Ирак: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 155:
* [[Насирия]] (700,373)
|}
 
== Түүх ==
[[Зураг:Sculpted_reliefs_depicting_Ashurbanipal,_the_last_great_Assyrian_king,_hunting_lions,_gypsum_hall_relief_from_the_North_Palace_of_Nineveh_(Irak),_c._645-635_BC,_British_Museum_(16722368932).jpg|thumb|right|200px|Ассирын ордны сийлбэр]]
 
=== Эрт үе ===
Иракт 65000 жилийн настай эртний олдвор Шанидар агуйнаас олджээ. Иракийг эртнээс [[Месопотам]] гэсэн.
 
Месопотам [[Левант]] нутгийн нэгэн хэсэг болохын хувьд [[газар тариалан]] үүссэн өлгий юм.
 
[[Шумер]], [[Ассир]], [[Аккад]], [[Вавилон]] зэрэг [[семит төрлийн хэл]]тэн, эртний улс, соёл иргэншил Месопотамд төвлөн оршиж байв.
 
НТӨ 6-р зуунд персийн [[Ахемен]], НТӨ 4-р зуунд грек [[Селевк]], НТ 3-р зуунд персийн [[Парфян]], [[Сасаны улс]]ын харьяанд тус тус оржээ. [[Шинэ Ассир]]ын хот улсууд 256 онд ихэнх нь персэд эзлэгдсэн байв.
 
[[Зураг:Abbasids850.png|thumb|left|200px|850 он. Аббасын халифт улсын нийслэл нь Багдад байв.]]
 
=== Арабын улс ===
Лал шашны дэлгэрэлт, арабын байлдан дагууллын хүрээнд Ирак орон Рашидуны улсын мэдэлд орсон ба Иракийн Куфа хотод нийслэл байгуулжээ. 7-р зуунд Сирийн Дамаскад төвлөсөн Умаяны улсын харьяанд оржээ. 8-р зуунд Аббасын халифт улс Иракийн Багдадад төвлөн байгуулагдаж хол ойрыг байлдан дагуулсан эзэнт гүрэн болов. Аббасын улсын үеийг [[Лалын алтан үе]] гэдэг бөгөөд [[гүн ухаан]] (философи), тооны ухаан ([[математик]]), [[одон орон]], [[утга зохиол]], [[дүрслэх урлаг]], [[уран барилга]], [[анагаах ухаан]], [[арга ухаан]] (технологи)-д ололт амжилт гарчээ.
 
=== Харьяа нутаг ===
1257 онд Ираны Табризад төвлөсөн монгол [[Хүлэгүгийн улс]] Багдадыг эзэлж, халифыг хороожээ. Багдад ихээр сүйтгэгдсэнд лалын шашинтны төв Египетийн [[Каир]]т шилжиж, Аббасын угсааны язгууртан Каирт халиф өргөмжлөгджээ.
 
1401 онд түрэг монгол [[Төмөр]] хаан Багдадыг байлдан дагуулав. 15-р зуунд туркмен Иракийг эзэлжээ.
 
Ирак 1508 онд Цагаан хоньт туркмений харьяанаас Иран дахь персийн Сафавын улсын харьяанд шилжив.
 
1639 онд Ирак турк Османы эзэнт гүрэн|Османы эзэнт гүрний харьяанд оржээ. Османы үед Ирак овог аймаг, улс орнуудын байлдааны талбар болсоор байв. Арабын хойгийн Наждаас бедуйн цэрэг довтолдог байв.
 
1747-1831 онд Иракийг гүрж үндэстэн мамлюк давхрааны ноён эзэн мэдэж байсныг 1831 онд Османы улс халж шууд харьяа нутаг болгожээ.
 
Дэлхийн нэгдүгээр дайнд нутгийн ардын дэмжлэгтэйгээр Британийн цэрэг Иракт Османтай байлдан дийлж эзлэв. Үндэстний холбооноос Иракиг тохинуулах эрх авсан Британи хашим овгийн I Фейсалыг вангаар өргөмжлөв болгов.
 
=== Тусгаар улсын ===
 
 
== Лавлах бичиг ==