Атал Важпи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 44:
Оны төгсгөл болон 1999 оны эхээр Пакистантай дипломат энхийн харилцаа эхлүүлэхээр Важпи ажиллав. [[Лахор]]ын тунхаглалд хоёр талын худалдаа, хамтын ажиллагаа, Өмнө Азийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилго зэргийг хэлэлцэн тохирчээ.
 
1999 оны зун [[Жамму-Кашмир]] мужийн Каргил тойргийн нутагт Пакистаны цэрэг халдсанд Энэтхэгийн цэрэг амжилттай эзлэгдсэн газрыг амжилттай эргүүлэн авав. Важпийн нэр хүнд энэ явдлаас өсч 1999 оны сонгуулиар дахин олонхийн санал авч ерөнхий сайдаар улиран сонгогджээ.
 
Атал Бихари Важпи гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих, засгийн газрын зардлыг бууруулах, судалгаа хөгжлийн байгууллагуудыг төрийн мэдлээс гарган хувьчлах зэрэг эдийн засгийн шинэтгэл хийв. Хурдны замын төсөл хэрэгжүүлэв.