Ухуань: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 42:
Хань гүрний уналтын үеэр ч Ухуаньчууд нилээд хэдэн үймээн бослого, Хятадын дотоодын дайн тулаанд оролцсон баримтууд байдаг.
200-аад оны үед, "3 удирдагчийн Ухуань" хэмээх овог аймаг хятадуудтай хамгийн ойр байсан ба Шар мөрний хойд хэсэгт байрлах Юань Шао (Зүүн Хань гүрний цэргийн жанжин байсан, МЭ 202 оны 6 сарын 28-нд нас барсан)-д цэргийн хүчээр дэмжлэг үзүүлдэг байжээ.
МЭ 207 онд, Цао Цао (Зүүн Хань гүрний цэргийн их жанжин байсан, Хань гүрэн мөхөхөөс өмнөх жилүүдэд хүчирхэг жанжин гэдгээ харуулж чадсан) жанжинаар удирдуулсан цэргийн их хүч Ухуаньчуудын газар нутаг руу халдан дайрч тэднийг "Цагаан чоно" ууланд болсон тулалдааны үеэр буулган авч дарсан ба олон морьтон баатрууд түүнтэй нэгдэж "Тэнгэрийн доорх агуу морьтон баатрууд" хэмээн алдаршжээ. Мөн түүнчлэн IIIзууны үед Ухуаньчуудын хэд хэдэн удирдагч нар хятадад үүссэн зарим нэг бослого үймээнийг удирдан толгойлон явуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг ба IVзууны үед тэд Сяньби овог аймагтай нэгдэн уусчээ. XзуундX зуунд Кумо Сигийн үлдэж хоцорсон хүмүүс Кидан овог аймагт ууссан байна.
 
== Төр, эрх зүй ==