Жавахарлал Неру: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 33:
== Намтар ==
 
Энэтхэгийн чинээлэг [[өмгөөлөгч]], улс төрч [[Мотилал Неру]]гийн хүү болон төрсөн Жавахарлал Неру Кембрижийн дээд сургуульд сурч өмгөөлөгч болжээ. Энэтхэгт эргэн ирээд [[Аллахабад]]ын дээд шүүхэд ажиллаж байгаад улс төрсч оржээ. Бага залуугаасаа Энэтхэгийн улс төрчд өрсөн тэрээр 1920-иод оноос [[Энэтхэгийн үндэсний хурал]] намын зүүн жигүүрийн гол төлөөлөгч болжээ. 1929 онд Намын дарга болсон тэрээр [[Британийн эзэнт гүрэн|Британийн]] Энэтхэгийн засгийн газарт Энэтхэгийн тусгаар тогтнуулахыг шаарджээ.
Энэтхэгийн чинээлэг [[өмгөөлөгч]], улс төрч [[Мотилал Неру]]гийн хүү болон төрсөн тэрээр залуугаасаа [[Энэтхэгийн Үндэсний Конгресс]]ын зүүн жигүүрийн удирдагч болжээ. [[Махатма Ганди]]гийн удирдлага дор Конгрессын ерөнхийлөгч болон өсч, төрөлхийн бусдыг татах, манлайлах чадвараараа [[Британийн Эзэнт Гүрэн|Британийн эзэнт гүрнээс]] бүрэн тусгаарлах үйл хэргийг тууштай дэмжигч байв. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх урт удаан тэмцлийн туршид тэрээр гол үүрэгтэй оролцож, Гандигийн улс төрийн залгамжлагчаар зүй ёсоор тодорсон юм.
 
Неру болон Үндэсний хурал нам 1930-иад оны Энэтхэгийн улс төрийг тусгаар тогтнолын төлөө чиглүүлсэн бөгөөд 1937 онд орон нутгийн сонгуулиуд явагджээ. 1942 онд "[[Энэтхэгээс гар]]" хөдөлгөөний дараа Неру, [[Махатма Ганди|Ганди]] нарын намыг Британийн засгийн газраас буруутган хорьж цагджээ. Нэг намд байсан [[Мухаммад Жинна]] лал шашинтны холбоог тэргүүлсэн бөгөөд 1947 онд Британийн Энэтхэг шашны байдлаар хүний амь ихээр эрсдүүлэн Энэтхэг, [[Пакистан]] хэмээн хуваагдахад Неру, Жинна хоёр хоёр талд удирдаж байв.
 
Ганди Неруг залгамжлагчаа хэмээн дэмжсэн бөгөөд Неру 1947-1964 оны хооронд тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны ерөнхий сайдаар ажиллав. 1950 оны Энэтхэгийн үндсэн хуулиар эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр, нийгэм, улс төрийн шинэтгэлийг баталсан ба Неруг ажиллах хугацаанд Энэтхэг колони орноос бүгд найрамдах, олон ургалч, олон намт ардчилсан улс болон тогтжээ. Гадаад бодлогын хүрээнд [[эвсэлд үл нэгдэх]] байр суурь баримталсан ба Өмнө Азид нөлөө бүхий гүрэн болон тогтжээ.
 
Неругийн удирдсан Үндэсний хурал нам 1951, 1957, 1962 оны улсын болон орон нутгийн сонгуульд дараалан олонхийн санал авч байсан байна. Неру 1962 оны [[Энэтхэг-Хятадын дайн]]ы үед шүүмжлэлд өртсөн боловч алдартай хэвээр үлдсэн бөгөөд өдгөө түүний төрсөн өдөр 11 сарын 14-ны өдрийг Энэтхэгт [[Хүүхдийн баяр]] тэмдэглэдэг өдөр болгожээ.
 
Түүний охин [[Индира Ганди]], зээ хүү [[Ражив Ганди]] нар мөн Энэтхэгийн ерөнхий сайдаар ажиллаж байв.
 
== Зураг==
<gallery widths="160px" heights="200px">
Зураг:Jawaharlal_Nehru_as_a_young_child_with_his_parents.png|Эцэг эхийн хамт
Зураг:Jawaharlal_Nehru_and_his_family_in_1918.jpg|Эхнэр охины хамт
Зураг:Gandhi_and_Nehru_1942.jpg|Махатма Гандийн хамт
Зураг:Jawaharlal Nehru at National Chemical Laboratory, Pune, 3 January 1950.jpg|Улсын химийн лабораториор зочилоход
 
</gallery>
 
== Эшлэл ==