Унгар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 73:
}}
 
'''Унгар''' ({{lang-hu|Magyarország}}, ''Мажярорсааг''), албан ёсоор '''Бүгд Найрамдах Унгар Улс''' нь [[Карпатын нам дор газар]]т орших далайд гарцгүй [[Төв Европ|төв]] [[Европ]]ын [[улс]] юм. [[Австри]], [[Словак]], [[Украйн]], [[Румын]], [[Серби]], [[Хорват]], [[Словен]] улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь [[Будапешт]]. Унгар улс [[Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага|ЭЗХАХБ]], [[НАТО]], [[Европын Холбоо]]ны гишүүн, [[Шенгений хэлэлцээр]]т нэгдсэн. [[Албан ёсны хэл]] нь [[Урал хэлний бүлэг|Урал хэлний бүлгийн]] [[Унгар хэл|Унгар]] буюу Мажяр хэл. Энэ нь [[Энэтхэг-Европ хэлний язгуур]]т багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм.
 
[[Кельт]] (МЭӨ 450 оноос хойш) болон [[Эртний Ром|Ромын]] (МЭӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажаарчуудын удирдагч Арпаад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч [[I Иштван]] 1000 онд [[Ром]]оос илгээсэн титмийг зүүн хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа. Энэ үеийн дараа коммунист эрин (1947-1989) залгаж авсан бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээсэн нь Зөвлөлтийн эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм. Одоо тус улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг<ref>[https://archive.is/20120630221216/web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/DATASTATISTICS/0,,contentMDK:20421402~pagePK:64133150~piPK:64133175~theSitePK:239419,00.html%23High_income World Bank Country Classification], 2007</ref> болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлдэг<ref>[http://www.amcham.hu/events/2008/20060326ICEG/Panel%201/Presentation_Retfalvi.pdf PowerPoint bemutató<!-- Bot generated title -->]</ref>. Тус улсын одоогийн зорилго нь [[Олон Улсын Валютын Сан|ОУВС]]-гийн стандартаар (тус улсын [[Хүний хөгжлийн индекс|ХХИ]]<ref>[http://duihk.hu/fileadmin/user_upload/Dokumente/Wirtschaftsinfos/HU/Foerdermittel/2006-10-25_NFT2_en.pdf Microsoft Word - NHDP_HU_NSRF_en_r1.doc<!-- Bot generated title -->]</ref> дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.