Тайбао: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Тайбао'''<ref>Уг цолыг Монголчууд Тайбу гэж нэрлэдэг.</ref> хэмээх цол нь Нанхиад газарт орш..."
 
No edit summary
Мөр 3:
Тайбао нь [[Шан улс|Шан улсын]] үеэс эхтэй, эзэн хаанд тусалж, төрийн хэргийг шийдэхэд оролцдог албан тушаал байжээ. [[Хавар намрын улсуудын үе|Хавар намрын улс]] (春秋)-ын үед энэхүү албан тушаалыг устгасан боловч, [[Баруун Хань улс|Баруун Хань улсын]] үед дахин сэргээжээ. Зэрэг дэвийн хувьд тайфу-гийн дараа ордог байв. [[Хань улс|Зүүн Хань улсын]] үед хэрэглэхээ больж байгаад, [[Жинь улс|Жинь]] улсын үед дахин сэргээж, тайзай (太宰), тайфу (太傅) лугаа хамт “дээд гүн (上公)” хэмээн нэрлэсэн бөгөөд зэрэг дэвийн хувьд тухайн үеийн “гурван гүн” буюу ситу (司徒), тайвэй (太尉), сикун (司空)-гийн дээд талд байв. Тэр цагаас хойш тайши, тайфу, тайбао тушаалтан тасралтгүй тавигдах болжээ. [[Тоба Вэй улс|Умард Вэй улсын]] үед дээрх гурван албан тушаалтныг “саньши (三師)” хэмээн нэрлэх болжээ. [[Сүй улс|Сүй улсын]] үеэс эхлэн “гурван муж, 6 явдлын яам”-ны тогтолцоо (三省六部制) бэхжиж, албан хэргийг явдлын яамны сайд болох шаншу (尙書) нар тэргүүлэн явуулах болсонтой холбоотойгоор “гурван гүн” нь бодит эрх мэдэлгүй, “хүндэт хэргэм” болон хувирчээ. [[Монгол үндэстэн|Монголын]] [[Юань улс|Юань улсын]] үед “гурван гүн” хэргэмийг хэвээр хэрэглэж байжээ. Хожим [[Умард Юань Улс|Дөчин, дөрвөн хоёрын Монгол улсын үед]] Даян хааныг хүртэл энэхүү цолыг хэвээр хэрэглэж байжээ.<ref>https://mongoltoli.mn/history/h/364</ref> 1912 онд [[Манж Чин улс]] мөхсөн үеэс хойш хэрэглэхээ больсон юм.
 
==Холбоотой мэдээлэл==
* [[Монгол ноёдын цол хэргэм]]
* [[Тайши]]