Content deleted Content added
No edit summary
Мөр 77:
 
Хонгор Сайн байна уу Orgio89! Та оросоор ярьж чадах уу? Би монгол мэдэхгүй байна, гэхдээ та захиалга хийх: Хэрэв та ОХУ-ын хөгжимчин Николай Носков талаар монгол хэл дугаар дээр хийж чадах вэ? Та энэ өгүүллийг хийх бол, би маш их баяртай байх болно! Баярлалаа! --[[Тусгай:Contributions/178.66.126.125|178.66.126.125]] 15:37, 2 Аравдугаар сар 2016 (UTC)
 
== Мигэддоржийн Батчимэг гэсэн өгүүллийн тухайд ==
Энэ өгүүллийн тухайд [[Хэрэглэгч:Orgio89|Orgio89]] таны анхааруулсан зүйлийг хүндэтгэх төдийгүй санал нийлж байна. Гэхдээ өгүүллийн зарим бүлгийг хасаад зогсохгүй "Ерөнхийлөгчид ямар ч эрдмийн цол зэрэггүй Батчимэг алба хашсан тухайд" гэсэн дэд бүлэг нэмж оруулсан тань зөв гэдэгт эргэлзэж байна. Юуны түрүүнд ерөнхийлөгчийн дэргэд таны бичсэн шиг олон зуун зөвлөх ажилладаггүй; цаашилбал, тухайн үед эрдмийн цол зэрэггүй байсан бололтой М.Батчимэг гэгч эмэгтэй энэ албыг хаших болсон нь "нийгэмд тохиолдсон олон учир нь үл тайлагдах асуудлуудын нэг болсон" гэж таны бичсэнтэй бол огт санал нийлэхгүй байна. Энэ нь яавч тухайн хүнд хандах таны хувийн байр суурийн илэрхийлэл гэж ойлгогдохоор байгаа бөгөөд манай хариуцлагагүй зарим шар хэвлэлд түгээмэл тохиолддог компромат зорилго, агуулга бүхий үг өгүүлбэрийг шууд санагдуулж байгаа нь туйлын харамсалтай. Нэвтэрхий толийн стандартыг зөрчсөн зүйлийг арилгаж устгах нь таны эрх, энэ эрхийг тань бүрэн хүндэтгэх төдийгүй зөв зүйтэй санаачлагыг тань хүлээн зөвшөөрч талархана. Гэхдээ оронд нь мөн л уг стандартыг илтэд зөрчсөн зүйл оруулахыг тань харин хүлээн зөвшөөрөмгүй санагдана. Эцэст нь, таны оруулсан энэ ганц өгүүлбэрт дүрэм хийгээд найруулгын хэд хэдэн алдаа буйг дурьдаж, ганц энэ ч биш, оруулж буй бусад өгүүлэлдээ эх хэлнийхээ тогтсон ёс журмыг баримтлах явдлыг дээдлэхийг уриалаад, амжилт хүсч хүндэтгэсэн [[Хэрэглэгч:Amgaab|Amgaab]] ([[Хэрэглэгчийн яриа:Amgaab|talk]]) 07:21, 10 Нэгдүгээр сар 2017 (UTC)