1945 оны чөлөөлөх дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎=Дайны эхлэл: Бие даалт
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 19:
Японы эрх баригчид дэлхийн II дайны туршид Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэсний эсрэг Номхон далай ба Хятадад дайны ажиллагаа явуулж байв. ЗХУ болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цаг мөчийг хүлээж байжээ.
 
===Дайны эхлэл==
 
Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг нь 1942 оны I дунд үед 1-2 сая болгосон нь Японы бүх цэргийн 35 орчим хувь болжээ, Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож бактериологийн дайнд ч бэлтгэж байжээ. 1943 онд Монгол, Зөвлөлтийн цэргийг хилийн ойролцоо районд байлдах операцын төлөвлөгөөг бэлэн болгосон байжээ. Япон Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан байв. БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчсөөр байв.
Мөр 33:
БНМАУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд нь багтаж байсан Өвөр Байгалын фронтын өмнөд бүлэг давшилтынхаа гол цохилтыг БНМАУ-ын Тамсагбулагийн районоос Их Хянганы нурууг давж Чанчунь, Мүгдэнгийн чиглэлээр хийж, фронтын бусад хүчтэй
хамтран Квантуны армийг Манжуурын төв хэсэгт бүслэн бут цохих үүрэгтэй байв. Долоннуур-Жэхэгийн чиглэлийн бүрэлдэхүүнд Монголын талаас 5-р морьт дивиз, танкийн 3-р хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, мен 11, 12-р тусгай морьт хороо зэрэг анги нэгтгэл багтаж байв.
Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн чиглэл дэх Монгол-Зөвлөлтийн мотомеханикжуулсан анги нэптэлээс бүрдсэн хоёрдахь группт МАХЦ-ийн мотомеханикжуулсан 7-р хуягт бригад, их бууны 3-р хороо багтаж байжээ.
 
==Байлдааны үйл ажиллагаа==