Таргалалт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
103.57.95.225 (Яриа) хэрэглэгчийн 492299 засварыг цуцлах
150.129.141.247 (Яриа) хэрэглэгчийн 406648 засварыг цуцлах
Мөр 1:
20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ.
 
Магадгүй ийм ч болохоор бид гүзээ сууж, таргалахыг буяны тарга буюу элдэв янзын юм болвол амьд үлдэх буян гэж нэрлэдэг болсон биз. Гэвч тэр цаг нэгэнт өнгөрч өнөөдөр таргалалт, илүүдэл жинд хандах хандлага үндсээрээ өөрчлөгдөв.
Орчин үед таргалалтыг нь буян биш харин зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг үхэлд хүргэх аюултай олон өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлсэн нэгэн төрлийн эмгэг гэж үзэх болсон.
Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөх -ний нөөц буюу депо гэж байдаг. Таргалах үед эдгээр депод хэт их хэмжээний өөх хуримтлагддаг. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй ба эмэгтэй таргалалт гэж ялгадаг. Эрэгтэй таргалалтын үед илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс болон түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.
Шалтгаан