Ирак: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 193:
=== Бүгд найрамдах улс ===
[[Зураг:Saddam_Hussain_Iran-Iraqi_war_1980s.jpg|thumb|right|200px|1980-аад он. [[Иран-Иракийн дайн]]ы үеэр Саддам Хуссейн]]
1958 оны 7 сарын 14-нд [[Абд аль-Карим Касим]] генерал цэргийн хүчээр төрийн эрхийг авч, вангийн амийг тасдав. Энэ хувьсгал хаант ёсыг халахад голлон чиглэсэн, бага зэрэг социалист үзэлтэй байсан. 1963 онд [[Абдул Салам Ариф]] хурандаа өмнөх удирдлагыг хөнөөж, цэргийн хүчээр төр эргүүлсэн бол 1968 онд [[Арабын Социалист Баас Нам]] төр эргүүлэв.
 
1970-аад онд [[Саддам Хуссейн]] аажмаар төрийн эрхэнд гарав. 1973 оны газрын тосны үнийн өсөлтөөр санхүүжигдэн боловсрол, бичиг үсэг тайлагдалтыг ахиулж, эдийн засгийг олон талт байдлаар хөгжүүлж, дэд бүтцийг хөгжүүлэв. 1979 онд [[Иран]]д хаант ёсыг халсан хувьсгал гарч, шийт шашинтныг хувьсгалд уриалсанд Саддам Хуссейн Иракийн ерөнхийлөгч болж, хүн амын олонх болсон шийт шашинтныг төрийн эргэлт гаргуулахгүй сэргийлэхийн тулд цэрэг, цагдаагийн байгууллагыг хүчирхэгжүүлжээ.
Мөр 199:
1980 онд [[Иран-Иракийн дайн|Ирак Иран луу довтлон]] Хузестаныг эзэлсэн ч хоёр жилийн дотор Иран эзлэгдсэн нутгийг чөлөөлж Ирак руу давшив. 1988 онд 1 сая орчим хүний амь гарзадсан дайн намжжээ.
 
1990 онд Ирак [[Кувейт]] рүү довтлон эзэлсэнд Америк тэргүүтэй эвслийн хүчин Иракийг бөмбөгдөн Кувейтийг [[Персийн булангийн дайн|чөлөөлжээ]]. Иракийн шийт, курдын эсэргүүцлийг цагдаагийн хүчээр дарав. Хуссейн дарангуй удирдагч байсан бөгөөд химийн зэвсгийг хөгжүүлж босогч, эсэргүүцэгчдийн эсрэг хэрэглэжээ.
 
=== Курд, шийтийн Ирак ===