Сагсан бөмбөг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
 
'''+'''
 
'''++'''
 
'''+Сагсан бөмбөг''' нь нэг төрлийн багийн спорт юм. Сагсан бөмбөгийн талбайд тус бүр 5 хүнтэй хоёр баг дүрмийн дагуу өрсөлдөгч талын цагирагт [[бөмбөг]] шидэж эсвэл тохож оруулан оноо цуглуулж, цаг дуусахад хамгийн олон оноотой нь хождог. Дэлхий дахинд өргөнөөр дэлгэрсэн, онцгойлон их үздэг спортуудын нэг нь сагсан бөмбөг болно.
Line 8 ⟶ 5:
Сагсан бөмбөгийн дүрмээр 3.05 метрийн өндөр шонгийн самбарт цагираг бэхлэгдсэн байхаар тогтсон. Арай ойроос бөмбөгийг шидэж оруулбал 2 оноо, гурвын шугамын араас шидэж оруулбал 3 оноог тоглогч багтаа нэмэрлэнэ. Залалт, алхалт, дамжуулалт зэргээр бөмбөгийг хөдөлгөдөг.
 
== САГСАН БӨМБӨГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛХӨГЖИЛс ==
'''Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Иймд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд “Биеийн тамирын хүндэт мастер”, 1936 онд Мак Гиллын Их сургууль “Анагаах ухааны доктор ” цолуудаар тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Дж.Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь “Сагсан бөмбөгийн алдрын танхим ” гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Дж.Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон “Пок-то-пок” бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд “Оллмалитули” нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хагалагдсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket –сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Дж.Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.'''
 
Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлтүүд орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.
Line 20 ⟶ 17:
II үе шат 1919-1931он. Сагсан бөмбөгийн үндэсний холбоод бий болсон. 1927 онд Женевт Спрингфилдын докто Элмер Берригаар удирдуулсан биеийн тамирын боловсрол олгох сургууль байгуулагдсан. Тус сургуулийн гол зорилго нь Европ болон бусад тивүүдэд сагсан бөмбөгийг дэлгэрүүлэх явдал байлаа. Сагсан бөмбөг нь Чехословак, Латви, Эстони, Литва, Итали, Франц зэрэг орнуудад өргөн дэлгэрэхийн зэрэгцээ олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд зохиогдох болсон. 1919 онд Америк, Итали, Францын армийн шигшээ багуудын дунд олон улсын анхны тэмцээн зохиогджээ.
 
III үе шат 1932-1947он. Сагсан бөмбөгийг дэлхий нийтээр хөгжүүлэх үе. 1932 оны VI сарын 18-нд сагсан бөмбөгийн түүхэн гайхамшигт үйл явдал болсон нь Олон Улсын Сагсан Бөмбөгийн ХолбооХ'''олбоо /ФИБА/ байгуулагдсан явдал юм. 8 орны (Аргентин, Грек, Итали, Латви, Португали, Румын, Швейцари, Чехословак)-ын үндэсний холбоодын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурлаар ФИБА-г байгуулсан тухайгаа санал нэгтэй мэдэгдэж албан ёсныхоо дүрмээ баталсан. 1935 онд Олон улсын олимпын хороо сагсан бөмбөгийн спортыг олимпын төрөлд оролцох шийдвэр гаргаж улмаар Берлинд болсон Олимпийн XI тоглолтонд 21 орны баг тамирчид оролцсоноос Америкийн баг аварга болжээ. Тус тоглолтонд I Дж.Нейсмит хүндэт зочиноор оролцсон байна.'''
 
'''IV үе шат 1948-1965он. Техник тактикийн ур чадвар эрс нэмэгдэж сонирхогчдын ба мэргэжлийн сагсан бөмбөг гэсэн 2 чиглэлэээр хөгжих болсон. Тоглогчдын техник, тактикийн ур чадварыг огцом нэмэгдүүлэхэд доорхи хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлсэн. • Америкт Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ • Мэргэжлийн клубууд байгуулагдсан • Нэг гараар шидэх техник өргөн дэлгэрсэн • Довтолгоог төвийн тоглогчоор дамжуулан явуулах иж бүрэн тоглолтын систем шинээр хэрэглэгдэх болсон.'''
 
'''Эдгээр нь сагсан бөмбөгийг цаашдын хөгжилд өвөрмөц хувьсгал болсон юм. Америкийн дасгалжуулагч Т.Арчер 1948 онд анх “Мини сагсан бөмбөг” –ийг санаачилсан. Энэ нь зөвхөн 8-12 насны хүүхдийг сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх зорилготой гарч иржээ. Тоглолтын дүрмийн хувьд хялбарчилсан, жижиг бөмбөгтэй /67-72 см тойрогтой, жин нь 450-500 гр/, цагирагийн өндөр нь 2 м 60 см, самбараас торгуулийн шидэлтийн шугам хүртэл 4 м зайтай ажээ. 1950 онд Аргентинд эрэгтэйчүүдийн, 1953 онд Чилид эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнүүд зохиогдож Аргентин /эрэгтэй/, Америк /эмэгтэй/ багууд аварга болж байжээ. 1950 оны эхээр сагсан бөмбөгт довтолгоо зонхилоход нөлөөлөх хүчин зүйлүүд гарсан нь: • Довтолгооны техник тактик, хамгаалалтын техник тактикаас давамгайлж ирэв. • Багуудад өндөр нуруутай тоглогчдын эзлэх хувь нэмэгдсэн 1965 онд ФИБА –д дэлхийн 122 орон гишүүнээр элссэн байлаа. V үе шат 1965он-оос хойших үеийг сагсан бөмбөгийн спорт өөрийнхөө өмнө тулгарсан асуудлуудыг даван туулж ид хөгжлийнхөө замд''' шилжсэнд тооцдог.
 
== МОНГОЛ ОРОНД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ХӨГЖСӨН ТҮҮХ ==