Эдип хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 3:
 
==Үйл явдал==
Европын зарим оронд эрэгтэй хvvхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн vзэх нь бий. Үvний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос vvдэлтэй бөгөөд vvнээс vндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ. Манай нэрт зохиолч Э.Оюун энэ жvжгийг орос хэлнээс орчуулан 1979 онд хэвлvvлсэн нь одоо олдохуяа бэрх номын нэг болжээ. Иймээс уншигч та бvхэндээ Грекийн энэ алдарт эмгэнэлт домгийг орчуулан толилуулж байна. Эдип бол Фивийн хаан Лайгийн хvv бөгөөд тvvний эхийг Жокаст гэдэг байв. Лай, Жокаст хоёр гэрлэснийхээ дараа тун удалгvй өөрсдийнхөө хэтийн төөргөө vзvvлэхээр Дельфэд очжээ. Нэрд гарсан төлөгч Пити “Та хоёроос нэгэн хvv төрөх бөгөөд тэрбээр та бvхэнд, танай гэр хотолд асар их гай зовлон авчирна. Тэр хvv эцгээ хөнөөж, эхтэйгээ ханилах болно” гэж айлджээ. Төдөлгvй Жокаст нэгэн хvv төрvvлэв. Эцэг нь гай гамшгийг зайлуулахын тулд дөнгөж төрсөн нялх хvvг өндөр уулын оройд аваачин, хөлийнх нь шилбийг цоолж олсны ургамлаар оосорлоод толгойг нь уруу харуулан модны мөчрөөс дvvжилж орхижээ. “Энэ жаахан амьтан удалгvй харангадаж vхнэ. Тэгээд махчин шувуудын хоол болно. Тэгэхээр би төлөгчийн айлдсан гай гамшгийг зайлуулж чадлаа” хэмээн Лай хаан дотроо бодож байв. Гэвч энэ бvхэн талаар болжээ. Зэргэлдээх нугад Коринтийн хааны хонин сvргийг хариулж явсан хvн хvvхдийн бархирах дууг сонсжээ. Тэр нялх хvvхдийг модноос тайлж аваад хааныхаа хатанд авч ирэв. Хатан тэр гэм буруугvй жаахан хvvг өрөвдөн vрчилж аваад “хавдар хөлт” хэмээх утгыг илтгэх Эдип гэдэг нэр өгчээ. Тэр яг л хаан хvvгийн адил өсч торнив. Эдип эрийн цээнд хvрээд өөрийхөө хувь заяаны тухай мэдэхийг хvсч Дельфэд суух мөнөөх төлөгчид очжээ. Сэтгэлд багтамгvй ямар аймшигтай төлөг буусан гэж санана. Тэрбээр “Чи эцгээ хороож, эхтэйгээ ханилах болно” гэж айлджээ. Уугуул овгоо vл мэдэх Эдип ээж, аавтайгаа эргэж уулзалгvй, орон гэрээ орхин хэзээ ч эргэж ирэхгvйгээр холын хол явахаар шийдэв. Тэрбээр хамаг эрхэм нандин бvхнээ орхин харийн нутагт толгой хоргодохоор одохдоо зайлшгvй тохиолдох vйлийн vрээсээ зугтаж байна гэж бодож байлаа. Тэр харь нутгийг зорьж яван явсаар Фивийн нутгийн дээсэнд тулж ирэв. Нэгэн өдөр Эдип маш нарийн хавцлын замаар явж байгаад өмнөөс нь нэгэн өвгөжөөр хvн суулгасан хөсөг тэрэг ирж явааг харжээ. Тэр хvмvvс Эдипт дөхөж ирж зогсоод доожоогvй нэгэн зарц зам чөлөөлөхийг шаардав. Эдип тэдний vгийг дагахыг хvссэнгvй хэрvvл өдөв. Улмаар нударга зөрvvлж эхэлжээ. Тэгтэл тэргэнд сууж явсан өвгөн Эдипийн далайн цохисон модонд өртөж, суудлаасаа vхэдхийн унаж мэдээ алдарсан бие нь замаар өнхрөн одов. Энэ бол Лай хаан байлаа. Ингэж Эдип танихгvйн учир эцгийнхээ амийг бvрэлгэв. Эдип Фивийн зvг аяллаа vргэлжлvvлсээр байв. Тариачид тvvнд Лай хаан учир нь vл ойлгогдох нууц шалтгаанаар нас барж, улс орныг нь Жокастын ах Креон засаглах болсныг ярьж байлаа. Креон хаан ширээнд сууснаас хойш улс орноо Сфинкс хэмээх аймшигт мангасын аюулаас чөлөөлөхийг гол зорилгоо болгож байв. Сфинкс бол арслан биетэй, хvvхэн толгойтой, далавч бvхий этгээд хачин амьтан байв. Сфинкс мангас замаар явсан хvмvvсийг зогсоон нэгэн таавар таалгаж, хариуг нь тvргэн хэлэхийг шаарддаг байв. Тvvнээс айж сандарсан хvмvvс зөв хариуг хэлж чаддаггvй учир Сфинкс тэднийг шийтгэж барьж иддэг байлаа. Энэхvv аюулаас улс орноо аварч өгсөн хvнд Жокастыг гэргий болгон өгөөд зогсохгvй хаан ширээгээ шилжvvлэх болно гэж Креон нэгэн удаа ам гарчээ. Урт холын зам туулж ирсэн Эдип нутаг орныг эзэгнэсэн аймшигт мангас бий болоод амьтан хvнийг барьж идэж буйг мэдээгvй байв. Нэгэн өдөр тэрбээр хадан дээр хөдөлгөөнгvй хэвтэж байсан Сфинкс мангастай учрав. Эдип өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд vхлийн эсрэг зоригтойгоор тэмцэхээр шийдэв. Тэгээд тэр мангасын өмнө очоод ганц ч vг хэлэлгvй тавих асуултыг нь хvлээн зогсов. Сфинкс vл таних хvнийг удаан гэгч харснаа “Өглөө дөрвөн хөлөөр, өдөр хоёр хөлөөр, орой гурван хөлөөр явдаг ямар амьтан байдаг вэ?” гэж асуув. Эдип эргэлзэж тээнэгэлзэлгvй “Энэ бол хvн. Яагаад гэвэл хvн дөнгөж төрөөд дөрвөн хөллөн мөлхдөг. Өсөж том болоод хоёр хөлөөрөө явдаг. Харин нас хөгшрөн өтлөхдөө таяг тулдаг билээ” гэж хариулав. Олон хавар нэгэндээ гэгчээр Сфинкс мангас энэ удаа ялагджээ. Тvvнийг хувь заяа нь ивээсэнгvй. Эдип аймшигт мангасыг ялж Креоны амласны дагуу Фивийн хаан ширээнд залран Жокасттай гэрлэв. Ийнхvv төлөгчийн урьдчилан харж зөгнөн хэлснээр Эдип төрvvлсэн эхтэйгээ ханилан суужээ. Эдип, Жокаст хоёр гэрлэснээс хойш дөрвөн хvvхдийн эцэг эх болцгоожээ. Сфинксийг ялан дийлсэн цуу дуулиан намжаагvй, Эдипийн алдар нэр улам бvр мандаж байсан vед гэнэт ард тvмний дунд тахал өвчин дэлгэрчээ. “Лай хаан vл таних хvнд алуулсан билээ. Лайгийн сvнс гэмт хэрэгтнийг шийтгэж өшөө авахыг шаардаж байна. Хэрэв Лайг хөнөөсөн хvнийг олж чадвал тахал өвчин устах болно” гэж төлөгч нар айлджээ. Эдип vvнийг сонсоод Лай хааныг хөнөөсөн хvнийг мэдэхийн тулд хамгийн сайн төлөгч болох Тиреси гэдэг нэгэн хараагvй хөгшнөөс лавлатал мэргэч тvvнд аймшигт vнэнийг хэлэв. Лай хааныг алсан хvн бол Эдип өөрөө байлаа. Нvглийн сав дvvрэх гэгч энэ ажээ. Эдип эцгээ алж эхтэйгээ гэрлэснээ сая л ойлгожээ. Энэхvv аймшигт vнэнийг дуулаад Жокаст амьд явах ямар ч утгагvйг ойлгож ордныхоо баганаас өөрийгөө дvvжлэн амиа хорложээ. Харин Эдип ард тvмэндээ доромжлуулан, Креон болон хvvхдvvддээ хөөгдөж, өөрөө хоёр нvдээ ухаж хаяад vнэнч зарц Дитигоныхоо гараас хөтлөгдөн цөллөгийн их замд оджээ. Фив-Афинаас баруун хойд зvгт орших хотын нэр, Дельф-Мэргэч төлөгчдөөрөө алдартай газар, Коринт-Афинаас баруун урд зvгт орших хотын нэр
Фив хотын хаан мөд төрөх хүүгийнхээ хойчийн хувь заяаг урьтаж мэдэхээр нэгэн мэргэн төлөгчид очиж асуухад, "эцгээ хөнөөж, эхтэйгээ ханилан суух муу заяаны үр төрнө" гэсэн учир хүүг төрмөгц хээр хаяна. Гэтэл тэр хүүг нэгэн малчин олоход нь Коринфийн хаан үрчилж аваад Эдип гэж нэр өгчээ. Эдип хүү баатар эр болж нэгэн удаа Фив хот руу явахад замд нь таарсан дээрэлхүү өвгөнийг санамсаргүй тохиолдлоор хороон, цааш явтал хамаг амьтныг аюулд унагасан Сфинкс гэгч эмэгчин араатан хотын дэргэд бий болсныг мэдээд, түүнийг дарж ялахад Фив хотынхон Эдипийг хаан ширээнд залж, өөд болсон хааныхаа бэлбэсэн хатантай гэрлүүлжээ. Үүнээс олон жилийн хойно Эдип бүх үнэнийг мэдэн, уй гашууд дарагдан нүдээ сохлон, эх нь амиа хорлож буйгаар төгсдөг.
 
[[Ангилал:Софоклын жүжгүүд]]