлагдсан байдал ==
Дурсгал байрлах газар нь [[Хэрлэн гол|Хэрлэн голын]] баруун эрэг дагуух нам дор, тэгш дэвсэг бөгөөд энэ хэсэгт гол салаалж урсах тул голын салааны дундах газрыг нутгийн иргэд '''“Цагаан арал”''' хэмээн нэрлэдэг ажээ. Түүнээс гадна уг дурсгалыг нутгийнхан '''“Чингис хааны отгон охины орд”''' хэмээн домоглодог байна. Анх 1920-иод онд [[Судар бичгийн хүрээлэн|Судар бичгийн хүрээлэнгийн]] дарга асан [[О.Жамъян]] бөөгийн дуудлаганд гардаг “Хуа добун” хэмээх газрын тухай сураг гаргаж хайсаар олж үзсэн байдаг. Харин 1952 онд [[Хөдөөгийн Пэрлээ|Х.Пэрлээ]] судалгаа хийж, дурсгалын дэвсгэр зургийг үйлдэн, сорилын малтлага хийж [[Хүннү улс|Хүннүгийн]] үед холбогдохыг тогтоожээ. Тэрээр уг дурсгалыг малтан судалсны дараа '''Хүннүгийн үеийн тахилга мөргөлийн холбогдолтой дурсгал'''<ref>Пэрлээ Х. Хүн нарын гурван хэрмийн үлдэц (МЭӨ II зуун – МЭ I зууны үе). УБ., 1957.</ref><ref>Пэрлээ Х. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961</ref> хэмээн таамаглажээ. Гуа довын дурсгалт газарт 2013-2016 оны хооронд Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн баг археологийн болон гео-физикийн судалгаа хийж анх хэрэм хэмээн таамаглаж ирсэн дөрвөлжин хэлбэрийн хүрээ нь хэрэм бус 4 талдаа 2 давхар сүрлэг өндөр вааран дээвэртэй хаалгатай, зэрэгцээ олон багана бүхий вааран дээвэрт саравчит хашаа болохыг тодруулсан байна. Мөн судалгааны явцад хашааны төв хэсэгт нэгэн том барилга, түүний зүүн хажууд туслах барилгатай, хашааны гадна талд ч хэд хэдэн барилга байгааг илрүүлсэн бөгөөд хашааны зүүн өмнөд буланд хүний гараар бүтээсэн цөөрөм байсныг тогтоожээ. Улмаар уг дурсгалыг тахилга мөргөлийн газар бус '''“Хүннүгийн язгууртны зуны орд”''' хэмээх дүгнэлтийг хийсэн байна.<ref>https://mongoltoli.mn/history/h/350</ref><ref>Эрэгзэн Г. “Гуа дов” хэмээх Хүннүгийн хотын туурьд хийсэн археологийн судалгааны үрдүнгээс // “Монгол-Солонгосын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан хамтарсан эрдэм шинжилгээний хурал, Сөүл (2015, 6-р сар). // Хурлын эмхтгэл. Сөүл, 2015, т. 165-175. (Монгол, Солонгос хэлээр)</ref>
 
== Эшлэл ==