Онниуд хошуу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Онниуд''' гэх үг нь Он буюу ван цолтой холбогдоно. Монгол бичигт Оннигуд гэж бичдэг тул нигуд нь олон тооны дагавар болох тул оннигуд нь он нар, ван нар, вангууд гэсэн үг болно.<ref>Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монголулсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 71</ref>
'''Онниуд хошуу''' нь [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]ын [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон|Өвөр Монголын Өөртөө Засах Орны]] [[Улаанхад]] хотод харьяалагдах засаг захиргааны нэгж юм. 7 суурин, 9 сум, 15 тосгоноос бүрдэнэ. Газар нутгийн хэмжээ 11882 км². 2002 оны байдлаар 470000 орчим оршин суугчтай.
==Нэршил==
Их Юань улсын үед [[Чингис хаан]]ы дүү ноёдын үр угсаа болох Хасарын угсааныхан Чи ван, Бэлгүтэйн угсааныхан Гуаннин ван, Хачиуны удамд Жинин ван зэргийн цолыг соёрхож байснаас, тэднийг ерөнхийд нь угсаа төрлийн ван гэж нэрлэж байсан. Юань улс мөхсөнөөр ван цол нь тэдний аймаг, овгийн нэршил болж хувирсан. Хасарын үрс Хорчин аймагт ноёлж, Бэлгүтэй, Хачиуны үрс Оннигуд аймагт ноёлж байсан. Түүхэнд бас Онлигууд гэж бичсэн нь тааралддаг. "...Энэ нь ong+liy+ud=ongliyud буюу олон вантай гэсэн утгатай үг юм..."<ref>Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монголулсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 72</ref>
Оннигуд гэх нэр нь Монголд шарын шашин орж ирсэн үеэс эхлээд нэр хүнд нь убсанз, тойн, увш нарын зиндаанд буурч доройтсон учраас XVII зуунаас хэрэглэхээ больж, зарим нэг зарлиг бичигт нэр дурдагдах болж, тэдгээр он буюу вангууд нь тайж цол зүүх болсон юм.
==Түүх==
Тус аймаг нь анхандаа Бэлгүтэй ноёны эзэмшил [[Онон]], [[Хэрлэн]] голын сав газарт оршиж байсан. 16-р зууны үед хэдэн хэсэг тарж бутран ихэнх нь говиос урагш нүүж, зүүн түмний дотор хамаарах болжээ. Тэдгээр дундаас [[Бэлгүтэй]] ноёны хойчис '''Авга, авга нар отог''' болж нэрээ сольж, [[Хачиун]]ы хойчис нь '''Оннигуд отог''' болж салжээ. 1636 онд өмнөд Монголын 16 аймгийн ноёд [[Манж]]ийн [[Абахай хаан]]ыг бүх Монголын хаанд өргөмжилсөн явдалаар Онниуд аймгийнхан [[Зуу Удын чуулган]]д багтаж, зүүн баруун хоёр хошуу болж салжээ.
Оннигуд зүүн хошуу нь:
* Хойд талаараа [[Баарин баруун хошуу]], [[Ар хорчин хошуу]],
* Баруун талдаа [[Хэшигтэн хошуу]]
* Зүүн талдаа [[Аохан хошуу]]
* Өмнө талдаа [[Оннигуд баруун хошуу]]тай зах нийлж байсан.
Оннигуд баруун хошуу нь:
* Хойд талдаа [[Оннигуд зүүн хошуу]]
* Баруун талдаа [[Хэшигтэн хошуу]]
* Зүүн талдаа [[Зостын чуулган]]ы [[Харчин баруун хошуу]]
* Зүүн өмнө талдаа [[Халуун голын Өөлд хошуу]]
* Баруун өмнө талдаа [[Долооннуурын харъяат хошуу]]тай зах нийлж байсан.
Энэ хоёр хошууны засаг ноёд нь бүгд [[Чингис хаан]]ы дүү [[Хачиун]]ы үр удам байжээ.
Эдүгээ цагт Монгол улсад Онниуд овог нь одоогийн байдлаар Дорноговь, Өмнөговь, Дундговь болон Өвөр Монголын өөртөө засах ороны Баяннуур хотын Баян тал суманд онниуд хошуу болон тархан сууж байна.
'''Онниуд хошуу''' ньХарин [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]ын [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон|Өвөр Монголын Өөртөө Засах Орны]] [[Улаанхад]] хотод харьяалагдах засаг захиргааны нэгж юм. 7 суурин, 9 сум, 15 тосгоноос бүрдэнэ. Газар нутгийн хэмжээ 11882 км². 2002 оны байдлаар 470000 орчим оршин суугчтай.
 
[[Ангилал:Өвөр Монголын хошуу]]