Парис: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 71:
Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан толгой төмөр замын буудалтай Франц улсын зам тээврийн чухал зангилаа цэг болдог. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр [[Дэлхийн өв|ЮНЕСКО-ийн дэлхийн өвд]] багтах ба [[ЮНЕСКО]]-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна [[Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага]] болон [[Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим]]ын төв байрууд ч энэ хотод байдаг. Парист хүний сонирхлыг татсан алдарт [[Эйфелийн цамхаг]], [[Нотр-Дамын сүм]], [[Лувр|Луврын музей]] зэрэг байдаг нь аялагч, жуулчдыг ихээр татдаг. Жилдээ ойролцоогоор 16 сая гадаадын жуулчид Парист ирдэг учир Лондон, Бангкок хотуудын дараа орох хамгийн ихээр жуулчид ирдэг хотын тоонд ордог. Парис орчмын бүсэд (Иль-де-Франс) жилдээ 47 сая гаран гадаад дотоодын зочид ирж буцах бол 184 сая гаран нь хоногоор айлчилдаг байна.<ref>[http://www.directmatin.fr/france/2014-12-15/tourisme-lile-de-france-plebiscitee-696469 Directmatin.fr] ''Tourisme : l'Ile-de-France plébiscitée'', нийтлэгдсэн 2014-12-15, хандсан 2014-12-22</ref>
 
Өнөөгийн Парис хот нь 3-р зуунд [[Иль дө ла Сите]] арал дээр байсан [[Кельт]]ийн суурингаас эхлэн хөгжсөөр ирэв. Сүүлд ромчууд Сена мөрний эрэгт нэгэн хотыг байгуулсан нь 6-р зуунд [[Франкийн эзэнт гүрэн|Франкийн эзэнт гүрний]] төв байжээ. 16-р зуунд [[Франциск I]]-ийн үед Парист соёл, урлаг цэцэглэн хөгжсөн үе байв. [[Абсолютизм]]ын үед ялангуяа 17-р зуунд хаанчилж байсан [[Людовик XIV]] санаачлагаар хотод олон шинэ барокын барилга болон үзэмж төгөлдөр гудамж талбайгаар өргөтгөсөн нь барокын үед хот тохижуулах үлгэр жишээ болж байжээ. Хэдийгээр 1682 онд хааны ордонг [[Версаль]] руу шилжүүлсэн ч, улс төр болоод эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй байснаас улсын төв хэвээр үлджээ. [[Францын хувьсгал]]ын үе буюу 1789 оноос эхлэн Парис түүхэн үүрэг гүйцэтгэх болов. 19-р зуунд [[аж үйлдвэржилт]] нөлөөгөөр Парисын хүн ам огцом өсч, 1846 он гэхэд нэг сая оршин суугчтай болсон байна. Дараагийн арван жилд [[Белле эрин|сайхан эрин]] гэгчийн нөлөөгөөр зургаан томоохон үзэсгэлэн бий болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаx болов. Өнөөдөр Парис нь франц хэлтний нийслэл хот бөгөөд [[өрнө дахин]]ы чухал хотуудын нэг юм.
2006 оны байдлаар €500.8 тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ-тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисын бүсийн олон бизнесийн дүүрэгт ''Fortune Global''-ын 500 компанийн 36 нь байрладаг.
 
==Түүx==
{{Гол|Парисын түүх}}
===Антик===
[[File:Plan de Paris Lutece BNF07710744.png|thumb|right|Лютециа]]
Антикийн үед хотыг [[Лютециа]] (мөн ''Лютетиа'' ч гэx) гэж нэрлэдэг байв. Лютециад өнөөгийн [[Иль дө ла Сите]] гэж нэрлэгдэх арал дээр [[Паризий]] гаралтай хүмүүс суурьшин амьдарч байсан аж. Лютециа гэх нэрийг МЭӨ 53 оны сурвалж бичиг болох [[Галлийн дайны тэмдэглэл]] номын зургаадугаар дэвтэрт [[Юлий Цезарь|Юлий Цезарийн]] бичсэнээр хамгийн анх тэмдэглэгдэн үлджээ.
 
Эхний удаа хотыг эзлэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа МЭӨ 53 онд [[Ромын эзэнт гүрэн|Ромчууд]] дахин хот руу довтлон ирэх үед, Паризийчууд Лютециаг галдан, бүх гүүрийг нь эвдэн сүйтгэсэн аж. Ромчууд энэ удаа амжилттай байсан бөгөөд Паризийчуудад арлыг нь үлдээн өөрсдөө илт давамгай байрлалд Сена мөрний зүүн эрэгт хотоо байгуулав. Тэнд хэд хэдэн [[терма]], [[форум (талбай)|талбай]] болон [[амфитеатр]] баригдсан байна. Ромын эзэнт гүрний үед хотын нэр нь ''Цивитас Парисиорум'' (Civitas Parisiorum) эсвэл ''Парисиа'' гэх нэрээр танигдсан бол эзлэгдсэн Галличуудад энэ нэр тухайн үедээ сонин биш байлаа.
 
===Дундад зуун===
5-р зуунд [[Меровинги үндэстэн|Меровинги]]чүүд ромын түрэмгийллийг төгсгөл болгов. 508 онд Парис Меровингийн эзэнт гүрний нийслэл хот болов. [[Каролинги үндэстэн|Каролинги]]чүүдийн эзэмшилд байх үед [[Норманн үндэстэн|Норманн]]чууд байсхийгээд л хот руу дайрдаг байж.
 
===Шинэ эрин===
 
==Газарзүй==
Line 188 ⟶ 201:
| lfdez = 88
}}
 
==Эдийн засаг==
2006 оны байдлаар €500.8 тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ-тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисын бүсийн олон бизнесийн дүүрэгт ''Fortune Global''-ын 500 компанийн 36 нь байрладаг.
 
== Цахим холбоос ==