Металл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Hot metalwork.jpg|thumb|250px|Халуун төмөр]]
 
Химийн хувьд, '''металл''' гэдэг нь [[электрон]]оо амархан алдаж, нэмэх цэнэгтэй [[ион]] ([[катионанион]]) үүсгэдэг, [[химийн элемент|химийн элементүүдийг]] хэлнэ. Металл нь бусад металлын [[атом]]уудтай [[металлын холбоо]]гоор, [[металл бус элементүүд]]тэй [[ионы холбоо]]гоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг - металл, [[хагас металл элемент|хагас металл]], [[Металл биш элемент|металл бус]] хуваадаг болно. [[үелэх систем|Үелэх системд]], [[Бор (химийн элемент)|бороос]] [[полони]] хүртэлх ташуу шугамын дагуу металлууд нь металл бус элементүүдээс тусгаарлагдана. Энэхүү ташуу шугам дээрхи элементүүд нь хагас металлууд бөгөөд зүүн гар талд байрлах элементүүд металлууд, баруун дээд талынх нь металл биш элементүүд болно.
 
Металлын уламжлалт тодорхойлолт нь элементийн ерөнхий шинж дээр тулгуурлаж байсан бөгөөд металлууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна. Харин металл биш элементүүд нь хэврэг (хатуу төлөвт оршдог бол), гялгар бус, цахилгаан тусгаарлагч байна.