Урад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 4:
Урад нь Хорчин яастанд багтана . Арван тавдугаар зууны сүүлчээр , Эзэн богд [[Чингис хаан]]ы дүү [[Хавт Хасар]]ын арван тавдугаар үейн ач Бурхай Цэцэн, харьяат ардаа дахин нэгтгэн , "Урад" гэдгээр аймгийн нэрээ болгов . Хөлөнбуйрын Хөвд Найман Цагаан хэмээх газарт нутгалж байжээ.
 
Тэнгэрийн Сэцэний долоодугаар он (1633)-д Урад нь өргөц барин Манж Чин гүрнийг дагаад Мин, Солонгос зэргийг дайлсан бөгөөд Сөнөдийн Тэнгис ван урвахад Урад "гавшгайлан" оролцоод манж хаан ихээр сайшаав. Эеэр Засагчийн тавдугаар он (1648)-д хаанаас гавьяа тооцож, Омбын хүү Үбан (Өбан, Обан) ба Тобаг Улсын Түшээт Гүнгээр өргөмжлөн, Сэлэний хүү Багваахай (Багбахай)-г Улсын Туслагч Гүнгээр өргөмжилж (тухайн үед Омбо Сэлэн хоёр нэгэнт өнгөрөв), тэдний захирч байсан өмнө, дунд, хойд гурван салааг баруун, дундад, зүүн Гүнгийн хошуу болгов. Мөн ондоо Урадыг уг нутгаас салган [[Хатан гол]]ын хойд эрэг, Монь (Мона ч гэдэг) уулын орчим бэлчээрт нүүлгэн, Монь уулын гурван ам, тодруулбал Молцог Хошуу, Хадмалын ам, ХүндэлийнХөндөлийн ам гэх гурвыг сахиулжээ.
 
[[Ангилал:Монгол овог аймаг]]